Нэг ажилтан эсвэл хоёр гишүүнтэй багтай байсан ч, Та менежер, удирдагч мөн. 

Дэлхийн даяар олон мянган менежерүүдийн өсөж дэвших шат нь болж буй “World Class Manager-WCM”  боловсролын хөтөлбөрийн хүрээнд менежерүүдийг сурган ажиллаж буй Гүрэн академитэй Business.mn хамтран, ирэх хоёр сарын хугацаанд менежерүүдийг чадавхжуулах агуулгыг хүргэхээр зэхэж байна. 

Амжилттай менежерээс өнөөдрийн ТОП СЕО болсон манлайлагчдын туршлагыг хуваалцаж,  “Дэлхийн түвшний менежер хөтөлбөр”-ийн агуулгаас та бүхэнд хүргэхээр бэлдэж байгаа ба цаг үеийн шаардлагаар алсын зайны менежментийн талаар энэ удаад хүргэж байна. Хөтөлбөрийн хүрээнд нэгдэж туршлагаа хуваалцдаг дэлхий даяарх олон зуун менежерүүд хөл хорионы цаг үеийг боломж болгон ашиглахад дараах байдлаар ажиллахыг зөвлөж байна

Менежер Та супер хүчээ яаж ашиглах вэ

Хөл хорионы энэ үе өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй хэцүү цаг үе мэт боловч, менежер Та удирдаад, оролцоод гарсан хүнд нөхцлүүд, төслүүд, сорилтуудаа эргээд бодвол энэхүү цаг үеийг удирдаад давах хүч туршлага, мэдлэг угаасаа байгааг Та анзаарах болно. Тиймээс та энэ цаг мөчийг ашиглаад өөрийн сурч, ажиллаж байсан байгууллага, давж гарсан хүнд нөхцөл, амжилтад хүргэсэн хэцүү төслүүдээ эргэн санаж одоогийн нөхцөл байдлыг даван гарах хүч, туршлагаа эрэлхийлж цуглуулахад төвлөрч, төлөвлөгөөндөө ашиглаарай. Хийсэн гайхалтай ажлууд, туршлагууд тань хөл хорионы сорилтот үеийг давахад туслах нь дамжиггүй 

Зорилгоо дахин тодорхойлох 

Биднийг цар тахлын энэхүү нөхцөл байдал бизнесийн моделоо эргэн харахад хүргэж, зорилгоо дахин тодорхойлоход шахаж байна. Эргэн тойрноо харахад, юунд хүрэхээр зорьж байгаагаа тодорхой болгон ажиллаж, амьдардаг хүмүүс амжилтад хүрсэн байх нь элбэг байдаг. Зорилгоо тодорхой харж буй хүмүүс илүү хүсэл тэмүүлэлтэйгээр урагшилдаг учраас хурдан бөгөөд давуулан хүрдэг гэдгийг шинжлэх ухаанаар ч баталсан байдаг. Байгууллагын орчинд компаниараа нарийвчилбал, багаараа зорилгоо тодорхойлоод орхичихолгүй, үе үе тодорхой давтамжтайгаар эргэн харж, хүрэх үйл явцынхаа хаана ямар ахицтайгаар явж буйг үнэлж дүгнэн, цаашдын алхмуудаа илүү тодорхой харах, хийсэн бүтээснийг урамшуулж байх хэрэгтэй. Энэ нь зорилгодоо хүрэх замыг илүү тод болгодог. Жилээр, хагас жилээр төлөвлөж урдаа тавьсан зорилгод цар тахлаас үүдэн өөрчлөлт орж байж мэдэх юм. Тиймээс яг энэ үед зорилгоо дахин тодорхойлж, бодит байдалтай нийцүүлсэн байдлаар хүрэх алхмууддаа өөрчлөлт оруулаарай. Гэхдээ ямар ч үед зорилгоо байн байн харж, үнэлж дүгнэж цаашлах ёстойг битгий мартаарай.

