Ажлын Хариуцлага

Сүүлийн 10 жилийн хугацаанд зарим хувийн хэвшлийн салбарт гарсан алдаа дутагдлуудтай холбоотойгоор үүнд хариуцлага хүлээх байгууллагуудын талаар нэлээдгүй их яриа гарч байсан. Бүх салбар дахь байгууллагууд хэрхэн илүү хариуцлагатай болох тал дээр “мунгинаж” байгаа нь ил тод байсан. Ялангуяа бүх зүйл буруугаар эргэхэд хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг хүн бүр мэдэхийг хүсдэг.

Байгууллага бол хүмүүсийн конгломерат бөгөөд хариуцлагатай байгууллагыг хувь хүний ​​хариуцлагын тухай бодохгүйгээр ойлгох боломжгүй юм. Хувь хүний ​​хариуцлагыг тодорхой болгох гэж байна гээд байгууллагууд харин ч эсрэгээрээ төөрөгдүүлж орхидог. Байгууллагууд манлайлагчид, удирдах баг, хороод, олон менежер, өөрөө удирдах багуудыг бий болгодог ч эдгээр нь хувь хүний ​​хариуцлагын тогтолцоог хязгаарлаж, тэднийг “өмчлөх” эрх мэдэл, чадавхийг бууруулдаг.

Ихэвчлэн хүмүүс энэ тал дээр удирдамж авахын тулд судалгааны ажил, ном бичвэрүүд рүү ханддаг боловч хувь хүний ​​хариуцлагын тал дээр энэ нь тийм ч их тустай байдаггүй. Цөөн хэдэн судлаач байгууллага дахь хувь хүний хариуцлагын тухай судлан нийтлэлүүд гаргасан байдаг. Ингэхдээ тэд өөр өөрсдийн тодорхойлолтыг гаргаж ирдэг. Заримдаа нэг ижил цаасан дээр хэт олон тодорхойлолт байх нь элбэг!

Тэгэхээр хариуцлага гэдэг яг үнэндээ юу гэсэн үг вэ? Эффектив Менежерс™ доорхи тодорхойлолтыг гаргасан:

Ажлыг хийж буй байдал, үр дүнгээр даалгасан хүний өмнө үүрэг хүлээх.

Энэ тодорхойлолтын гурван хэсэг маш чухал:

  • Эхнийх нь obligation буюу үүрэг хүлээх гэсэн гэсэн ойлголт. Тухайн ажлыг хүлээн авсан хүн тэр ажлыг хийх үүрэг хүлээж байгаа.
  • Хоёр дахь нь ажлыг хүлээн авсан хүн ажлын үр дүнтэй холбоотой болон ажлыг хийж байх явцад гаргасан бүхий л алхмуудад хариуцлага хүлээх.
  • Гурав дахь нь specified other буюу эрх мэдэл бүхий хүн гэсэн ойлголт нь нэн чухал. Хариуцлага зөвхөн дан ганцаараа, тухайн хүн дотор л оршин тогтнох боломжгүй. Энэ бол ухамсарт тулгуурласан үүрэг хариуцлага. Ихэвчлэн хүмүүс “би үүнийг хийхгүй бол болохгүй” гэж бодох нь чухал харилцаанаас ч юм уу, өөрийн үнэ цэнэ, дотоод ухамсар дээрээ тулгуурлаж байдаг. Үүрэг хариуцлага мэдээж чухал, гэхдээ, энэ нь  ажлын хариуцлагаас өөр гэдгийг ойлгох нь чухал бөгөөд ажлын хариуцлага гэдэг нь өөрөөсөө илүү эрх мэдэл бүхий хүний өмнө ажлын үүрэг хүлээж, тухайн эрх мэдэл бүхий хүний өмнө бүрэн хариуцлага хүлээхийг хэлдэг.

Тодорхой байдал Хариуцлагын Хөдөлгүүр

Том байгууллагуудад хариуцлагын ноён оргил нь ТУЗ байдаг ба ТУЗ Гүйцэтгэх Захирлыг томилж ажлын хариуцлага хүлээлгэж, Гүйцэтгэх Захирал ажлын үр дүн, үйлдлүүдээрээ ТУЗ-ийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ. Гүйцэтгэх Захирал ч  бас ажлын хариуцлагыг доош буюу өөрийн удирдаж буй хүмүүстээ хуваарилан даалгана. 

Ажлын хариуцлага өдөр тутмын ажлын хэллэгээр бол “юуг, хэзээ” гэсэн асуултанд хөрвүүлэгддэг.  Менежер ажлыг хуваарилахдаа ямар ажлыг, хэзээ, ямар хэмжээ, чанартайгаар хийгдсэн байхыг, мөн ажлыг гүйцэтгэхэд ямар нөөц бололцоо (жишээ нь төсөв) боломжтой байгааг маш доторхой тайлбарлаж өгөх ёстой.

