МҮХАҮТ-аас Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүнг танилцууллаа. 

Хатуу хөл хорио сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах; ААН-үүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх; цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэж байна. Үүнд:

1.Үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх

2.Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх

3.Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох

4.Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх

5.Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх

6.Нөлөөлөлд ихээр өртсөн салбарын жижиг дунд ААН-ийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх  

7.Нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх

Нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг санхүүгийн хөрвөх чадвараар хангах зорилгоор олгох банкны зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэх г.м.

Түүнчлэн одоогоор 150 000 хүн цалингаа авч чадахгүй байгаа бөгөөд хөл хорио он дуустал үргэлжлэвэл 430 000, Цагаан сар хүртэл үргэлжилвэл 505 000 орчим хүн цалингүй хоцрох төлөвтэй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярилаа.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тэг зогсолт хийхэд ойрхон байна 

Previous article

З.Шийлэгцэрэн: Цар тахлын нөлөөгөөр гадны захиалга зогсоод байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19