0

Улаанбаатарчуудын хэлж дассанаар баруун дөрвөн замын чанх харалдаа байрлах 17 давхар барилгын орой дээр Ramada гэх нэр улаанаар гэрэлтэж харагддаг болсоор бараг есөн жилийг үдэж буй. Албан ёсны нэршил нь Ramada Ulaanbaatar City Center бөгөөд манай улсын анхны франчайзинг зочид буудал гэдгээрээ онцлог. Үнэхээр ч тууз хайчилж, Ramada албан ёсоор нээгдэх үед Монголд томоохон буюу 100-аас дээш өрөөтэй  олон улсын сүлжээ зочид буудал байгаагүй юм.

Дэлхийн өнцөг булан бүрт таран байршсан 9157 зочид буудлыг эзэмшдэг Wyndham группийн эхлэл АНУ-ын Даллас хотод 1981 онд анх тавигджээ. Үүсгэн байгуулагч нь Траммелл Кроу. Wyndham групп дунд зэрэглэлийн, дөрвөн одтой зочид буудлуудаа Ramada хэмээн нэрлэсний нэг буюу 782 дахь салбар нь Монголд ийнхүү сүндэрлэжээ. Тус групп Ramada нэрийн нийт 840 зочид буудалтай. Ramada гэдэг нь испани хэлний хэрсэн сүүдрэвч, асар гэх утгатай үг юм. Wyndham группийн зочид буудлууд Хятад, Канад, Мексик, Колумб, Эквадор, Турк, Герман, Англи, Араб, Индонез зэрэг улс орнууд төдийгүй Карибын тэнгис дэх үзэсгэлэнт Маргаритын аралд байрлан үйл ажиллагаа явуулж, тухайн газар орныхоо соёлын онцлогт тулгуурлан дотоод заслаа шийдсээр иржээ. Тухайлбал, Монгол дахь Ramada зочид буудлын үүдээр ормогц угтах хэсэгт монгол соёлын элементийг шингээсэн дөрвөлжин бичиг, соёмбо үсэг тэргүүт ханын чимэг, бодь гөрөөс, авдар сэлт нүднээ тусна. 

Нэгэн арваны турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон Ramada-ийн нэрийн хуудас бол Hansang ресторан юм. Хэрэв та нэрнээс нь анзаарсан бол солонгос үндэсний хоолоор голчлон үйлчилдгийг нь ядах юмгүй мэдэх биз ээ. Mongolian Tourism Awards 2019 арга хэмжээний шилдэг ресторанаар шалгарсан уг рестораны ерөнхий тогоочоор мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан Жэймс буюу И Дон Ёл ажиллаж буй. Тэрбээр 1989 оноос хойш Lotte зочид буудалд тогоочоор ажилласан туршлагатай бөгөөд Ramada-г ашиглалтад орсон цагаас эхлэн Hansang рестораны хоолны амтыг урлан өөрийн гэсэн үйлчлүүлэгчдийн хүрээллийг бий болгож чаджээ. “Монгол хоолыг солонгос хоолны соёлтой хослуулан хийх зорилгоор Монголд анх ирж байлаа. Ирсэн цагаасаа хойш Монголд ургасан хүнсний ногоогоор солонгос хоол хийж, хэрхэн амт, чанарыг нь сайжруулах талаар байнга эрэлхийлж, судалсаар байна. Өнгө үзэмж, амт, чанар сайтай зоог барьсан хүний бухимдал тайлагдаж, царайд нь баяр баясал тодордог шүү дээ. Энэ л миний ажлын гол зорилго” хэмээн мастер тогооч И Дон Ёл өгүүлэв.

Алдартай зураачдын уран бүтээлээр ханаа чимж, гар урлалын бүтээлүүдийг дотоод засалдаа шингээсэн энэхүү ресторан монголчуудын амтлах мэдрэхүйд нийцсэн, амт, чанартай ази, европ хоолоор тасралтгүй үйлчилсээр байна. Мөн катерингийн үйлчилгээг ч давхар үзүүлдэг аж. “Манайхаар нэг үйлчлүүлсэн хүн дараа заавал дахин орж ирдэг” хэмээн эндхийн менежер онцолсон нь тэдний үйлчилгээний стандартдаа барьдаг бодлогын нэгээхэн хэсэг юм. Үйлчлүүлэгчийг инээмсэглэн угтаж, тав тухтай нөхцлийг бүрдүүлж, сайн үйлчилгээ үзүүлж, сэтгэл хангалуун үлдээх нь тэдний зорилго.

Харин Ramada-ийн хамгийн дээд давхар болох 17 давхарт гарвал Edge лаунж таныг угтана. Хотын төвийн өнгө үзэмжийг 360 градус тольдох боломжтой цэлгэр цонхоор харангаа 20 нэр төрлийн коктейль, уух зүйлээс сонгон хүртэж, дурсамж бүтээх нь энэхүү лаунжийн онцлог. Хэрэв Ramada-аас гарч хоттой танилцъя гэвэл эргэн тойрон 800 м-ийн  зайд Гандантэгчилэн хийд, 1.4 км-т Занабазарын музей, 1.9 км-ийн зайд Монголын үндэсний музей, харин хоёр км-ийн зайд Чойжин ламын сүм музей зэрэг түүх соёлын дурсгалт газар бий.

Ramada үйлчилгээний чанар, стандартаараа зуун дамнан оршиж ирсэн зочид буудлуудтай эн зэрэгцдэг.

Ramada зочид буудлын менежментийг олон улс, дотоодын хосолсон баг хамтран хариуцдаг учир үйлчилгээний чанар, стандартаараа зуун дамнан оршиж ирсэн зочид буудлуудтай нэг түвшинд зогсож чаддаг. Онцолбол, олон улсад ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байсан туршлагатай Баик Жёонг Мин өдгөө гурав дахь жилдээ Монгол дахь Ramada-г амжилттай удирдаж байна.

Хилийн чанадаас ирсэн зочид төлөөлөгчид болон жуулчид Ramada-д тухлаад буцахдаа өрөөний тав тухтай байдал, үйлчилгээнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж олон эерэг сэтгэгдэл үлдээсэн байх нь бий. Тэр дундаа Maxmall-той залгаа байрладаг нь эмийн сан, супермаркет, ATM, гоо сайхны салон, фитнес төв гээд бүхий л хэрэгтэй үйлчилгээгээ маш ойроос авах боломжийг бүрдүүлж өгснийг цөөнгүй дурдаж, талархал илэрхийлсэн байв.

Өрнийн соёл, иргэншилтэй харьцуулахад манайд саявтархан нэвтэрсэн гэж хэлж болохуйц зочид буудлаар үйлчлүүлэх соёлд монголчууд харьцангуй дасаж эхлээд байна. 30-аад жилийн өмнөөс гадагшаа, дотогшоо чөлөөтэй зорчих болсон нь гадаад, дотоод жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, тэр хэрээрээ зочид буудлаар үйлчлүүлэх, үйлчлэх соёл хурдацтай нэвтэрч, олон улсын стандартууд нутагших эхлэлийг зурсан Ramada анх байгуулагдаж байх үеийнхээ өнгө төрхөөр өнөө ч оршин тогтносоор буй.

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны 12 дугаар сарын дугаар (№13) -т нийтлэгдсэн болно/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

ЖДҮ эрхлэгч нарт яагаад франчайзинг бизнес тохиромжтой вэ?

Previous article

Борлуулалтын мангас

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like