“Гүрэн” академийн захирал Б.Даваасүрэн

“Гүрэн” академи судалгааны чиглэлээр анх байгуулагдаж байсан бол одоо бие даасан академи болж, дэлхийн боловсролыг дэргэд авчирч, хүүхдүүд болон насан хүрэгчдэд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хөтөлбөрийнхөө хүрээнд тэд Их Британийн Итон коллеж (хөвгүүдийн коллеж), АНУ-ын Стэнфордын их сургууль, Genius Brands International-ийн хүүхдэд зориулсан хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр монгол хүүхдүүддээ хүргэж байна.

Өнгөрсөн жил тэд Стэнфордын их сургуультай хамтарсан хөтөлбөрөө амжилттай эхлүүлсэн билээ. Монголын 12 хүүхэд 20 орны 360 хүүхэдтэй хамт хоёр долоо хоног тус сургуулийн оюутны хотхонд байрлаж, тэндхийн багш, профессоруудаас номын дуу сонсож, яг л оюутнууд шиг нь суралцаад ирсэн. Гол онцлог нь; өөрийгөө тодорхойлох, мэргэжлээ сонгох зэрэг чухал шийдвэрүүдтэй тулгардаг 14-17 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу хичээлүүдээ үздэгт оршино.  Тэгвэл тус хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэлсэн бөгөөд сонирхож буй эцэг, эх сурагчдаас ирж буй түгээмэл асуултуудад хариулт өгөхийг зорилоо

-Стэнфорд бол дэлхийн ТОП5 их сургуульд жил бүр багтдаг. Энэ нэр хүндтэй сургуультай албан ёсоор түншилдэг эсэхт эргэлзэх хүмүүс бий. Стэнфордтой хэрхэн хамтарч ажилладаг талаар товч ярихгүй юу?

-Бид “Stanford Pre-Collegiate” хүүхдэд зориулсан хөтөлбөрийг Монголынхоо хүүхдүүдэд хүргэхийн тулд цаад сургуулийнхантай хэлцэл хийж, хоёр жил гаруй шаргуу хөөцөлдсөн. Мэдээж дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болохоор шалгуур хэтэрхий өндөр байсан. Гэхдээ бид тэрхүү шалгуурт бүрэн нийцсэн учир зөвшөөрлөө авч стандартын дагуу одоо ажиллаж байна. Харвардын их сургуультай хамтран ажилладаг туршлага маань маш их дэм болсон. Тодруулбал тус сургууль бидэнтэй хамтран ажилладагаа тодорхойлсон захиаг Стэнфордын сургууль руу явуулж биднийг итгэлт түнш болохыг харуулсан нь хүчтэй түлхсэн. Хамтран ажиллах гэрээг зурахаас өмнө Стэнфорд Прэ-коллежийн захирал тус сургуулийн домог болсон математикийн ухааны профессор Рик Соммер Монголд биечлэн ирж бидний үйл ажиллагаатай танилцсан. Энэ мэтээр  их хугацаа, хөдөлмөр зарцуулсаны дүнд олон шалгуурыг давж, ажил маань биелэлээ олсон. Ингээд бид 2019 оны зун эхний элсэлтээ авч, сонгогдсон хүүхдүүдээ аваад АНУ-ыг зорьж, Стэнфордын кампус дээр 14 хоног бүтээлч өдрүүдийг өнгөрүүлээд ирсэн.

Бүх хүүхэд АНУ явах боломжгүй ч бид Гүрэн Академиараа дамжуулан Стэнфордын сургууль 14-17 насны хүүхдүүдэд ямар сургалт, ямар хөтөлбөр санал болгож байгаа талаар үргэлж мэдээлэл өгч байгаа.

-Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цаг үеийн хэрэгцээ шаардлага нь юу вэ?

