Олон улсад чансаагаараа дөрөвдүгээрт жагсдаг Стэнфордын их сургуулиас төрсөн бизнес эрхлэгч, холбогдох компаниуд өдгөө 2.7 их наяд ам.долларыг бий болгодог. Энэ нь эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 10-т орох улсын үзүүлэлттэй тэнцэнэ. Тэдгээр бизнес дунд Google, Netflix, Instagram тэргүүтэй олон компани багтдаг. Цаашлаад Нобелийн шагналтан 19 төрсөн тус сургуулиас төр нийгмийн зүтгэлтэн олноороо тодорч гарсан. Тухайлбал, АНУ-ын 31 дүгээр Ерөнхийлөгч Херберт Хувертийг дурьдаж болно. Энэхүү амжилтын цаана хэдэн мянган цагаар судалж, туршиж, үр дүн нь батлагдсан сургалтын агуулга оршдог.

Гүрэн Академи нь жил бүр Стэнфорд Прэ-Коллежтой хамтран ирээдүйгээ зураглаж, мэргэжлээ сонгох чухал үед ойртож буй 14-17 насныханд зориулсан агуулгатай зуны хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд сонгогдсон хүүхдүүд АНУ-д Стэнфордын сургууль дээр өөрийн биеэр очиж суралцах боломж өгдөг ч  энэ жилийн хувьд Covid-19 цах тахал гарсантай холбогдуулан   сургалтын агуулгаа цахим хэлбэрээр хүргэх гэж байна.

Гэсэн ч энэ нь өмнөх жилээс олон хүүхэд тус сургалтын агуулгыг хүртэх боломж бүрдэж буйгаараа давуу. Хэдий тийм ч сурагч бүр сонгосон хичээлийнхээ дагуу Стэнфордын өндөр ур чадвар бүхий багш нараас ганцаарчилсан хичээл, зөвлөмж авах хуваарьтай тул бүртгэлийн тоо хязгаартай.

Сурагчид маань хоёр долоо хоногийн турш Стэнфордын профессоруудын зааварчилгаагаар сонирхолтой дадлага ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнтэйгээ тухай бүрт танилцаж, хэрхэн сайжрах тухай зөвлөгөө авах, цаашлаад манлайллын чадвараа дээшлүүлэх зэргээр өөрийгөө танин мэдэх, ирээдүйн чиглэлээ илүү тодоор харах боломж бүрдэнэ. Энэхүү хөтөлбөр нь мөн гадны их дээд сургуульд сурахын давуу тал, сургалтын агуулга, дэлхийн хэмжээний профессор багш нарын хандлага ур чадвар, туршлагыг сонжих практик ач холбогдолтой юм. 

Хөтөлбөрийн хүрээнд нэг сурагч нэг л хичээл сонгон суралцах боломжтой бөгөөд тухайн сонгосон сэдвээр нь Стэнфордын багш нар гүнзгийрүүлсэн мэдлэг олгоно. Бид энэ жилийн хувьд олон улсад хамгийн ач холбогдолтойд тооцогдож буй дараах сэдвүүдийг сонгон суралцуулах гэж байна. 

Хичээлийн сэдэв:

  1. Хиймэл оюун ухаан 
  2. Биологийн шинжлэх ухаан инженерчлэл
  3. Бизнес ба Энтрепренершип
  4. Сэтгэл судлал

Хүүхдийн тоо бүрдсэн ба элсэлт хаагдсан хичээлүүд 

  1. Криптограф/Математик/
  2. Физикийн ба байгалийн шинжлэх ухаан
  3. Биологийн шинжлэх ухааныг судлахуй: Бичил Био Материалууд

 

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи линкээр орно уу:

Хөтөлбөртэй холбоотой түгээмэл асуултуудад хариулсан business.mn сайт дахь ярилцлага

http://www.gurunacademy.edu.mn/

https://www.facebook.com/gurunacademy

Бүртгэл хийх хугацаа: 2020.06.15

Хичээлийн үргэлжлэх хугацаа: Хоёр долоо хоног

Хичээл эхлэх өдөр: 2020.08.03

Хичээл дуусах өдөр: 2020.08.14

Холбоо барих:  77071797, 99092925, 88114081

Эм Си Эс Плаза, 1-р хороо, СБД, Улаанбаатар хот

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажлын Хариуцлагын Ашигт Цэг (EPA) гэж юу вэ?

Өмнөх нийтлэл

Яагаад бизнесүүд CRM хэрэглэх хэрэгтэй вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох