МҮХАҮТ болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран зохион байгуулсан “COVID-19 Цар тахлын дараах бизнесийн орчин: Сорилт ба Боломж” нийтлэлийн уралдаанд ирүүлсэн сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Эдийн засгийн сэтгүүлчдийн энэ онд хамгийн их хөндөн бичсэн сэдэв цар тахал, түүний хор уршиг, нөлөө байв. Бизнесийн орчинд одоо ч цар тахлын үр дагавар мэдрэгдсээр. Ажилгүй, орлогогүй болсон аж ахуйн нэгж, ажлын байраа алдсан олон мянган иргэд өнөөдөр хямрал, хүндрэлийн хатуу сорилтыг амссан хэвээр.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь 60 гаруй гишүүнтэй бөгөөд 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, сургах чиглэлд тус клуб анхаарч буй. Клуб жил болгон шилдэг бүтээлийн уралдааныг тогтмол зохион байгуулж, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах, өрсөлдөөн бий болгох, суралцах, хөгжих боломжийг олгож ирсэн.

Сэтгүүлчдийн бүтээлийг эмхэтгэх санаачилгыг дэмжиж, уншигчдын гарт хүргэх боломж олгосон МҮХАҮТ-ын удирдлагуудад талархал илэрхийлье. Нийтлэл, ярилцлага, сурвалжилга гээд сэтгүүл зүйн бүхий л төрөл энэхүү эмхэтгэлд багтлаа. 

Тэргүүн байр эзэлсэн “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч З.Цэлмэг, Б.Энхцэцэгийн “Аялал жуулчлал: Тахлыг дийлсэн ч айдас үлдэхэд…” нийтлэлийг эндээс, Business.mn сэтгүүлийн редактор Г.Даваадорж, сэтгүүлч Х.Цолмон нарын “Шинэ үйлдлийн систем ачааллаж эхэллээ” нийтлэлийг эндээс уншина уу

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Wi-Fi сүлжээ цацагч төхөөрөмжийг хэрхэн сонгох вэ?

Previous article

Оюутнууд ба цагийн ажлын утга учир

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19