Мэдлэгт нэмэрТоп нийтлэл

Байгууллагаа хэрхэн “ЭЕРЭГ” болгох вэ?

0

Бизнес.мн болон Хархорин Дижитал академиас хамтран бизнес эрхлэгч нарт зориулан цуврал платформын /онлайн/ сургалтын ээлжит вэбинар өчигдөр “ Байгууллагад ёс зүйт хандлагыг төлөвшүүлэх таван алхам” сэдвээр зохион байгуулагдлаа. Тус сургалтыг Макс группийн сургалт хөгжлийн менежер, сургагч багш Г.Батханд  удирдан явуулсан юм. Ингээд сургалтаас бэлтгэсэн товч нийтлэлийг хүргэж байна. 

Нэгэн удирдагч шороотой вааруудыг ажил горилогчдод өгөн нэг сарын хугацаанд хэр сайн ургуулж чадсаныг нь албан тушаалд томилно гэж амлажээ. Сарын дараа хүн бүр сайхан цэцэг ургуулчихсан байхад нэг л хүн “Би энэ хөрсийг өдөр шөнөгүй усалж, нар салхинд тавьсан боловч юу ч ургуулж чадсангүй” гэжээ. Харин өнөөх удирдагч түүнийг үнэхээр үнэнч хүн байна хэмээгээд ажилд авсан байна. Энэ бол ёс зүйн хамгийн энгийн жишээ аж. 

Энэ түүхэд гарч байгаа үнэнч зан бол нэн тэргүүний шаардлага бол үүн дээр нэмээд дэг журам, хүндлэл, сахилга бат, цаг баримтлах, ариун цэвэрч байдал зэрэг нь ёс зүйн үндсэн элементүүд болдог. Энэ бол хувь хүн бүрд байх ёстой наад захын ёсзүйн зарчим.

 Тэгвэл байгууллагад хэрхэн ёс зүйг төлөвшүүлэх вэ?

1. Байгууллагадаа ёс зүйн зөрчил, алдаа байгаа эсэхийг оношлох : Дараах 10 төрлийн алдаа байгаа эсэхийг тодруулж, олж тогтоох

Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын 1600 менежерүүдэд хийсэн ёс зүйн судалгаагаар: 

Ажлын байран дээр ажилтнуудын нийтлэг гаргадаг 10 ёс зүйн зан үйлдлийг жагсаажээ.

  1. Ажлыг амарчлах, дүр эсгэх – 72%
  2. Алдаагаа нуухын тулд худлаа хэлэх – 72%
  3. Хамтран ажиллагсдаа муулах – 68% 
  4. Хариуцлагаа бусдад тохох – 67% 
  5. Залхуурах, ажлаа хойш тавих – 64%
  6. Бусад хүмүүсийн алдааг нуухын тулд худал хэлэх- 63% 
  7. Бусад хүмүүсийн гүйцэтгэсэн ажлын төлөө сайшаал магтаал хүртэх- 57% 
  8. Өвчтэй гэх эсвэл хүндэтгэх шалтгаан хэлж чөлөө авах – 56% 
  9. Ур чадвар туршлагынхаа талаар худал хэлэх – 54%
  10. Ажлаасаа хямд үнэтэй, жижиг зүйлсийг авах – 52% 

 2.Ёс зүйн дүрэм боловсруулах 

Байгууллагад ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор нэгдсэн, хамт олондоо ажил үйлс болон нэр хүндийн хувьд хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүмүүсийг олон нийтийн саналаар сонгон байгуулах 

