Топ нийтлэл

Мэндчилгээ

0

МҮХАҮТ-ын үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин танд хүргэн мэндчилье.

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 дахь жилийг үдэж байна. Энэ хугацаагаар хувийн хэвшлийн хөгжлийг тодорхойлдог.
МҮХАҮТ өнгөрсөн 30 жилд хувийн хэвшлийг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, төрд бизнесийнхний дуу хоолойг хүргэх, бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гол бодлогоо чиглүүлж ажиллаж ирсэн. Үр дүнд нь өнөөдөр 90 гаруй мянган (Статистикийн үндэсний хорооны мэдээгээр) аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Улсын төсвийн 70 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж, олон мянган ажлын байрыг бий болгож байна. Төр бизнесийнхний дуу хоолойг сонсдог болсон. Бодлого, хуульдаа тэдний санаа бодлыг тусгахыг эрмэлздэг болсон. Төр, засгаас бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ, хүнд суртлыг арилгана, хувийн хэвшлээ дэмжин ажиллана гэх болсон байна. Энэ бол тодорхой алхам, үр дүн. Гэхдээ мэдээж хангалттай биш.

Харин одоо МҮХАҮТ цаашдын 30, 60 жилийн хөгжлийг тодорхойлон ажиллах үедээ өнөөдөр иржээ. Хувийн хэвшлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирлээ. Энэ нь шинэ технологи, инноваци, хүний нөөцийн шинэ эриний бодлого, засаглал, тогтвортой бинес, хариуцлагатай бизнес, байгальд ээлтэй, хүндээ халамжтай бизнес гэсэн үгсээр хэмжигдэх болж. Төр-хувийн хэвшлийн түншлэлд эргэлт хийх шаардлагатай болж байна. Бизнесийн таатай орчин гэдгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, мэдрүүлэхэд МҮХАҮТ төр засагтай тулж, тодорхой бодлого чиглэлээр үр дүн гаргаж ажиллах нь чухал байна. Бодлого тодорхойлогчид, эрх баригчдын хувийн хэвшлийг, бизнесийнхнийг харах өнцгийг өөрчлөхөд анхаарах нь зөв болов уу. Мөн олон нийтийн баялаг бүтээгчдийг харах өнцгийг ч өөрчлөхөд, бодит, зөв мэдлэг мэдээлэл өгч, тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллах нь цаашдын жарны эрчимтэй хөгжлийн үндсийг зөв тавихад чухал алхам болно гэж үзэж байна.

Шинэ жарны шинэ хөгжлийн энэ бодлогыг хэрэгжүүлж ажиллахад манай BUSINESS.MN сэтгүүл бизнес эрхлэгчид, нөгөө талаас бодлого тодорхойлогчид, олон нийтэд мэдлэг, мэдээллийн гүүр болон ажиллахдаа таатай байх болно.

Business.mn сэтгүүлийн Эрхлэгч Д.Бэхбаяр

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

VISA – Олон улсын төлбөрийн хамгийн өргөн сүлжээ

Өмнөх нийтлэл

Төр, хувийн хэвшил Танхимтай түншилнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.