PodcastТоп нийтлэл

Подкаст: Бизнест хэрхэн зөв баг бүрдүүлэх вэ?

3

Зургадугаар сарын 23-нд 19-00 цагт болох “Багийн нөлөөлөл ба багийн тоглогчийн чадварыг нэмэгдүүлэх аргууд” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

  • Гүйцэтгэх захирал, шинэ компани байгуулж буй хүн эсвэл төслийн удирдагч багаа бүрдүүлэхдээ ямар хүчин зүйлсийг анхаарах ёстой вэ?
  • Хэрхэн багийн чадварлаг ажилтан болох вэ?
  • Шинээр томилогдож байгаа гүйцэтгэх захирал компанийн хуучин ажилчдаас багаа бүрдүүлэхдээ юунд анхаарч, манлайллыг яаж үзүүлэх вэ? Арга барил, үзэл санаа нийлэхгүй хүмүүсийг заавал халах ёстой юу?
  • Хувийн тоглолт ихтэй хүн баг дотор байвал яах вэ? Ер нь яагаад зарим хүн багт ажиллаж чаддаггүй вэ? Тэдэнтэй яаж ажиллах вэ?
  • Тухайн ажилтанд компанийн соёл, үнэт зүйлс тийм чухал биш, зүгээр цалингаа аваад явж байх нь гол сэдэл байдаг бол яах вэ?
  • Зарим хүн мэргэжлийн хувьд багийн гүйцэтгэл сайн биш ч, шоу, зугаалга, спортын арга хэмжээ зэрэг ажлаас гадуурх зүйлд багаа цуглуулж, зохион байгуулж чаддаг бол тэр хүнийг багт байх ёстой хүн гэж үзэх үү?
  • Үе хоорондын ялгаа баг дээр яаж илэрдэг вэ? Үе хоорондын үл ойлголцлыг яаж гэтэлж, зөвшилцөлд хүрч урагшаа яаж явах вэ?

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо.

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи

Хөтлөгчид:

Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Зочин: Б.Жавзан. Зөвлөх сэтгэл зүйч, Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний хүрээлэнгийн УЗ-ийн дарга

Дууны найруулагч: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Популист улс төрчийг ямар шинж тэмдгээр таних вэ?

Өмнөх нийтлэл

Бизнесээ цар тахалын дараах амьдралд хэрхэн бэлдэх вэ?

Дараагийн нийтлэл

3 Сэтгэгдэл

  1. Баг бүрдүүлэх талаар юу ч алга. Нэрээ буруу өгжээ

    1. Энэ хичээлийн урьтал болсон подкаст байлаа. Та сургалтанд сууж мэдээлэлээ авах юм байна лээ шүү. Бүх юмыг үнэгүй авах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй улсыг яалтай ч билээ.

  2. Энэ хичээлийн урьтал болсон подкаст байлаа. Та сургалтанд сууж мэдээлэлээ авах юм байна лээ шүү. Бүх юмыг үнэгүй авах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй улсыг яалтай ч билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Podcast