-Технологи хурдацтай хөгжиж, бүх хүрээнд хурдацтай нэвтэрч байгаатай холбогдуулан бидний мэдэх “Z generation”-д багтаж буй хүүхдүүдийн сонирхол мөн тэдэнд хэрэг болох ур чадвар, ирээдүйд сонгох мэргэжил зэрэгт нь огцом өөрчлөлтүүд орж байна. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлээс Монголын хүүхдүүд ч хоцрох учиргүй. Бүх хүүхэд АНУ явах боломжгүй ч бид Гүрэн Академиараа дамжуулан Стэнфордын сургууль 14-17 насны хүүхдүүдэд ямар сургалт, ямар хөтөлбөр санал болгож байгаа талаар үргэлж мэдээлэл өгч байгаа. Жишээ нь, энэ жилийн хувьд Стэнфордоос бидэнд 67 тусдаа сэдвээр хичээл санал болгосон. Үүнээс бид хамгийн чухалд тооцогдож буй долоон сэдэв сонгож Монгол хүүхдүүддээ санал болгож байгаа. Энэ хөтөлбөрөөр дамжуулан бид нэг талаас дэлхийн боловсроын хэрэгцээ, ирээдүйн ажиллах хүчний өрсөлдөх чадвар хаашаа чиглэж буй талаар чиглэл авч, түүнийгээ түгээх үүрэг хүлээж байгаа юм.

Stanford-ийн тус хөтөлбөр бусад сургуулийнхаас ямар давуу талтай вэ?

Хамгийн гол давуу тал нь Стэнфорд санал болгож байгаа сэдэв бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийн судалсан байдаг нь юм. Судлагдаж, туршигдаж батлагдсан гэдэг гурван үгийг товчхондоо хэлье. 14-17 насны хүүхдэд онол практикийн хувьд яг хэрэг болохуйц тохирсон сэдвүүдтэй, заах арга барилтай байдаг. Энэ бол дээрх насны хүүдүүдийн маань хувьд мэргэжлээ сонгох процесс руу орж буй чухал үе шүү дээ. Тэгэхээр энэ үед чиглүүлэгч үүрэг гүйцэтгэж, баримжаа суулгаж, өөрийгөө таньж мэдэхэд, ертөнцийг таньж мэдэхэд л туслах гээд байгаа юм.

-Түрүү жил уг хөтөлбөрт оролцсон сурагчдад ямар ахиц, өөрчлөлт гарсан бэ? Тэдэнд хэрхэн нөлөөлөв?

-Зуны сургалтын дараа Стэнфорд болон Гүрэн Академиас сургалтанд хамрагдсан хүүхдүүдээсээ судалгаа авсан. Мэдээж өсвөр насны хүүхдүүд учраас олон улсын хүүхдүүдтэй найз болох, гэрээсээ хол биеэ даах гэх мэт хэсгүүд нь маш их таалагдсан гэдгээ хөтөлбөрийн үеэр ч тэр, дараахан нь ч тэр илэрхийлж байсан. Харин одоо дунд ба урт хугацаандаа тэд үзсэн хичээлүүд болон багш нарын заах ур чадварууд нь тэдний сэтгэлд хамгийн тод үлдсэн тухай хэлж байна. Суралцсан хүүхэд бүр Стэнфордын бүх багш нар ийм “супер” мэдлэгтэй бас ийм ойлгомжтой ярьдаг ур чадвартай байдаг уу? гэж асууж байсан. Хүүхдүүд маань Стэнфордын профессоруудын хичээлийг 100 хувь ойлгож байгаадаа зарим нь бүүр итгэхгүй байсан шүү. Тэдний хувьд явахаасаа өмнө ойлгохгүй хүнд хэцүү, ахадсан байхвий гэдгээс эмээж байсан байгаа юм. Харин хөтөлбөрийн дараа “Би чадах юм байна, сайн хичээвэл болох юм байна” гэсэн итгэлийг олж аваад ирсэн нь тэдний хувьд чухал ололт байлаа.

Уг хөтөлбөрийг энэ жил Стэнфорд руу явахгүйгээр Монголд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл үүний давуу ба сул тал дээр хэлж өгөөч?