Урам зориг, хүсэл тэмүүллийг өрдөх нь 

Бусад байгууллага болон одоогийн байгууллагадаа ажиллаж байх явцдаа үнэлүүлж дүгнүүлж байсан тохиолдлуудыг эргэн санахыг Та бүхнээс хүсэж байна. Таныг иймэрхүү харилцан ярианаас баяртай, гунигтай, төөрөлдсөн, үнэлэгдсэн гэх мэтчилэн гүн сэтгэгдэлтэй үлдэж байсан гэдэгт итгэлтэй байна. Ихэнх тохиолдолд урам зориг тэмүүлэл дүүрэн дуусгаж байсан гэж найднам. Үнэлэлт дүгнэлт өгөх харилцан яриа нь дийлэнх тохиолдолд ажилтнаа сэдэлжүүлж, илүү урам зоригтойгоор ажиллах суурь болох ёстой байдаг. WCM -ийн 30 гаруй орны шилдэг удирдагч, менежерүүд дунд явуулсан судалгаагаар тэдний амжилт хүмүүсээ хэр сэдэлжүүлж, урам зоригтой ажиллуулж чадсанаас л голчлон тодорхойлогдож байв. Менежер хүн багийнхаа гишүүдийн зүрхэнд гал асааж, эрч хүчтэй ажиллуулж чадах нь менежерийг амжилтад хүргээд зогсохгүй ажилтны өсөлт хөгжил, эрүүл оршин тогтноход хүртэл ач холбогдолтой. Тиймээс л энэхүү арга замыг хичээл болгон WCM чухалчилж заадаг юм.Тэгэхээр хөл хорионы үед менежер Та багийнхаа гишүүдтэй нэг нэгээр нь 15-20 минутын үнэлэлт дүгнэлтийн ярилцлага хийж, эрч хүч өгч, цаашид урам зоригтой ажиллах тэрхүү галыг асаагаарай. 

Цагийг оновчтой төлөвлөх 

“Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрийн дөрөвдүгээр хичээл нь цагийн менежментээ оновчтой болгох тухай байдаг. Давтагдмал уйтгартай сэдэв мэт боловч дэлхий даяар амжилтад хүрэгсдийн давтан үглээд байгаагийн учир нь үнэхээр цагаа оновчтой төлөвлөхгүй бол амжилт холдож, тэнцвэргүй ажил амьдрал нь эрүүл мэндийг доройтуулж, бууж өгөхөд хүргэдэг учраас тэр юм. Чамбай гүйцэтгэл, өндөр бүтээмжтэй шилдэг удирдагчдад нэг нийтлэг чадвар байдаг нь цагаа оновчтой төлөвлөж зарцуулах байдаг. Хөл хорионы энэ үе бидэнд компанийн дотоод асуудлууддаа анхаарах, шийдэх алтан цаг өгч буйг санаж, боломжийг бүү алдаарай. Та багийнхнаасаа судалгаа авч, ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж буй тэргүүлэх асуудлуудлыг гаргаж ирээрэй. Эндээс та ажилтнуудын дийлэнхийг зовоогоод байгаа 3-5 асуудлыг олж, шийдвэрлэхэд анхаарах боломжтой болно. Багийн тань дийлэнх гишүүд дотоод харилцаа, хурлууд болон багууд хоорондын харилцан хамаарал асуудал болж буйг цаашлаад компанийн стратегийг ойлгодоггүй гэх мэт асуудлуудыг гаргаж ирэх болов уу. Ихэнх ийм төрлийн судалгаан дээр дээрх хүчин зүйлс гарч ирдэг. Гэхдээ байгууллага болгонд ач холбогдлын дараалал өөр тиймээс үүнийг олж дарааллын дагуу шийдээрэй. Эдгээрийг шийдэхэд ганцаараа бус багийнхаа гайхамшигт оюун ухааныг оролцуулахаа бүү март. 

Дотоод харилцааг сайжруулах нь 

Дотоод харилцааны хамгийн сайхан нь юу гээч. Бид бүхэн бараг юуны ч тухай чөлөөтэй гомдоллож болно. Нээрээ шүү. Тоглоогүй. “Компанийнхаа ямар зорилгод яаж хүрэх гээд байгааг Би ойлгохгүй байна, дотоод харилцаа муу байна, тэр алба- газрын юу хийгээд байгааг би ойлгодоггүй, бусад албаныхан бидэнтэй харилцдаггүй, үйл ойшоодог, Нягтлан Нараа муухай үнэртэй өдрийн хоол байнга авчирч хүмүүсийг эвгүйцүүлдэг” гэх мэтээр олон гомдол санал ирдэг. Гол санаа нь; бүх хүн л дотоод харилцаа холбоо уялдааг муу байна гэж хэлдэг. Энэ бол бүх цаг үед байгууллагын ажилтнуудаас хамгийн их ирдэг гомдол. Ийм гомдол ирэхгүй болтол харилцааг сайжруулж болдог уу гэвэл ҮГҮЙ. Хүмүүс гэгээрч нирваан төлөвт очдоггүй л юм бол дотоод харилцааг төгс сайхан болгох боломжгүй. Гэхдээ менежерүүдийн хувьд алсаас ч бай, ажлын байран дээр ч бай, хийж чадах зүйл бол заавар зөвлөмж тогтмол солилцох үйл явцыг хэрхэн илүү чанаржуулах вэ гэдэгт анхаарах юм.  Үүний тулд ямар мэдээллүүдээ ямар сувгаар, ямар хэлбэрээр ямар давтамжтайгаар багийнхантайгаа солилцож байх вэ гэдгийг олж мэдэж, тогтооход анхаар. Хөл хорионд орсон бол эдгээр асуулгыг асуух зөв цаг юм шүү. Харилцааны тохирсон арга барилаа сонгочихвол харилцаа аяндаа сайжраад ирдэгийг бид дээрх асуулгын дараа хийсэн өөрчлөлтүүдээс харсан юм шүү. 

