“Хар Хорум Дижитал” ХХК, “Бизнес.мн” сэтгүүлээс зохион байгуулдаг “Бизнес цэнэг” сургалтын ээлжит вэбинар боллоо. Энэ удаад “Бизнесээ хэрхэн оношилж, эмчлэх вэ” сэдвийн хүрээнд болсон бөгөөд сургалтын ментороор “Обзерв Консалтинг” ЗҮБ-ын Менежментийн зөвлөх Т.Пүрэвхатан оролцсон юм. Сургалтад оролцогчдын дийлэнх хувийг худалдааны салбарынхан бүрдүүлж байсан төдийгүй, технологи, тээвэр логистик тэргүүтэй  салбар бүрийн төлөөлөл бүхий өргөн хүрээг хамарсан сургалт болсныг энд тэмдэглэе.

Бизнесийн оношилгоо гэдэг нь бизнесийн шинжилгээний арга техник, хэрэгсэл ашиглан бизнест тулгамдаж буй асуудлыг илрүүлэн эрэмбэлж, учир шалтгааны холбоосыг зураглан асуудлын шийдлийг эрэлхийлэх явц юм. Бизнесээ ерөнхий дүр зургаар нь харж, эсвэл системээр нь авч оношилж болдог аж. Мөн илүү нарийвчлан үйл ажиллагааны процессын гүйцэтгэлд шинжилгээ хийх нь үр дүнтэй арга гэдгийг Т.Пүрэвхатан зөвлөв. Тухайлсан чанарын удирдлагын тогтолцооны үр дүнтэй байдлыг шинжилж, менежментийн чадавх үр нөлөөгөөр нь оношилж ч болно.

Бизнес дэх үйл ажиллагааны эрүүл мэндийг процессийн шинжилгээ хийх замаар оношилдог бөгөөд энэ нь өвчлөл үүсгэгч хортой элемент хаана байгааг илрүүлэх юм. Ингэснээр бизнес эрхлэгч одоогийн үүссэн бэрхшээлийг давах гарцаа олж харна.

Үүнээс гадна бизнесийн оношилгоонд дараах аргуудыг ашиглаж болно.

Эх сурвалж: “Обзерв Консалтинг” ЗҮБ

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Сорилтын үед захирал өөрийнхөө хөгжих цагийг хэзээ ч танаж болохгүй

Өмнөх нийтлэл

Компанийнхаа ажилтнуудыг би өөрийн ментор гэж үздэг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох