“Хар Хорум Дижитал” ХХК, “Бизнес.мн” сэтгүүлээс зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар “Компани амжилттай ажиллахад сэдэлжүүлэлт ямар нөлөөтэй вэ” сэдвээр боллоо. Сургалтад ментороор NCS компанийн үүсгэн байгуулагч, лектор Д.Болор оролцож тус сэдвийн хүрээнд бизнес эрхлэгчдэд онолын мэдлэг олгохоос гадна практик зөвлөгөө өглөө. Сургалтад эрүүл мэнд, уул уурхай тэргүүтэй салбар салбарын төлөөлөл оролцсон бөгөөд ментороос өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа хэрхэн шийдвэрлэж болох талаарх зөвлөгөөг авсан юм.

“Бизнес цэнэг” сургалтыг зохион байгуулагч багийн зүгээс энэ удаагийн вэбинараас хойш сургалтад зориулсан тусгай сошиал системийг нэвтрүүлээд байна. Энэ нь сургалтад бүртгүүлсэн хүмүүс зөвлөхүүдтэй шууд харилцах боломжыг олгож буйгаараа онцлог бөгөөд сургалтын бичлэгийг дараа нь нөхөж үзэх боломжтой юм.

Y үеийнхэн буюу 1980-1995 оныхон хөдөлмөрийн зах зээлийн хамгийн их хувийг буюу 50 хувийг эзэлж буй бөгөөд тэдэнд мөнгөн шагнал урамшуулал зохимжтой

Бизнесээ амжилттай явуулах, зорилгодоо хүрэхийн тулд ажилчдаа хэрхэн идэвхижүүлж, сэдэлжүүлэх талаар системтэй мэдлэг олгосон өгөөжтэй сургалт болсныг оролцогчид хэлж байлаа. 

Тухайн ажилтан ямар үеийн хүн болохоос хамаарч сэдэлжүүлэлтийн хэрэгцээ нь өөр өөр байдгыг Д.Болор зөвлөх онцолсон. Тодруулбал, Baby Boomers буюу 1946-1964 оныхон мөнгөн шагналыг сайшаадаг ч мөнгөн бус шагнал болох уян хатан тэтгэврийн нөхцөл, хамт олны хүндлэл, удирдах ажил эрхлэх, мэдлэг туршлагаараа манлайлах, байр сууриа бэхжүүлэхийг чухалчилдаг аж. Энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлийн 21 хувийг эзэлж байна.

Харин зах зээлийн 22 хувийг бүрдүүлж буй 1965-1979 оныхон болох X үеийнхэн мөнгөн урамшуулал шагнал, уян хатан ажлын нөхцөл чухал байх нь. Тэдэнд удирдлагаасаа талархал хүлээх, ур чадварын нэмэгдэл авах, ажлын цагийн уян хатан хуваарь зэрэг урамшууллын хэлбэр тохиромжтой гэлээ. Y үеийнхэн буюу 1980-1995 оныхон хөдөлмөрийн зах зээлийн хамгийн их хувийг буюу 50 хувийг эзэлж буй бөгөөд тэдэнд мөнгөн шагнал урамшуулал зохимжтой. Гэхдээ ажлын гүйцэтгэлд удирдлагаас өгсөн магтаал, ажлын ур чадвараа нэмэгдүүлэх сургалт, зөвлөмж, зааварчилгаа, ажлын байрны соёлын орчинг бүрдүүлж өгөх нь үр дүн өгдөг аж.

Бизнесийн байгууллагын удирдлагуудын хамгийн ихэд сонирхолыг нь татаж буй шинэ үеийн хөдөлмөр эрхлэгчид болох Z үеийнхэнд /1996 болон түүнээс хойш/мөнгөн урамшуулал төдийлэн тохиромжтой бус аж. Тэд технологийн хөгжил, өөрчлөлтийн өндөр мэдрэмжтэй үеийнхэн тул нийгмийн харилцаанд ойр байж, бусадтай харилцах нь чухал. Энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлийн долоохон хувийг эзэлж буй ч цаашид эрчимтэй түрэн орж ирэх нь тодорхой. Тэд утга учиртай, ажлын байрны уян хатан нөхцөлтэй ажил эрхлэх, урам зориг өгч,сэдэлжүүлэх төсөл хөтөлбөр дээр ажиллахыг хүсдэг байна.

 

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 2.00 out of 5)
Loading...
Г.Орхон

Подкаст№45 “Бизнесээ хэрхэн чанаржуулах вэ”

Previous article

Үнэ цэнтэй ажилтнаа авч үлдэх арга

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like