З.Шийлэгцэрэн гэх энэ эмэгтэй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэрбээр захиалгаар ширмэл ширдэг, олбог урлаж өрхийн төсөвтөө багагүй дэмжлэг үзүүлдэг нэгэн. Ой 10 сартай хүүхдээ хараад зүгээр суухын оронд найман настайдаа эмээгээсээ өвлөж авсан энэхүү эрдмээ ажил хэрэг болгоод дөрвөн өвлийг үзээд байна.

Одоогоос гучин жилийн тэртээ түүний эмээ нь 80 нас хэлбийж явсан ч зүү сүвлэн ширмэлээ шагладаг байжээ. Тухайн үед эмээ нь түүнийг “Том болоод уран болоорой. Гар хоосонгүй юм” хэмээн магтдаг байв. Үүнээс хойш төд удалгүй эмээ нь бурхны оронд заларч З.Шийлэгцэрэн ч нэг их оёж шаглахгүй байлаа. Харин түүний үе тэнгийн хүүхэд болгон л ширмэлийн захад ганц нэг хатгаж суудаж байсан аж.

Тэрбээр 4 жилийн өмнөөс ийнхүү ширмэл ширдэг, бүтээлэг, олбог зэргийг урлаж эхэлсэн бөгөөд ширмэл урлахдаа Эрдэнэт үйлдвэрийн бэлэн эсгий ашигладаг байна. Нөхөр нь түүний урлалыг дэмжиж, албан ажлынхаа зав чөлөөнд эсгэж, зурах ажил нь тусалдаг. Давхар эсгий дээр тэмээний ноосон утсаар ингэж ширж оёход цаг хугацаа их зарцуулдаг байна. Тухайлбал, 60:60 харьцаатай нэг олбогийг хоёр өдрийн турш оёж дуусгадаг аж.  Тэрбээр нэг метр квадрат ширмэлийг 260 мянган төгрөгөөр борлуулдаг.

Одоогоор бусад эмэгтэйчүүдийн адил бага насны хүүхдээ хараад гэртээ суугаа ч цаашид цаг сайхан болохоор сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Учир нь үндэсний өв уламжлал шингэсэн үеэс үед өвлөгдөн дамжиж ирсэн энэхүү урлалыг орчин цагийн залуучууд нэлээд сонирхох болж, цөөнгүй хүн сурах хүсэлтэй буйгаа илэрхийлээд байна.

Түүний хувьд өрхийн үйлдвэрлэл явуулахад цагт баригдахгүй, ажил амралтаа өөрөө зохицуулахад амар байдаг зэрэг давуу талтай гэсэн. Энэ цаг үед цар тахлын нөлөөгөөр жижиг, дунд бизнес эрхлэгчид ялангуяа бичил бизнес эрхлэгчдийн хувьд хүнд байдал үүсээд буй. З.Шийлэгцэрэнгийн хувьд хил хаасан тул гаднын орноос ирэх захиалга нь зогсжээ. Гэсэн хэдий ч түүний сарын орлого өмнөх жилүүдээс нэг их буураагүй аж. Учир нь залуу гэр бүлүүд түүний бүтээгдэхүүнийг маш их сонирхож байгаа гэв. З.Шийлэгцэрэн “Хүмүүс өв уламжлалаа сэргээж байгаад баяртай байна. Сүүлийн үед залуучууд их сонирхож байгаа” хэмээв.

Тэрбээр Энэтхэг, Төвд рүү лам нарын захиалгаар багагүй ширмэл бүтээгдэхүүн урлаж явуулжээ. Швед улс дахь Шагайн харвааны баг хамт олноос ч захиалга аван оёж өгчээ. Цар тахлын үед цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй энэ эмэгтэй цаашид ч үүнийгээ үргэлжлүүлээд урлах сонирхолтой.

Түүний урласан бүтээлүүдээс: 

     

                 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Судалгаа: Хөл хорио он дуустал үргэлжилвэл 430 000 хүн цалингүй хоцрох төлөвтэй байна

Previous article

Подкаст №54: ЖДҮ-ийн зээл, Covid-19 ба ЖДҮ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19