PodcastТоп нийтлэл

Онлайн сургалтыг хэрхэн зөв хийх вэ? Бизнес цэнэг (№36)

2

Зургадугаар сарын 2-нд 19-00 цагт болох “Цахим сургалт явуулах Нөү-Хау” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

– Цахим сургалтанд яаж бэлдэх ёстой вэ?

– Цахим сургалтанд ямар мэргэжил, дадлагатай хүмүүс хэрэгтэй вэ? Ямар баг бүрдэх шаардлагатай вэ?

– Агуулгын эксперт, зааварчилгааны дизайнер, технологи ба медиа хөгжүүлэгч гэж хэн бэ?

– Цахимаар хичээлээ заах багшид ямар нэмэлт ур чадварууд хэрэгтэй вэ?

– Орон зайгаар алслагдсан суралцагчийг багш хэрхэн мэдэрч сэдэлжүүлж идэвхжүүлэх вэ?

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи

Хөтлөгчид:

Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Ч.Мөнхбадрах. Санхүүч.мн-ийг үүсгэн байгуулагч, санхүү бизнесийн зөвлөх

Зочин: Я.Цэцэг-Өлзий. ЮНИДО-гийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөлд цахим сургалтын эксперт, “Цахим Мэдлэг” ТББ-ыг үүсгэн байгуулагч, 20 орчим цахим сургалтын багшаар ажиллаж байгаа.

Монтаж, дууны эффект: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

6 сард болох БИЗНЕС ЦЭНЭГ онлайн сургалт вэбинарууд

Өмнөх нийтлэл

Эрнст&Янг: Ковид-19 вирусийн нөлөөг бууруулах 5 арга

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. […] Хүмүүс нийгмийн сүлжээнд ажиллаж, амьдарч, амарч буй энэ цаг үед бид цахим орчныг ухаалгаар ашиглах соёлд суралцах хэрэгтэй болжээ. Нөгөө талаас ялангуяа, бизнес эрхлэгчдэд аяга кофе уух зуураа “хазаад идчих” жижиг чанартай мэдээллийг өгөх шаардлага бий болоод байна. Тэгвэл харахад ойр, хазахад амттай зүсэм мэдлэгийг хэрхэн бүтээх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Уг зөвлөгөөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд цахим сургалтын эксперт, Цахим мэдлэг ТББ-ыг үүсгэн байгуулагч Я.Цэцэг-Өлзийгийн “Бизнес.мн” подкастанд өгсөн ярилцагаас түүвэрлэв. […]

  2. Хэрэгтэй чухал мэдээлэл байлаа. Баярлалаа

Leave a Reply to Chimgee Cancel reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Podcast