Ажил хуваарилан даалгалт наад зах нь ингэж л явагдах ёстой.  Ажил хуваарилж даалгахад тодорхой байдал хамгийн чухал. Бидний хийсэн судалгаанаас үзэхэд энэ нь менежерийн гүйцэтгэлтэй маш өндөр хамааралтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Хэрвээ ахлах менежер өөрийн туслах менежерүүд ямар ажлын хариуцлагатайг мэдэхгүй бол өөр ажлууд “өмнүүр орж” гол ажилд саад болох болно. Тодорхой бус байвал туслах менежер тань бусад хэлтсийн менежерүүд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадынхаа өмнө, эсвэл бүр өөр төслийн зорилго, өөр хэлтсийн ажилчдын өмнө өөрийн таамагаараа ажлын хариуцлага хүлээсэн гэж бодож байж болзошгүй. 

Эдгээр өрсөлдсөн ч юм уу гэмээр татах хүчийг “felt accountability” буюу “мэдрэмжит ажлын хариуцлага” гэж нэрлэсэн. Хэрвээ туслах  менежерүүд харилцагч, үйлчлүүлэгч, эсвэл өөр хэлтсийн баг, ажилчид нарын өмнө ажлын хариуцлага үүрсэн гэж бодон ажиллавал менежерээс даалгасан жинхэнэ ажлын хариуцлагат ажлуудад төвлөрөхгүй сатаарах болно. Энэ тохиолдолд туслах менежер мэдрэмжиндээ хөтлөгдөн, чухал ажлуудад бус юуг чухал гэж бодсоноороо л ажиллана. 

“Юуг хэзээ” гэдгийг тодорхой байлгахын тулд менежер мэдрэмжит ажлын хариуцлагад нөлөөлөх хүчин зүйлүүдийг сайтар ойлгож байх нь зүйтэй.  Зөвхөн зорилтот ажил яг юу болохыг тодорхойлох нь хангалттай бус үүнээс гадна ажлын удирдамжийг ч мөн тодорхойлох шаардлагатай. 

Ажлын Хариуцлагын Ашигт Цэг™

Хариуцлагыг байгууллагын хэмжээнд тодорхой мэдээллээр хангахын тулд Гүйцэтгэх Захирал нь Ажлын Хариуцлагын Ашигт Цэг™ цэг гэж нэрлэдэг ойлголтод суурилсан тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Хариуцлагын оновчтой цэгүүдийг тогтооход менежерүүдэд доорхи хоёр ойлголт тус болдог:

  • Юун түрүүнд байгууллагуудад тодорхой хэмжээнд дэлгэрч буй “ажлын хариуцлагын нэг цэг” гэсэн ойлголт юм. Энэ ойлголтын гол санаа нь аливаа ажлыг хуваарилах бүрэн эрхтэй хүн гарах ёстой үр дүнд цор ганц хүн хариуцлага хүлээх болно гэсэн үг юм. Тэр хүн ажлын бүх хэсгийг буюу хэсгийг хэсэгчлэн бусдад даатгаж, бусдыг хөндлөн функциональ байдлаар оролцуулж, гадны гэрээлэгчдийг ажиллуулж болох ч,  өдрийн төгсгөлд тэрээр тухайн ажилд хариуцлага тооцох боломжтой цор ганц хүн юм.
  • Хоёрдахь ойлголт бол “ажлын хариуцлагын хамгийн доод цэг” юм. Энэхүү үзэл баримтлалын цаана байгаа зүйл бол аливаа үйлдэлд хамгийн ойрхон байгаа хүн хамгийн зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэлтэй тул энэ ажлыг хийх хариуцлага, эрх мэдэлтэй байх ёстой гэсэн санаа юм.

Эдгээр хоёр ойлголт нь хамтдаа байгууллагуудад хариуцлага, эрх мэдлийг зохицуулан,  удирдан чиглүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ч дангаараа эдгээр нь хангалттай биш юм.

Тухайн ажлыг гүйцэтгэхэд хариуцлага, эрх мэдэл, нөөцийн хамт хувь хүний ​​чадамж, ажлын нарийн төвөгтэй байдал хоёрын хооронд төгс таарч байх цэг бол Ажлын Хариуцлагын Ашигт Цэг юм.

Байгууллагад та хэр доогуур аливаа ажлыг хуваарилан даалгаж болох вэ? Энэ нь аль болох доогуур байх ёстой, гэхдээ зөвхөн үр дүн авчрах хариуцлагатай хүн тухайн ажлыг хийх хувийн чадвартай байх ёстой. Ажлыг бага багаар хүлээлгэж өгөх боломжгүй эсвэл ажлын нарийн төвөгтэй байдалд хувь хүний ​​чадавхи хангалтгүй байх үе бий. Нарийн төвөгтэй ажлыг гүйцэтгэх чадварыг хэмжих нь бидний цаашдаа хэлэлцэх чухал сэдэв юм.