Хүмүүсийнхээ оюун ухааны чадамжийг хэрхэн энэ үед бүрэн хэмжээнд гаргаж ирж ажиллах вэ?

Дэлхий даяар байгууллагууд ажлын өмнөх арга барилаа, ирээдүйд ажиллах арга барилаа өөрчилж байна. Энэ өөрчлөлтийг бид байгууллагын туршлагатай зөвлөх хэмжээний ажилтнууд болон хувь нийлүүлэгчид захирлуудтай зөвлөлдөхөөс гадна бүх түвшний чадварлаг хүмүүсийнхээ оюун ухааны оролцоог хангах замаар гаргаж ирэх ёстой. Бид байгууллагад шинэ ажилтан оруулж ирэхдээ шалгуур тавьж, ярилцлагад оруулах замаар ертөнцийг үзэх үзэл, шүүмжит сэтгэлгээ, бүтээлч санаачлагатай байдлыг харгалзсанаа санах нь зүйтэй. Тиймээс тэдгээр шилмэл ажилтнуудынхаа оюун ухааны чадамжийг сорьж, шавхаж, ирээдүйн шинэ арга барилыг, стратегийг гаргаж ирвэл урт хугацааны амжилт бэхжинэ. Бүх төрлийн боломжит платформуудыг үүнд ашиглаж болох боловч ямар сувгаар мэдээлэл харилцаа хамгийн сайн өрнөдөг болохыг харгалзаж, тэрхүү байгууллага, хамт олонд тохирсон сувгийг сонгож, оюун ухаанаа уралдуулаарай. 

Алсын зайнаас ажиллаж буй менежерүүдэд өгөх зөвлөмжүүд 

  1. Гэртээ хэрхэн аж төрж, ажиллаж байгааг асууж, нөхцөл байдлаа хуваалц 
  2. Зорилгоо дахин тодорхойлж, эерэг чигтэй үнэлэлт дүгнэлт өгч, цаашид урам зоригтой ажиллах галыг асаа
  3. Эерэг ба сөрөг, амжилттай болсон ба болоогүй зүйлс гэх мэтээ хуваалцах тэмдэглэлийг багийн гишүүдээр хөтлүүлж, даван туулах тал дээр багаараа ярилцах
  4. Яг энэ цаг үед үүсч буй асуудлуудыг засах замаар өмнө нь ч хүртэл байсан асуудлуудыг дэнсэлж засах 
  5. Багийн гишүүд нэг нь нөгөөдөө көүч хийж сурах боломжийг гаргаж өгөх
  6. Долоо хоногийн нэг өдрийг сэдэвт өдөр болгон зарлаж, хөгжилдөх 
  7. Багийн гишүүдийнхээ амжилтыг танин урамшуулж, бүх түвшний хүмүүст мэдэгдэж байх
  8. Багийнхаа гишүүдэд хааяа дуртай зүйлээр нь бэлэг барьж, санаа тавьдагаа, авахаас гадна өгдөгөө харуулах
  9.  “Бүтээмжийг үнэлж дүгнэх өдөр: Пүрэв гариг” гэх мэтээр өдрүүдээ ажлын хүрээнд сэдэвчилж авч үзсэнээр илүү нарийн задалж харах боломж олгодог
  10. Ажилтнуудынхаа хөл хорионд ямархуу байгааг ярилцан халамжилж, нөхцөл байдлыг давахад сэтгэлийн дэмжлэг үзүүл. Сонс, ярилц, ойлго, халамжил. 

Их Британи, Нидерланд улсаас гаралтай “Global Growth Institute”-ийн харьяа “ World Class Manager”  хөтөлбөрийн хүрээнд Гүрэн Академи нь Голомт, Хаан банк, МИАТ тэргүүтэй жижиг, том олон байгууллагын менежерүүдийг чадавхжуулж, карьерийн дараагийн шинэ түвшинд шилжих олон улсын мэдлэгээр хангаж, компанийн бүтээмжийн өсөлтөд нь нөлөөлж байна. 

“Дэлхийн түвшний менежер хөтөлбөр” -т хамрагдах боломж нь хувь хүн, байгууллагуудад бүрэн нээлттэй 

Холбоо барих

web; http://gurunacademy.edu.mn/ 

Facebook; @gurunacademy

Утас: 9909 2925

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Хөл хориогоор 7 буудлаас алга болсон 7 чимээ

Previous article

Компани буюу хөгжлийн агуу институци

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like