-Энэ жил дэлхий даяар бид коронавирусээс үүдэн шинэ сорилтуудтай тулгарч байна. Зун АНУ-руу явах аялал нь цуцлагдсан ч бид хөтөлбөрөө цахим хувилбараар хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн байгаа.

Энэ удаад хүүхэд бүр сонирхож байгаа нэг сэдвээ сонгоод тухайн хичээлээр хоёр долоо хоногийн турш Стэнфордын профессортой цахимаар холбогдоод хичээлээ авна. Өөрөөр хэлбэл, нэг сэдвийг илүү нарийвчилж суралцах боломж гэсэн үг. Мөн Стэнфордын сертификатыг авдгаараа авна. Харин төлбөрийн хувьд, АНУ-руу явахгүй учир гурав дахин буурсан байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд маань хамрагдах боломж нэмэгдсэн. Өдгөө бид хүссэн хүсээгүй цахимаар суралцах шаардлага үүсч байгаа ба энэ цаг хугацааг мөн үр дүнтэй зарцуулахад анхаарах болохоос коронавирусын тархалтыг зогсохыг хүлээж цаг алдаж болохгүй.  Тиймээс хүүхдүүд маань Стэнфордын платформыг ашиглаад хэрхэн цахимаар үр дүнтэй сурч болох арга барилд суралцаад авах давхар боломж бүрдэж байна. Энэ нь ирээдүйд ч олон үнэ цэнтэй контентийг олон эх сурвалжаас чирэгдэл, явдал багатайгаар авах туршлагын суурь болох юм.

-Өнгөрсөн жил үзсэн сэдвүүдээс онцолбол?

Үзсэн бүх л хичээл нэг нь нөгөөгөөсөө ялгагдахааргүй хэрэгцээтэй сайн тэгээд сонирхолтой байсан. Харин онцолбол, “Cracking Code” гэсэн хичээл анхаарал их татаж байв. Бид алхам тутамдаа бүх зүйлсдээ нууц үг оруулж нэвтэрдэг ба, түүнийгээ байнга нууцалдаг. Тэгэхээр “Нууц үг” гэдэг ямар чухал болох, түүнийг мэргэжлийн хүмүүс ямар амархан хакердаж болдогийг хүүхдүүдэд маань ойлгуулсан. Манай Монгол хүүхдүүд оюуны чадамжаар хэрхэн бусдаас илүүрхдэгийг хичээлийн үеэр харуулсан, хүүхдүүд маань өөрсдөө ч харьцуулж мэдэрсэн. Мөн Стэнфордын Анагаахын сургуулийн лабораторт зочилж хүний эрхтэнүүдийн үйл ажиллагаатай танилцуулсан нь энэ биеэ хайрлах, эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгийг маш сайн ойлгуулсан.

Зуны сургалтад хамрагдсан хүүхдүүд Стэнфордын их сургуулийн профессор Уильям Скоттын Design Thinking сургалтад хамрагдсаныхаа дараа

-Түрүү жилийн сургалтад ямар багш нар жишээлбэл хичээл зааж байсан бэ

-Стэнфордын домог болсон профессорууд хичээл заадаг. Олонд танигдсан профессорууд маань жирийн биднээс ч илүү энгийнээр биеэ авч явж, хүмүүстэй сайхан чөлөөтэй харилцдаг нь хүүхдүүдэдийн маань гайхшралыг төрүүлсэн. Жишээ нь, “Design Thinking” хичээлийг алдарт Виллиам Скот профессор, Хувь хүний манлайллын хичээлийг Клое Гүүд багш заасан. Хүүхдүүд хичээлээ үзэхээс өмнө багш нарынхаа тухай уншиж танилцдаг. Ингэж танилцаж унших үедээ “Пөөх ийм мундаг хүн юм уу” гээд л их сүрддэг.  Харин хичээл ороод эхэлмэгц, багш сурагчид гэлтгүй хоорондоо найз нөхөд шиг болчихдог. Тэр хэрээр хүүхдүүд маань улам илүү өөртөө  итгэх болж, өөрийгээ нээж чөлөөлдөг юм билээ.

