0

Бизнес.мн болон Хархорин Дижитал академиас хамтран бизнес эрхлэгч нарт зориулан цуврал платформын /онлайн/ сургалт  зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд зохион байгуулагдсан ээлжит сургалтыг “Хямралын зогсонги байдлыг байгууллагын хүний нөөцийн хөгжил, хувь хүний хөгжилд зориулах нь” сэдвээр  ОБЗЕРВ консалтинг ЗҮБ-ын зөвлөх Ц.Саранцэцэг болон, Хархорин Дижитал платформийн менежер Б.Үнэнбат нар хамтран зохион байгууллаа. 

Бидэнд нөлөөлж буй хүчин зүйлс болон тухайн хүчин зүйлд үзүүлэх бидний хариу үйлдлийн дунд сонголт хийх орон зай байдаг. Харин бидний аз жаргал болон хөгжил дэвшил нь тухайн орон зайг хэрхэн ашиглахаас шууд хамаарна.

                                                                            Стевен Р.Кови 

Иймд цар тахлын үед бизнесийн байгууллагууд хямралыг даван туулах шийдэл ба боломжийг тодорхойлж үйлдэл хийх нь чухал аж. Бизнес эрхлэгчдийн нэгдлийн судалгаагаар цар тахлын үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын

  • 28%  Үйл ажиллагаа бүрэн зогссон 
  • 46%  Зайнаас болон богиносгосон цагаар ажиллах зохицуулалт хийсэн 
  • 5%    Эрсдэлийн бодлого хэрэгжүүлж байна 
  • 76%  Санхүүгийн дарамтад орж байна.

Тэгвэл энэхүү нөхцөл байдал бидэнд ямар шинэчлэлтийг бий болгож байна вэ? 

  • Улсад
    •  Цар тахлын үед ажиллах туршлага 
    • Ард түмэн нэгдсэн зохион байгуулалтад нэгдэж байна
  • Байгууллагад 
    • Уян хатан менежментийн арга барилд суралцаж байна 
    • Технологийн шилжилт хийх 
    • Хэрэглэгчиддээ зориулж бизнесийн моделыг шинэчлэх 
  • Хувь хүн 
    • Ажил амьдралын баланс барих 
    • Сурч хөгжих боломж 
    • Зайнаас ажиллах арга барилд суралцах 
    • Технологийн шийдлийг ашиглах ур чадварт суралцах 

Хувь хүн дээр илүү төвлөрч, цар тахлын үед өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд илүү хэрэг болох дараах ур чадваруудад суралцахыг санал болгож байна. ХБНГУ-ын “Баден- Вюртемберг” их сургуулийн судалгааны багийн зохион байгуулсан 2019 оны судалгаагаар: 

  • Бие даан суралцах чадвар 
  • Хувь хүний идэвхи 
  • Хувийн зохион байгуулалт 
  • Хувийн санаачилга 
  • Бие даасан байдал 
  • Тэвчээртэй байх чадамж 
  • Амжилтад хүрэх сэдэл 
  • Тусгах чадвар 
  • Харилцааны чадвар 
  • Хамтран ажиллах чадвар 
  • Ирээдүйн сэтгэлгээ (Ирээдүйг таамаглах чадвар)
  • Бүтээлч байдал 
  • Самбаачлага гаргах гэх мэт ур чадвар ирээдүйд илүү эрэлттэй болно гэсэн байна. 

Нөхцөл байдлаас үл шалтгаалан сурах боломж үргэлж байдаг. 

Тодруулбал танхимын сургалтыг хориглосон байгаа энэ цаг үед онлайн (вебинар) сургалтууд эрчимтэй зохиогдож буй. Энэ нь таны унааны мөнгийг хэмнэхээс гадна, хаана ч суралцах боломжийг олгож буйгаараа давуу талтай юм. 

Жишээлбэл дэлхийн шилдэг их сургуулиудад гэрээсээ, ҮНЭГҮЙ суралцах боломжтой болсон. Stanford University, Harvard University, Berkeley University, The University of Queensland, Yale University хөтөлбөрөө цахимжуулж дэлхийн хаанаас суралцах боломжийг бүрдүүлж эхэлсэн боломжуудыг ашиглахыг ОБЗЕРВ консалтинг ЗҮБ-ын зөвлөх Ц.Саранцэцэг зөвлөлөө. 

Үүнээс гадна хувь хүний төрөл бүрийн ур чадварыг хөгжүүлэх цахим платформуудын жагсаалтыг “Хархорин Дижитал” платформийн менежер Б.Үнэнбат танилцуулсныг доор жагсаалтаар хавсарган хүргэж байна. 

  1. www.Udemy.com –  100,000 гаруй онлайн курс 
  2. www.Lynda.com   –  Сар, жилээр төлбөрөө төлөөд суралцах боломжтой 
  3. www.coursera.org  – Мэргэжлийн сертификат, эрдмийн зэрэг авах сургалт
  4. www.docebo.com  – Хамтын ажиллагааг дэмждэг, суралцагч мэдлэгээ хуваалцдаг платформ
  5. www.skiilshare.com – Сурахаас гадна хүмүүсийн хийх, бүтээхийг дэмждэг платформ
  6. www.WizIQ.com – Онлайн анги, сургалтын иж бүрэн программ хангамж, мобайл апп…
  7. www.one.mn – Монгол хэл дээрх курсууд 
  8. www.karakorum.digital – Бизнесийн эрдмийн сошиал сүлжээ 

Хэрвээ та дараах асуултуудад хангалттай сайн дүн өгч чадахгүй байвал өөрийгөө хөгжүүлж цар тахлын үеийг боломж болгон дээрх сургалтуудад хамрагдаарай. 

  • Таны хөдөлмөрийн зах зээл дэх үнэ цэнэ ямар байна ?  
  • Өөрийнхөө ур чадварыг хангалттай ашиглаж чадаж байна уу? 
  • Одоо хийж буй ажил, орчин нөхцөлдөө хэр сэтгэл ханамжтай байна вэ?
  • Та байгууллагадаа, хамт олондоо хэрэгтэй хүн нь байж чадаж байна уу? 
  • Сурсан мэдлэгийг үйлдэл болгох ур чадвар, өөрийгөө илэрхийлж бусадтай ойлголцох харилцааны ур чадвар, бусдад нөлөөлөх манлайлах ур чадвар тань ямар түвшинд үнэлэгдэж байна вэ? 
  • Ирээдүйд “Би” брэндийг бий болгохын тулд хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ? 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Болорцэцэг

Тархи судлалыг байгууллагын менежментэд ашиглах нь

Өмнөх нийтлэл

ЖДҮ эрхлэгч нарт яагаад франчайзинг бизнес тохиромжтой вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Covid-19