Uncategorized @mn

Үнэгүй бизнес загвараар 5 тэрбумын үнэлгээ хүрсэн стартап

0
С.Ганболд CTO,Ч.Машаа CEO, Ц.Бадраа CIO

Анхны санхүүжилтээ нэг өрөө байраа ББСБ -д барьцаалж 18 сая төгрөгийн зээл тавьж эхлүүлсэн бол өдгөө гурван удаагийн анжел хөрөнгө оруулалт, нэг удаагийн Venture Capital хөрөнгө оруулалт авч нийт таван тэрбумын үнэлгээнд хүрээд байна.

2016 оны нэгдүгээр сард Бадраа ах уулзая гэж залгаснаас хойш бидний адал явдал эхэлсэн. Борлуулалт дистрибьюторын компанийн гүйцэтгэх захирлын ажлаа өгчихсөн, стартап, инноваци, шинэлэг бизнес модель бүхий технологийн дисраптуудын талаар хэдэн ном уншчихсан, UBER, AirBNB түүхийг сонсчихсон стартап эхлүүлэх хүсэлтэй ч тулах цэггүй хаанаас эхлэхээ мэдэхгүй, нэг л гоё юм хийх хүсэлтэй байх үед л Бадраа ах залгаж 2016 оны нэг дүгээр сард уулзацгаасан. Уулзсан анхны оройгоо л бид Үнэгүй кассын програм зах зээлд гаргах буюу одоогийн SuperKacc Үнэгүй ПОС Unegui POS -н санаа, бизнес загварыг гаргаж, маргааш нь манай технологи хариуцсан захирал Ганболдтой уулзаж, танилцан компаниа байгуулсан.

Анхны санхүүжилтээ нэг өрөө байраа ББСБ -д барьцаалж 18 сая төгрөгийн зээл тавьж эхлүүлсэн бол өдгөө гурван удаагийн анжел хөрөнгө оруулалт, нэг удаагийн Venture Capital хөрөнгө оруулалт авч нийт таван тэрбумын үнэлгээнд хүрээд байна. 2016 оныхоо хавар гэхэд 700 харилцагчтай болсон байсан ч бид #ҮНЭГҮЙ бизнес модельтой байсан учир орлогогүй хэвээр. Орлого олох загварыг яаралтай боловсруулах шаардлагатай байсан болохоор бий болгосон дэд бүтэц дээрээ тулгуурлан Худалдааны Салбарын Экосистемийг байгуулах мега төслийн санаагаа багийнхандаа танилцуулж дэмжигдэв. Ингээд 2017 оны хавар анхны angel хөрөнгө оруулалтаа нэг тэрбумын үнэлгээтэйгээр авч Odo.mn буюу B2B захиалгын нэгдсэн платформ байгуулах ажил эхэлсэн. 2019 оны 3 дугаар улиралд зах зээлд танилцуулснаар Монголын хамгийн том B2B платформ болоод байна. Өдгөө 2000 давсан Дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүд “Superkacc” нэртэй үнэгүй кассын програм хэрэглэдэг. Уг кассын програм дээрээсээ бусад дэлгүүрүүд Odo Order апп ашиглаж шууд нийлүүлэгч борлуулалт, түгээлтийн 80 гаруй компанийн 100.000 давсан бараанаас захиалан авдаг болсон. Нийт захиалгын тоо зургаан сарын хугацаанд 10 000 хүрч байсан бол сүүлийн сарын статистикаар 10.000 захиалга нэг сарын дотор уг нээлтэй платформоор дамждаг болж өсөж байна.

Маш олон компани зардлаа 10 дахин бууруулж, цаг хугацааг 10 дахин хэмнэж, борлуулалтаа, харилцагчдаа цахим хурдаар нэмэгдүүлж байгаа энэ шийдлээрээ бид ICT EXPO-2019 үзэсгэлэнгийн шилдэг гарааны бизнес, МҮХАҮТ-н Гарааны бизнес эрхлэгч Entrepreneur-2019,  Seedstars олон улсын шалгаруулалтын Монголын шилдэг 10 гарааны бизнесийн нэг тус тус шалгарсан амжилттайгаар ажиллаж байна.

Мөн бид дараагийн бүтээгдэхүүн “Odo shop”–оо тун удахгүй танилцуулна. Хүнсний дэлгүүрийн UBER буюу #Олуулаа загвартай Монголын хамгийн олон салбартай онлайн дэлгүүрийн сүлжээг нээх зорилготой.

 

Нийтлэгч: Ч.Машаа Odo Ecosystems компанийн Гүйцэтгэх захирал

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.75 out of 5)
Loading...
Marketing Department

Стратегийн хүнсэнд хөрөнгө оруулъя

Өмнөх нийтлэл

Тоон технологийн эрэлд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.