-Тэртээ тэргүй их сургуульд ороод сурчих хичээлүүдийг яагаад ийм эрт үзэх хэрэгтэй гэж?

-Хүүхдүүд маань ахлах ангид ороод ирэхээрээ л ганц толгойны өвчинтэй болдог нь мэдээж “Ямар мэргэжил сонгох вэ” юм. Энэ бол маш чухал шийдвэр учраас хөнгөн хуумгай хандаж болохгүй. Товчхондоо, хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ өөрийнхөө хүсэл сонирхол, зах зээлийн эрэлттэй нийцүүлж  оновчтой сонгоход нь чиглүүлэгч болдогоороо эрт нүд тайлж чих онгойхын ач холбогдол оршиж буй. Аав ээжүүд хүүхдүүддээ зөвлөдөг ч, ирээдүйд ямар мэргэжил чухал болох талаар тэр бүр мэдээлэлтэй байдаггүй учраас зөвлөгөө нь бодит байдлаас зөрөх тохиолдол бий. Энэ орон зайг л бид нөхөж өгч, хүүхдүүдэд онол-практикийн мэдлэг олгож буй.

-Төлбөрийн хувьд нэлээд өндөр байна гэсэн хүмүүсийн хандлага байна. Энэхүү хөтөлбөрийн үнийг хэрхэн тогтоож байна вэ?

-Төлбөрийн хувьд бид байж болох хамгийн бага түвшинд барихыг хичээдэг.  Энэ бол нэгт, олон улсад зөвшөөрөгдсөн хөтөлбөр ба интернэтэд ил байж байдаг контент биш учир үнэ цэн өндөртэй. Стэнфорд ч тэрийгээ тооцож үзээд үнэлгээгээ гаргаж буй. Хоёрт бид төлбөрийг төгрөгөөр аваад цаашаа ам.долларт шилжүүлж тооцоогоо хийдэг. Тэгэхээр төлбөр өндөр гэж харагдаж байгаа нь төгрөгийн ханш маш сул байгаатай холбоотой. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшнаас их хамаарч байна. Харин энэ жилийн хувьд цахим хэлбэрээр зохион байгуулагдах учир нислэг, сургуулийн байр, хоолны зардал гэх мэт хасагдаж буй. Тиймээс төлбөр нь гурав дахин буусан байгаа. Энэ жилийн хувьд АНУ хүртэл хүүхдээ явуулах боломжгүй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ ирээдүйд бодитоор хөрөнгө оруулах боломж гарч ирж байгаа гэдгийг онцолмоор байна.

Хичээлийн сэдэв:

  1. Artificial Intelligence – Хиймэл оюун ухаан
  2. The Frontiers of Physics-Физикийн ба байгалийн шинжлэх ухаан
  3. Biomedical Engineering – Биологийн шинжлэх ухаан инженерчлэл
  4. Investigations in Bioscience: Nanobiomaterials-Биологийн шинжлэх ухааныг судлахуй: Бичил Био Материалууд
  5. Business and Entrepreneurship-Бизнес ба Энтрепренершип
  6. Cryptography -Криптограф/Математик/
  7. Topics in Psychology-Сэтгэл судлал

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи линкээр орно уу. 

http://gurunacademy.edu.mn/    

https://www.facebook.com/gurunacademy

Бүртгэл дуусах хугацаа: 2020.06.15

Хичээлийн үргэлжлэх хугацаа: Хоёр долоо хоног

Хичээл эхлэх өдөр: 2020.08.03

Хичээл дуусах өдөр: 2020.08.14

Холбоо барих:  77071797, 99092925

Эм Си Эс Плаза, 1-р хороо, СБД, Улаанбаатар хот

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Подкаст: Хэрэглэгчдэд алсын зайнаас түргэн шуурхай хүрэх аргачлалууд

Өмнөх нийтлэл

Хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүмүүс бол Удирдлагууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur