PodcastТоп нийтлэл

Подкаст: Хямралын үед хүний нөөцөө удирдах стратеги

0

Хямралын нөхцөлд бий болгож төлөвшүүлсэн хүний нөөцийн дархлаагаа хэрхэн авч үлдэхээс бизнесийн хөгжлийн дараагийн үе шат хамаарах тул цар тахалын энэ үед удирдлага зөв арга барил, стратеги баримтлах нь хамгаас чухал.

Тавдугаар сарын 26-нд 19-00 цагаас болох “Хямралын үед хүний нөөцийг удирдах стратеги” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

– Цар тахалын хямрал хүртэл танай компанийн хүний нөөцийн уур амьсгалд цалин болон компаниа гэсэн сэтгэл хоёрын аль нь давамгайлж байсан бэ? Хэрэв ажилтнуудын сэдэл зөвхөн цалин авах дээр тогтож байсан бол өнөөдөр ажилчдаа яаж манлайлах вэ?

– Өнөөгийн хэцүү нөхцөл байдалд хямралын эсрэг багийг компанидаа хэрхэн бүрдүүлж, яаж ажиллах вэ?

– Хямралын эсрэг байнгын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ?

– Эдийн засгийн хямралыг дагаад сэтгэл нь хямраад байгаа ажилчдаа хэрхэн тайван байлгаж, удирдлага ямар үлгэр жишээ үзүүлэх вэ?

– Өмнө нь гэрээнээс гэрээний хооронд завгүй ажиллаад боловсон хүчнийхээ сургалт хөгжилд, ялангуяа цахим боловсролд цаг зарцуулж чаддаггүй байсан компаниуд одоо л ажилчдаа сургах болсон шүү. Яагаад?

– Цар тахалын дараах хүний нөөцийн бодлого ямар болсон байх ёстой вэ?

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи

Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Зочин:  Ц.Цэцэгмаа. Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны тэргүүн, мэргэшсэн зөвлөх 

Монтаж, дууны эффект: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone
-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/

– Андройдын Play
store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0

– Youtube
Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Цар тахалын үед бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эргэлзэлгүй шууд эхлүүл. Яагаад?

Previous article

Covid-19: Хэрэглэгчид онлайнд байна. Бизнесүүд интернэт дэх үзэгдэцээ хэд дахин өсгөх хэрэгтэй

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Podcast