3. Ёс зүйн зөвлөл байгуулах 

  • Дүрмийн зорилго 
  • Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс 
  • Ажилтны баримтлах зарчмууд 
  • Ёс зүйн зөрчил гэж юу болох 
  • Ялгаварлах үзэл гэж юу болох, хэрхэн ялгаварлах үзэл гаргахгүй байх /Нас хүйс, ажилласан жил, албан тушаал, хөгжлийн бэрхшээл, харагдах байдал, амьдралын түвшин гэх мэт/ илүү тодорхой тусгах 
  • Байгаль орчин ба хүрээлэн буй орчиндоо хэрхэн хүндэтгэлтэй хандах 
  • Зохисгүй байдал гаргахгүй байх 
  • Олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглах /Юуг нийтэлж болох болохгүй, олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах/
  • Бие даасан, хараат бус байдлыг хадгалах 
  • Ажлын байрны сэтгэл зүйн дарамт
  • Ажлын байрны бэлгийн дарамт 
  • Бусдын нэр хүндэд хэрхэн хандах 
  • Ажлын байрны зөв хувцаслалт, хувийн биеэ авч явах соёл 
  • Ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлэх 
  • Ажилтны албан үүргээс бусад үйл ажиллагаа 
  • Бусдын зан байдлын талаар тодорхойлох 
  • Ажилтны албан үүргээс бусад үйл ажиллагааны хөлс 
  • Ёс зүйгүй үйлдлийг хэрхэн мэдээлэх 
  • Өөрөө болон бусад хүмүүс ёс зүйгүй үйлдлийн хохирогч болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх 

4.Ёс зүйн зарчим, дүрмээ таниулах 

  • Сургалтаар 
    • Ёс зүйн талаар 
    • Ёс зүйгүй үйлдлүүдийн талаар 
  • Соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар 
  • Дадал хэвшил болгох 
  • Хөдөлмөрийн гэрээнд Ёс зүйн талаар нэг заалт болгон оруулах 
  • Ёс зүйн дүрмээ нээлттэй байршуулах, бүх ажилтнуудад хүргэх 

5. Ёс зүйт манлайллыг бүтээх 

Бүх шатны  удирдлагууд, ахлах менежерүүдийн түвшинд хувь хүний өрсөлдөх чадвар, мэдлэг, туршлага, амбиц сонирхлоороо ялгарахаас гадна “Ёс зүйт манлайлал”-ыг төлөвшүүлэх шаардлагатай.

Ёс зүйт манлайлагч нь байгууллага, баг хамт олноо нэг зорилгод чиглүүлж, хэрхэн бид ажиллаж, амьдарч байгааг цаашид хэрхэн хөгжихийг заадаг

Ёс зүйт манлайллыг бүтээхгүйгээр байгууллага эрхэм зорилгодоо хүрэхгүй, үнэ цэнээ дээдлэхгүй, аливаа эерэг өөрчлөлт хэрэгжихгүй. Иймд: 

  1. Удирдах ажилтан та өөрөө өндөр ёс зүйтэй байх
  2. Ёс зүйн дүрэм, зарчмаа мөрддөг, роль модель байх 

Байгууллагын удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүн бүхэн дараах зан үйл, дадал, хэв шинжүүдийг тогтооно.

  • Байгууллагын үнэт зүйлээ хамтдаа тодорхойлж, дээдлэх,
  • Дүрэм журмаа даган мөрдөх, 
  • Аливаа асуудлыг хүний төлөө, байгууллагын төлөө гэдэг хандлагаар шийдэх 
  • “Нээлттэй” ба “Хаалттай” байдлынхаа тэнцвэрийг баримтлах 
  • Бусдын үнэт зүйлсийг хүндэтгэх 
  • Дотоод ба гадаад орчин “байгууллагын төлөөлөл” гэдэг нэг л үүргээр хандах
  • Байгууллагынхаа үнэт зүйлсэд “Ёс зүй, үнэн шударга” байхыг оруулах 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Болорцэцэг

Сөрөг шалгарал: Мулгуу хүмүүс яагаад төрийн эрхэнд гардаг тухай онолын тайлбар

Өмнөх нийтлэл

Жижиг компаниудын маркетингдаа гаргадаг “10 АЛДАА”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.