Covid-19 цар тахал нь бизнесийн ертөнц орвонгоороо эргэж байгаа нөхцөлд компаниуд хэрэглэгчид рүү чиглэсэн харилцаагаа дэмжиж, хөгжүүлэхэд асар их хүч гаргахыг шаардаж байна. Өнөөдөр бизнес эдийн засгийн хүндрэл дундуур борлуулалтаа дэмжих хэрэгтэй байгаа ч хүн болгоны орлого төдийгүй амьдралд нь халтай аюулын улмаас тэдний зан төлөв компаниудын зорилготой зөрөлдөөд байна.

Энэ зөрчил бодитой бөгөөд шинэ компаниуд эсвэл массын бус бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг компаниудад илүү хурц мэдрэгдэж байна. Урт хугацаанд мөнгөний урсгал тасрахад тэдний нөөц хүрэлцэхгүй байх магадлал их.

Коронавирус нэг л өдрийн дотор хамгийн том, тогтвортой компаниудыг хүртэл өөрчилсөн. Жишээ нь, гуравдугаар сарын 16-нд “Nordstrom” сүлжээний АНУ болон Канад дахь 380 дэлгүүрт худалдан авагчдын идэвх хэвийн байснаа вирусын тархалтаас сэргийлэхийн тулд хэрэглэгчид, ажилтнуудад гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсний дараа дээрх бүх дэлгүүрийн гэрэл унтарсан. Энэ бол өнөөгийн бизнесийн амьдрал.

Зай барих зааварчилгаа хүмүүс хоорондын амьд харилцааг хязгаарлаж, эсвэл хориглож байгаа үед жижиг, шинэ, эмзэг компаниуд хэрэглэгчидтэйгээ харилцаагаа хэрхэн бэхжүүлэх вэ?

Бизнес, судалгаа шинжилгээ, боловсролын салбарт 70 гаруй жил ажилласан туршлагадаа үндэслээд хямралыг гэтлэх, хэрэглэгчдээ алдахгүй байх доорх таван гол стратегийг санал болгож байна:

  • Humanize your company (Компаниа илүү хүнлэг болго),
  • Educate about change (Өөрчлөлтийг таниул)
  • Assure stability (Тогтвортой байдлыг ханга)
  • Revolutionize offerings (Санал болгож буй зүйлээ бүрэн шинэчил)
  • Tackle the future (Ирээдүйд түшиглэж ажилла)

Энэ таван стратеги бол хямралын үеийн тогтвортой харилцааны “HEART” (англи хэлний “зүрх” гэсэн үгний эхний таван үсгээр) нэртэй концепцийн нэг хэсэг юм. Энэ концепци нь хямралын үед хэрэглэгчдэд юу ярьж, юу ярихгүй байх ёстойг хэлж өгөхөөс гадна одоогийн болоод ирээдүйн боломжит хэрэглэгчдэд зориулан ямар дэмжлэг, ямар үнэ цэнэ байгааг тэдэнд мэдээлэх хэрэгсэл болдог.

Компаниа хүнлэг болго

Танай компани нийгэм дэх хүнд хэцүүг ойлгож, зөвхөн ашиг олох сонирхолтой биш гэдгийг хэрэглэгчиддээ ойлгуул. Covid-19 цар тахалын нөлөөнд автсан хүн бүхэнд мэдрэмжтэй хандаж, танай компанийн зүгээс хэрэглэгчид, ажилтнууд, бусад сонирхогч талуудад ямар байдлаар туслах гэж буй тухай мэдээл. Үүнд хамгийн сайн тохирох хэрэгсэл бол танай байгууллагын олон нийтийн сүлжээн дэх хуудас, үйлчлүүлэгчиддээ тогтмол илгээдэг мэйл.

