Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал тогтсон сүүлийн гурван сарын хугацаанд дийлэнх жижиг дунд бизнесүүдийн хувьд борлуулалтын орлого нь 30-80% буурч эхнээсээ ажилчдаа цомхотгож байгаа нь ажилгүйчүүдийн эгнээг цаашид ч нэмэгдүүлэх нөхцөл байдлыг үүсгээд байна.

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд цар тахлын үеийг хохирол багатайгаар хэрхэн давах вэ?

  1. 2020 оны Бизнес төлөвлөгөөгөө эргэж харах. 2020 оны Бизнес төлөвлөгөөгөө эргэн харж нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилвэл компаниа, бизнесээ хэрхэх вэ гэдгийг 2-3 хувилбараар төсөөлж, төлөвлөх:

а. Өөдрөг хувилбар – хөл хорио дуусч бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ хэмээн төсөөлж төлөвлөлтөө хийж болно.  Хэдийгээр энэ хувилбарыг бизнесийн байгууллага бүр, иргэн бүр хүсч байгаа боловч дэлхийн бусад орнуудад өнөөдөр тохиож буй цар тахлын улам бүр газар авч байгаа явцаас харахад пандемик нь ойрын хэдэн саруудад байтугай энэ жилдээ хумигдах уу үгүй юу гэдгийг вирус судлаач мэргэжилтнүүд ч тодорхой хэлж чадахгүй байна. Ийм нөхцөлд өөдрөг хувилбар хэрэгжих боломжгүй нь харагдаж байна.  

б. Бодитой хувилбар – Короновирусын пандемик нь эдийн засгийн хувьд улс орнууд хоорондоо асар их харилцан хамааралтай, дэлхий хавтгай болсныг дахин харууллаа.Үйлдвэрлэлийн гинжин хэлхээ бүхэлдээ Хятадаас хамааралтай болсноо дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч байна. Энэ нийтлэлийг бичиж байх цаг үед АНУ-ын цар тахлын голомт болоод байгаа Нью Йорк хотын захирагч Андрью Куомо тус хотын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалах  хамгаалалтын хувцас хэрэглэл, маск асар их дутагдалтай байгааг мэдэгдээд хотынхоо бизнес эрхлэгчдэд хандан дотооддоо үйлдвэрлэх талаар санаачлагатай ажиллахыг уриалж байв. Манай улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы улмаас эдийн засаг, бизнесийн салбарт үүсч буй хүндрэлүүдийг даван туулахын тулд хэд хэдэн алхмуудыг авч хэрэгжүүлэх хэдий ч бизнесүүд зогсонги байдалд орсны улмаас харьцангуй олон ажилтантай компаниуд ажлын байрны цомхотгол хийж эхлээд байгаа нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, улмаар энэ байдал нь иргэдийн бодит орлого буурахад шууд нөлөөлөх юм.

Карентин дуусахаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаяарай           

с. Муу хувилбар: Цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж халдвар дахин дэлхийн улсуудад тархаж, улс орнууд хил, боомтуудаа хаан хатуу хөл хорио дахин хугацаагүйгээр тогтох сценари гарч болох юм.  Энэ тохиолдолд бизнесээ явуулахад тусгай орчин, байр сав шаарддаг, үйлчлүүлэгч нь заавал биеэр ирж үйлчлүүлдэг бизнесүүдийн хувьд байдал улам хүндэрч үүд хаалгаа барихад хүрэх нь тодорхой болно.   

  1. Бизнес моделийн шинэчлэл хийх – Карентин дуусахаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаяарай. Учир нь нэг талаас нийгмийн харилцаа, хэрэглэгчдийн зан төлөв хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцээд хамгийн мэдрэмжтэй, хурдтай ажилладаг компаниудын бизнес модель нь хамгийн бага өртгөөр илүү үнэ цэнийг үйлчлүүлэгчиддээ санал болгох загвар руу шилжиж байгаа нь эргэлт буцалтгүй үзэгдэл юм.   
  2. Нөхцөл байдалд зохицон түргэн өөрчлөгдөх чадвар – гадаад орчинд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйг танай ажилтнууд сайн мэдэж байгаа. Харин үүссэн нөхцөл байдал танай үйлчлүүлэгчдэд болон компанийн борлуулалтад хэрхэн нөлөөлж байгааг борлуулалт болон санхүүгийн ажилтнуудаас бусад нь сайтар ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед байгууллагын нийт ажилтанд тулгарч буй хүндрэлүүдийн талаар болон удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа нээлттэй, шударга ярилцах нь юу юунаас чухал.

