КОВИД-19 цар тахлын нөлөөнд автаагүй цөөн салбарын нэг нь подкастинг. Улам бүр цаг завгүй, хурдтай ажиллаж, амьдрахыг шаардаж буй нийгмийн хувьсал, өөрчлөлтөд цаг хэмнэх шилдэг аргуудын нэг бол яах аргагүй подкаст сонсох. Улаанбаатарын түгжрэлд гэрээс ажил, ажлаас гэр рүүгээ явах замдаа утсан дээрээ подкаст эхлүүлдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Үүнийг дагаад дотоодод подкаст бүтээгчдийн тоо ч мэдэгдэхүйц өссөн гэхэд болно. Гэхдээ энэ дүр зураг зөвхөн манай улсыг ч биш дэлхий дахиныг хамарч, подкаст сонсогчдын тоо тогтмол нэмэгдэн, бүхэл бүтэн салбарын хэмжээнд яригдах болжээ. Тиймдээ ч хүчээ авч буй уг салбар өнгөрсөн хугацаанд буурах нь бүү хэл, харин ч өсөлт үзүүлж, сонсогчдынхоо тоог нэмж, хүрээгээ тэлж чадсан байна. Цаашид ч подкаст сонсогчдын тоо тогтмол нэмэгдэх хандлагатай байгаа юм. Сүүлийн жилүүдэд ухаалаг утасны хэрэглээ эрс нэмэгдсэн нь ч үүнд зохих ёсоор нөлөөлж буй. 

Өдгөө дэлхийд нэг сая гаруй идэвхтэй подкаст байгаа бөгөөд подкаст бүтээгчид эдгээрээр дамжуулан нийт 30 сая орчим дугаарыг 100 гаруй хэлээр бэлтгэн сонсогчдод хүргэснийг Nielson судалгааны фирм мэдээлжээ. Өнгөрсөн онд АНУ-д гэхэд л подкаст сонсогчдын тоо 88 сая байсан бол 2023 он гэхэд энэ тоо 160 сая болж өснө гэх таамаг ч бий. Өмнө нь хүмүүс  гэр ажлын хооронд явах замдаа подкаст сонсох нь илүү түгээмэл байсан учир оргил цагийг өглөө, орой хэмээн тодорхойлж байв. Харин КОВИД-19-ийн улмаас хөл хорионд орсон хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлж, оргил цаг өглөөний 10-аас өдрийн 3 цаг хүртэл болж өөрчлөгдсөн аж. 

Хэн нэгний ажил, амьдралын хэв маягийг сонирхоход “Подкаст сонсдог” хэмээн хариулахыг та цөөнгүй сонсож байсан болов уу. Нэг сонсогч дунджаар 6 өөр төрлийн подкастыг тогтмол дагаж, сонсдог гэсэн тоо бий. Хүмүүсийн хамгийн их сонсдог подкастын төрлүүдэд нийгэм, соёл, бизнес, мэдээ мэдээлэл, улс төр, эрүүл мэндийн подкастууд нэрлэгдэж байна.  

Сурталчилгааны компаниудын хувьд подкаст бүтээгчдэд хандах нь улам бүр нэмэгдсээр байгаа юм. Учир нь подкаст сонсож буй хүн дундуур нь явах сурталчилгаанд илүү анхааралтай хандаж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч болох магадлал илүү өндөр буюу нийт сонсогчийн 69 хувийг эзэлдэг байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Цахим сургалт хэрхэн зөв хийх вэ?

Previous article

Вэбинар: Хөлсөөр ажиллах гэрээг ямар нөхцөлд байгуулах вэ?

Next article

1 Comment

  1. Манайх #Ideaplus podcast хийдэг та youtubed ороод сонсоорой

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like