Жишээ нь, зарим ресторан ажилтнаа халахгүй, харин хүнсний хүргэлтэнд явуулдаг. Нью-Йорк, Лос-Анжелес хотод байдаг Sugarfish суши рестораны сүлжээ ажилтнуудаа хүргэлт рүү шилжүүлж, хүргэлтийн аутсорсингт ашиглах зардлаа хэмнэнэ гэдгээ мэдэгдсэн. Танил зөөгч нь дуртай  хоолыг гэрт нь хүргээд ирвэл ямар ч үйлчлүүлэгчид сайхан санагдаж, тэр ресторан улам таалагдана. Учир нь хямрал болохоос өмнө чухам яагаад тэр ресторанд хооллох дуртай байсныг нь сануулна.

Өөр нэг жишээ дурдахад, санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ зарим нэг төлбөрийн үүргээс “чөлөөлж” байна. Энэ бол итгэлцэл, сайн санааг харуулах шалгарсан арга. Америкийн Fidelity компани вирусын тархалтаас сэргийлэх арга хэмжээ болон сурталчилгааны хэрэгслийн хувиар гүйлгээний баримт бөглөхдөө ашигласан үзгээ аваад явахыг үйлчлүүлэгчдээ санал болгож байна. Энэ нь Fidelity компани хямралын үед харилцагчдынхаа эрүүл мэнд, санхүүгийн байдалд санаа тавьдаг гэдгийг харуулж, хямрал дуусахад компанийг зорин ирэх магадлалыг дээшлүүлнэ.

Танай компанитай хэрхэн харилцахад хэрэглэгчдээ сурга

Хэрэглэгчиддээ ажлын цагийн шинэ хуваарь, зарим оффисыг хаасан, ажилтнаа цөөрүүлсэн, тухай, үйлчлүүлэгчдийг дэмжих горим, захиалгын хувилбаруудын тухай гээд өөрчлөлт бүхнийг мэдээлж байгаарай. Хэдийгээр та эдгээр өөрчлөлтийг хийхэд хүргэсэн Засгийн газрын шийдвэрт хамаг буруугаа өгч болох ч та хэрэглэгчдийнхээ сонирхлыг санаачлагатай авч үздэг, сэдэлжсэн гэдгээ харуулах нь илүү үр дүнтэй.

Жишээ нь, Lululemon болон Apple компаниуд удахгүй олон дэлгүүрээ хаана гэдгийг мэдээд Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө арга хэмжээ авчээ. Тэд онлайнаар худалдан авалт хийхийг хэрэглэгчиддээ уриалж, бараа буцаахад хялбар болсон, дуудлагын төвүүд бүх талаар дэмжинэ гэдгийг сануулжээ.

Компанийн үнэт зүйлс хэвээр байгаа гэдэгт хэрэглэгчдээ итгүүлээрэй

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж үзсэн, таалсан, танай бизнест дуртай болсон дуртай болсон хэрэглэгчиддээ өмнөхтэй адил хүссэнийг нь өгөхийн тулд шинэ нөхцөл байдалд яаж ажиллахаа сайн ойлгуулаарай. Хэрэглэгчиддээ өөлөх юмгүй чанартай бүтээгдэхүүн, доголдолгүй үйлчилгээг хүргэж байгаагаа харуулж чадвал энэ үнэ цэнээ хэрхэн хадгалж буйгаа тайлбарлаарай.

Тухайлбал, Техас мужийн Уэйко хотод байдаг, маш нарийн боловсруулсан арга зүйгээрээ алдартай “Yoga8” хэмээх йогийн студи хичээлүүдээ интерактив онлайн хичээл болон бэлэн видео хичээл болгож байгаагаа зарласан. Мөн Нью-Мексик мужийн Альбукерк хотын “Hans Wittler Automotive Service” хэмээх авто үйлчилгээний газар үйлчлүүлэгчийн машиныг гэрээс нь авч явж засаад буцаагаад хүргэж өгдөг болжээ.

Энэ мэт баталгаа өгөх нь танай компанийн бий болгож буй үнэ цэн ямар нэгэн хямралаас үүссэн саад бэрхшээлийг давж чадна гэдгийг харуулна.