    Энэ үед Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл санал болговол дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд шинэ байр суурь эзлэх томоохон боломж нээгдэж буй юм.

  3. Үйл ажиллагааны зардлыг бууруулах, оновчлох – цар тахал гарахаас өмнө батлагдсан Бизнес төлөвлөгөөний дагуу 2020 онд 30%-100% хувийн өсөлт хийнэ гэсэн өөдрөг зорилтуудаа эргэн харж шаардлагатай гэж үзвэл хөрөнгө оруулалтын зарим төслүүдээ хойшлуулах. Танай компани өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаггүй л бол хямралын үед өсөлт өргөжилтийн талаар бодох бус орлогоороо зардлаа нөхөх тухай, хугарлын цэгтээ хүрэх тухай, хэрхэн амьд үлдэх тухай, бага боловч ашигтай ажиллах тухай бодож, энэ зүгт бүхий л хүч нөөц боломжоо дайчлах нь чухал.  Үр ашигтай байгаа эсэхэд дүгнэлт хийж, компанийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа, байгууллагад үнэ цэнэ нэмэхгүй байгаа зардлын үзүүлэлтийг төсвөөс хасч зарцуулалт хийхгүй байх.   
  4. Нөөц сан бүрдүүлэх – Компанийнхаа зогсолтгүй үйл ажиллагааг дэмжихийн тулд зайлшгүй гарах зардлуудаа тооцсон 3-12 сарын нөөц сан бүрдүүлэх. Аливаа хямралын үед “Cash is King”[1] гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгийг санаж, өдөр ирэх тусам үнэ цэнэ нь буурч байгаа актив хөрөнгөө зарж борлуулах ажлыг цаг алдалгүй хийх.  
  5. Ханган нийлүүлтийн сувгаа эргэж харах -– Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орнуудын нийгэм-эдийн засгийн харилцаа, ханган нийлүүлэлтийн үндэстэн дамнасан томоохон сүлжээнүүдэд өөрчлөлтүүд гарах нь тодорхой болж байна. Өмнөд хөршийн Ухань хотод коронавирусны халдвар ид тархаж эхлэх үед манай улсын ЗГ-аас яаралтай хариу арга хэмжээ авч Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудыг хаасан нь нэг талаас коронавирусын халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн маш сайн шийдвэр байсан. Нөгөөтэйгүүр ханган нийлүүлтийн суваг нь өмнөд хөршөөс хамааралтай том, жижиг бүх төрлийн бизнесийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаанд нь доголдол үүсэх, удаашрах бүр зогсох хүртэл дүр зураг үүсч байгаа нь нууц биш. Олон улсын нэр хүндтэй эдийн засагчид болон улс төр судлаачдын үзэж байгаагаар Covid-19 цар тахлын дараа дэлхийд “new normal” буюу шинэ дэг журам тогтох ба ялангуяа дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд томоохон өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт гарч, их гүрнүүд Хятадад оруулсан хөрөнгө оруулалтаа татаж өөр улсад байршуулах талаар яриа хэлцэл хийж эхлээд байна.  Энэ үед Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл санал болговол дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд шинэ байр суурь эзлэх томоохон боломж нээгдэж буй юм.
  6. Маркетингийн стратегиа эргэн харж шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх. Хямралын үед хэрэглэгчид болон бизнесүүдийн төлбөрийн чадвар эрс буурдаг ба тэд зөвхөн зайлшгүй шаардлагатай гэж үзсэн зүйлсээ худалдан авахад мөнгөө зарцуулдаг.

