Бизнесээ хэрхэн системчилж, таныг байхгүйд ч өөрөө ажиллаж байдаг “машин” болгох вэ? гэх асуулт өдгөө захирлуудын хамгийн их толгойгоо гашилгадаг асуудал болжээ. Тэгвэл бизнесээ системчлэх, сайжруулах тухай ярихаас өмнө таны бизнесийг хэмжих боломжтой эсэхийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Учир нь хэмжих боломжтой зүйлийг л сайжруулж, цаашлаад системчилж болдог. Хэмжихийн тулд компанийнхаа бүхий л үзүүлэлтийг тоогоор илэрхийлэх боломжтой болгох хэрэгтэй. Тооны хэл бол хүн төрөлхтөний хэл юм. 

Системээ бүрдүүлэх нь нэгдүгээр түвшний удирдлагын гол ажил. Манайд ажиглагддаг гол асуудал захирлууд бизнесээ систем болгох үндсэн үүргээ биелүүлдэггүйд оршдог. Бизнесээ системчилж байж сайжруулах, инноваци нэвтрүүлэх зэрэг ирээдүйд чиглэсэн дараагийн шатны асуудалд анхаарлаа хандуулах боломж бүрдэнэ. Бизнесээ системчилснээр тогтмол чанартай үр дүнд хүрч, тасралтгүй сайжруулах боломж бий болохоос гадна бизнесээ түвэггүй томруулж, автоматжуулж, цаашлаад бүр зарж ч болдог давуу талтай. Мөн систем танаас хамаарахгүй тул та санаа зовж, стрессдэхгүй илүү жаргалтай болно. Учир нь нэгэнт бий болсон зөв систем өөрөө хөгжөөд явдаг. 

Хэрэв компанийн бүх ажил танаас шалтгаалж байвал бизнес тань систем болоогүй байна гэсэн үг.

Компьютерийн үйл ажиллагааг хариуцдаг үйлдлийн системтэй адилаар бизнест ч мөн адил үйлдлийн систем бий. Бизнесийн үйлдлийн систем нь доорх хэсгүүдээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүн хэсэг бүрт анхаарч ажилласнаар цогц систем бүрдэх юм. 

“Бизнес, ажлын байр хоёрыг ялгаж чаддаггүй нь манайд ажиглагддаг түгээмэл алдаа. Зарим компанийн захирлууд хөрөнгө оруулалт олдохгүй байна гэж гомдоллодог. Ажлын байранд хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Захирлаас хамаарах хамаарал үгүй болж компани систем болсон үед л хөрөнгө оруулалт орж ирнэ” хэмээн Хархорум Дижитал Академийг үүсгэн байгуулагч Д.Энхбат “Бизнес цэнэг” вэбинарын үеэр онцолсон юм.

Business.mn сэтгүүл, Хархорум Дижитал Академи хамтран Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар энэ удаад “Бизнесээ хэрхэн системчлэх вэ?” сэдвийн хүрээнд явагдаж өнгөрлөө. Уг сэдвийн хүрээнд Хархорум Дижитал Академийг үүсгэн байгуулагч Д.Энхбаттай хийсэн подкастыг энэ линкээр орж сонсоно уу. 

Ирэх долоо хоногийн Мягмар гарагийн вэбинарт менежментийн зөвлөх, сургагч багш Г.Батханд оролцож “Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж, хэрхэн үнэлэх вэ?” сэдвээр сургалт явуулна. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/ 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Цар тахлын үед ямар манлайлал хэрэгтэй вэ?

Previous article

COVID-19 вирусын нөхцөл байдалд бизнесээ эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like