Хэрэглэгчдийн дуртай зүйл дээр хувьсгал хийгээрэй

“Дайны урлаг” хэмээх бүтээлийн зохиогч Сунь-Зы нь эмх замбараагүй байдал шинэ боломжийг төрүүлдэг гэж нэгэнтээ хэлжээ. Энэ үг олон зууны туршид давтагдсан. Танай компанийн одоо бүтээж буй үнэ цэн хэвээр үлдэнэ гэж хэрэглэгчиддээ сануулахын хажуугаар үргэлжилсээр буй цар тахалтай тэмцсэний үр дүнд ямар инновациуд төрсөн тухай тайлбарлаарай. Яагаад гэвэл мухардлаас нээлт үүсэх нь бий.

Танай үйлчилгээнд юу шинээр нэмэгдсэнийг бас ярьж өгч, ямар нэгэн шинэ асуудлыг шийдэж буй инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ боломжит хэрэглэгчдэд санал болгоорой. Жишээ нь, Fuddruckers гэх гамбургерын сүлжээ талх жигнэж, худалдах байдлаар хүнсний дэлгүүрүүдийн барааны хомсдлыг шийдэж байна. Мөн согтууруулах ундааны зарим компани гар ариутгагчийн хомсдлыг арилгахын тулд өөрсдөө үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ мэт арга хэмжээ авч, түүнийгээ хэрэглэгчиддээ мэдээлж буй компаниуд амьдралыг илүү аятайхан болгох арга хэрэгсэл эрэлхийлж буйгаа хэрэглэгчдэд харуулж, тэдэнд найдлага төрүүлж байна.

Ирээдүй рүү онилж ажиллаарай

Үйл ажиллагаандаа гарч буй өөрчлөлтүүдийг эргэн харах хуваарийг нарийн гаргаарай. Хэдийгээр та Засгийн газрын шийдвэрүүдийг дагах ёстой ч чадвал түүнээс ч илүүг хийгээрэй. Хэрэв танай компани санхүүгийн хувьд боломжтой байвал хэрэглэгчиддээ зориулж илүү зардал гаргахад бэлэн гэдгээ харуулаарай.

Ерөнхийдөө та болохоос болохгүйг хүртэл хийж буй гэдгээ ойлгуулах нь өнөөгийн нөхцөлд гэрэл гэгээ болно. Байдал хэвийн болох хүртэл, өөрөөр хэлбэл, танай компани шуурганд сөхрөх хүртэл та өөрийн бизнес загвараа хөгжүүлнэ гэдгээ харуулаарай. Цар тахалаас ямар сургамж авсан, цар тахал дууссаны дараа тэдгээр сургамж танай байгууллагын ажлыг яаж сайжруулах талаар тайлбарлаарай. Танай бизнес хямралын дараа өмнөхөөсөө ч сайн болно гэдгийг хэлээрэй. Өнөөдөр үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцэж буй багахан сайжруулалт ирээдүйд танай бизнесийг байнга зүлгэж байх болно. Энэ мэт алхмууд нь нөхцөл байдалд компанийнхаа хувь заяаг болон хэрэглэгчдийнхээ даатгах бус өөрөө хариуцлага үүрээд туулаад гарах чадалтай гэдэг итгэлийг төрүүлнэ.

Одоо хүмүүст хамгийн их хэрэгтэй байгаа хэрэглэгч төвтэй хандлага, ойлголттой байвал компаниуд хямралыг давж, хэрэглэгчидтэйгээ харилцаагаа улам бэхжүүлж чадна. Энэ хүнд цаг үед HEART концепцийг ашиглан хэрэглэгчиддээ сэтгэл зүрхээ нээгээрэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Төслийн нягтлан бодох бүртгэл хөтлөх 2 шалтгаан

Өмнөх нийтлэл

Т.Пүрэвхатан: Мэдрэмжээрээ шийдвэр гаргах нь бизнесийн өвчлөлийг хүндрүүлдэг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Covid-19