Тухайн ажлыг гүйцэтгэхэд хариуцлага, эрх мэдэл, нөөцийн хамт хувь хүний ​​чадамж, ажлын нарийн төвөгтэй байдал хоёрын хооронд төгс таарч байх цэг бол Ажлын Хариуцлагын Ашигт Цэг юм.

Байгууллага дахь хариуцлагын цорын ганц цэг хаана байх ёстойг яаж мэдэх вэ? Энэ асуултанд хариулахын тулд , “шууд гарцтай” ба “хэлтэс дамнасан ажлын” тухай авч үзье.

Шууд Гарцтай Ажлыг Хуваарилан Даалгах

Эхний жишээ дээр бүгдээрээ “шууд гарцтай” ажлын энгийн жишээг авч үзэцгээе.  Энэ тохиолдолд ажилтан өөрийн туслахуудын тусламжтайгаар ажлаа шууд гүйцэтгэх нөөц бололцоотой байна гэсэн үг юм.  Нэгэн үйлдвэрлэгч компанийy Борлуулалтын хэлтсийн Дэд Захирал байна гэж төсөөлцгөөе.

Гүйцэтгэх Захирлын зүгээс харахад Борлуулалтын ажлын хариуцлагыг хэн үүрч байна вэ? Мэдээж Борлуулалт хариуцсан Дэд Захирал. Дэд Захирал нь байгууллагын стратегийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ ТУЗ-өөс батлагдсан төлөвлөгөөт борлуулалтыг хийх ажлыг хариуцана.

Ажил хуваарилж даалгахад тодорхой байдал хамгийн чухал.

Гэхдээ сонирхолтой болдог хэсэг нь чухам энэ юм. ТУЗ-ийн өнцгөөс харахад, борлуулалтын ажлын хариуцлага хэн дээр байна вэ? ТУЗ бол Гүйцэтгэх Захирал гэж хэлнэ. Үүнээс сурах ёстой чухал зүйл нь ажлыг хуваарилан даалгасанаар менежер өөрийн ажлын хариуцлагаас зугтаж эсвэл хайхрамжгүй хандаж болохгүй. Гэсэн хэдий ч ТУЗ Гүйцэтгэх Захирлын илүү томоохон ажлын хариуцлагууд дээр (жишээ нь төлөвлөлт, ашиг, орлого) төвлөрөх нь зүйтэй. 

Борлуулалтан хувьд АХАЦ™ нь байгууллагад доорхи байдлаар тогтоогдоно:

  • Байгууллагын ерөнхий үйл ажиллагааны АХАЦ™ буюу (борлуулалт – зардал = ашиг) Гүйцэтгэх Захирлын хариуцлага
  • Борлуулалтын АХАЦ™ Борлуулалт хариуцсан Дэд Захирал
  • А Бүсийн борлуулалтын АХАЦ™ нь А Бүс Хариуцсан Борлуулалтын Дарга
  • А Бүс дэх X Бүтээгдэхүүний борлуулалтын АХАЦ™ нь тухайн бүсийн тухайн бүтээгдэхүүнийг хариуцсан Борлуулалтын Дарга
  • X хотын борлуулалтын АХАЦ™ нь X хотын борлуулалтын менежер.

Дээрээс доош ажлын урсгалтай байгууллагын АХАЦ™

Харин эдгээр хариуцлагын цэгүүдэд томилогдсон ажилтныг хэн хариуцаж байна вэ? Өөр хотын борлуулалтын менежерийг Борлуулалтын Дарга, Даргыг харин Дэд Захирал тус тус хариуцна.  Борлуулалтын Дарга Борлуулалтын Менежерүүдийг тус бүрт оноосон борлуулалтын төлөвлөгөөний дагуу ажиллана гэдэгт найдаж, Борлуулалтын Даргын тусламжтайгаар нийлбэр дүнгээрээ нийт борлуулалтын төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө ажиллана.  Үүний адилаар Дэд Захирал ч мөн Борлуулалтын Дарга нарын хамтын ажиллагаатайгаар байгууллалын борлуулалтын төлөвлөгөөнд хүрч Гүйцэтгэх Захирал ч сэтгэл хангалуун байх болно. 

/Үргэлжлэлийг эндээс уншина уу/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Двайт Михаликс

Хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүмүүс бол Удирдлагууд

Previous article

Стэнфордын зуны хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 4 хоног үлдлээ

Next article

2 Comments

  1. Ямар ч ойлгомжгүй орчуулах юм

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like