21-р зуунд интернетийн тусламжтайгаар бараг л бүх зүйлийг хийх боломжтой болоод байна. Хэн ч хаанаас ч интернетэд холбогдож дэлхийн хаана ч болж буй үйл явдлын мэдээг шууд авах боломжтой болжээ. Гэтэл ердөө 1994 онд буюу монголчууд анх интернетийг нэвтрүүлж байхад нэг минут интернетэд холбогдохын тулд таван ам.доллар төлдөг байв. Тиймээс бүх и-мейлүүдийг цуглуулж байгаад нэг удаа интернетэд холбогдохдоо бүгдийг нь явуулж мөн бүх и-мейлээ хүлээж авдаг байжээ. Харин өдгөө бид бүхний амьдарч буй гэхэд хилсдэхгүй онлайн орчинд бизнесүүд оновчтой ажиллахын тулд хэрхэх хэрэгтэй талаар IT zone компанийн ерөнхий захирал Н.Баттулгын “Цахим шилжилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам” вебинараас товч хураангуйг хүргэж байна. 

Ингэхэд дижитал шилжилт гээч юу билээ? IMD институцийн тодорхойлж байгаагаар, дижитал бизнесийн шилжилт гэдэг нь дижитал технологиуд болон бизнесийн шинэ загварт суурилан компанийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх байгууллагын өөрчлөлт юм. Дижитал шилжилтийг хийснээр тухайн байгууллагын бүтэц, технологи, стратеги, өрсөлдөх чадвар зэрэг бүх л үйл ажиллагаанууд өөрчлөгддөгийг Н.Баттулга хэлж байна. Улмаа цахим бизнесийн соёл нь энгийн бизнесээсээ ялгарч эхэлдэг аж.

Жишээ нь, аналог бизнес нь карьерын тодорхой замналтай бөгөөд газар хэлтсүүдэд хуваагдсан байдаг бол цахим бизнесийн карьер хурдтай хөгжиж байдаг бөгөөд таамаглашгүй байдаг. Мөн үйл ажиллагааны чиглэл бүрээсээ хамаарч холимог баг бүрддэг. Уламжлалт бизнесийн удаан шийдвэр гаргалт, хүчтэй эрэмбийн бүтэцтэй, ажилтнууд нь дор бүрнээ өгөгдсөн даалгавартай байдагтай харьцуулахад цахим бизнес нь хавтгай бүтэцтэй, шийдвэр гаргалт хурдан, ажилтнууд нь харьцангуй эрх чөлөөтэй ажилладаг. Мөн мэдээллийн урсгал сайжирснаар шийдвэр гаргах хугацаа богиносч, энэ хэрээр бусдаас түрүүлж алхах боломж бүрддэг аж. 

Ай Ти Зон компани бол Монголд мэдээллийн технологийн хөгжил яаж явагдсан бэ гэдгийн дүр зураг. Өнөөдөр мэдээллийн технологийн давуу талыг үйл ажиллагаандаа хэрхэн, зөв нэвтрүүлсэн бэ гэдгээр нь тухайн компанийн хөгжлийг тодорхойлдог болсон. Тиймээс орчин үед захирлуудын хамгийн том сорилт нь мэдээллийн технологи болжээ. Үлэмж өгөгдөл, олон нийтийн сүлжээ, хөдөлгөөнт төхөөрөмж, үүлэн тооцоолол хиймэл оюун ухаан, эд юмсын интернэт, блокчейн гэх мэт нэр томъёо зөвхөн мэргэжилтнүүдийн ашигладаг үг байхаа больж, бизнесийн амьдралд хүчтэй нэвтэрч байна. Ийм нөхцөлд цахимжссаных нь зол, цахимжаагүйх нь хохь гэсэн өрсөлдөөний шинэ зарчим үйлчилж эхлэв. Зарим тохиолдолд захирал мэдээллийн технологи сайн мэдэхгүйн улмаас манлайлагч биш компанийн хөгжлийг саатуулагч болж хувирдаг дүр зураг ажиглагдаж байна гэдгийг Н.Баттулга онцлов. 

Энэ мэт ярвигтай асуудалд хариулт өгч, шийдэл олж чадах хүмүүсийн нэг бол Н.Баттулга. Ай Ти Зонын сүүлийн жилүүдэд зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн аливаа салбарт бизнесийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, бизнестээ зөв IT шийдэл олоход тусалдаг. Тухайлбал, Хаан банкинд суурилуулсан систем нь гурван өдрийн гүйлгээний ажлыг 30 минутад хийдэг болгожээ. Мобиком корпораци гэрээний менежментийн систем ашиглаж 64 салбар, 2200 гэрээт борлуулагч, 12 мянган хөдөлгөөнт борлуулагчдын олон мянган гэрээ байгуулах ажлыг хөнгөвчилжээ. Энэ мэтээр зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо 100 давав. Эцэст нь дижитал шилжилт бол зүгээр л сошиал сүлжээг илүү ашиглахын нэр биш өөрийн гэсэн нарийн дэс дараалалтай, сайтар буурь суурьтай хандах хэрэгтэй өөрчлөлтүүдийн нэг билээ. 

Н.Баттулгын “Бизнес.мн” подкастанд орсон дугаарыг эндээс сонсоно уу.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б. Билэгт

Подкаст: Хэзээ нябо, нягтлан, ахлах нягтлан эсвэл санхүү эрхэлсэн захирлыг ажилд авах вэ?

Previous article

Хэзээ ч эрэлттэй байх “Эр хүн”

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like