а. Вертуаль орчинд сайтар байрших  Өмнөх санхүүгийн хямралтай харьцуулахад энэ хямрал нь халдварт өвчнөөс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн хямрал учир хүмүүс гадуур явалгүй гэртээ байнга шахуу байх шаардлагатай болж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл ихэнх хэрэглэгч онлайн орчинд урд өмнөхөөс илүү цаг хугацааг өнгөрөөж байгаа учир бизнесүүд онлайн орчин дахь үзэгдэцээ хэд дахин өсгөх хэрэгтэй болж байна.

  1. Мэдлэг олгох маркетинг Сүүлийн үед ихэнх компаниуд “educational marketing” буюу хэрэглэгчиддээ мэдлэг олгох маркетинг явуулдаг болсныг уншигчид маань анзаарсан байх. Хөл хорионд гэртээ ихэнх цагийг өнгөрөөж буй хүмүүс ур чадвараа хөгжүүлэх, шинэ мэдлэгт суралцах асар их сонирхолтой байгаа.
  2. Видео контентууд түлхүү гаргах Нөгөөтэйгүүр шинэ мянганынхнаас эхлээд залуучуудын хувьд дижитал технологийн хэрэглээ сайтай учир видео, аудио контентуудыг илүү сонирхож байгаа нь нууц биш.
  3. Маркетингийн төсвөө танахгүй байх. Хямралт нөхцөл байдал зөвхөн танд, таны бизнест нөлөөлөөд зогсохгүй бусад бүхий л бизнест нөлөөлж байгааг мартаж болохгүй. Хэвлэл мэдээлэл, телевизүүд, медиа, PR-ын компаниудын ч ялгаагүй орлого нь буурч үйл ажиллагаанд нь шууд нөлөөлж байгаа учир тэд танай зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийг хөнгөлөлттэй үнээр хийх тал дээр илүү нээлттэй хандах болно. Иймд та маркетингийн төсвөө таналгүйгээр цаг үеэ мэдэрсэн зөв контент үйлдвэрлэн, зөв сувгуудаар хэрэглэгчиддээ хүрэхийг зориорой.

Ихэнх хэрэглэгч онлайн орчинд урд өмнөхөөс илүү цаг хугацааг өнгөрөөж байгаа учир бизнесүүд онлайн орчин дахь үзэгдэцээ хэд дахин өсгөх хэрэгтэй болж байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн зогсонги байдал, удаан хугацааны хөл хориог амжилттай давж чадах эсэх нь тухайн байгууллагыг удирдан чиглүүлж буй Захирлын манлайлах чадвар, эрсдэлийг тооцох чадвар, гадаад орчноо мэдэрч уян хатан хандах, сэтгэл санааны дарамттай нөхцөлд хэцүү шийдвэр гаргах зэрэг ур чадваруудаас шууд шалтгаална. Хямралын үед байгууллагын удирдлага урд урдынхаас илүү их ачаалалтай ажиллах шаардлага тулгарах төдийгүй өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй   шийдвэрүүдийг нөхцөл байдалд тохируулан гаргах хэрэгтэй болдог. Аливаа санхүүгийн хямрал бизнесүүдийн бат бэхийн шалгуур болдог гэж үзвэл манай том, жижиг компаниуд энэхүү шалгууруудыг хохирол багатайгаар давж байж амжилтад хүрнэ.

Цар тахлаас үүдэлтэй энэ удаагийн санхүүгийн хямрал нь цаашид хэдэн сар үргэлжлэхийг вирус судлаач экспертүүд ч мэдэхгүй байгаа, нөгөөтэйгүүр Covid-19-ын вакцин гараагүй байгаа эгзэгтэй үед бизнесүүд маань дээр дурдсан стратегийг хэрэгжүүлэн аль болох ажлын байраа хадгалан үлдэж хямралыг хохирол багатайгаар даван гарах нь юу юунаас чухал байна.                                                                                                                                  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Ц. Оюунжаргал

Подкаст: Хямралын үед хүний нөөцөө удирдах стратеги

Өмнөх нийтлэл

Таны ач зээ нар таны юунд зэвүүцэх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох