Нэг сарын дараа татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрөх гэж байна. Татвар төлөгчдөд ээлтэй шинэчлэл болж буйг хэвлэлүүд онцолж нэг хэсэг ярианы сэдэв болсон хэдий ч эл шинэчилсэн хууль таны бизнест яг ямар давуу болон сул тал бий болгосныг та хэр сайн мэддэг вэ?

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудаас татварын шинэчилсэн хуульд орсон өөрчлөлт, тэр дундаа татварын давуу эрхийн зарчмын тухай ойлголт, мэдлэгийн судлалгаа авахад есөн хувь нь л сайн мэднэ гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол 70 орчим хувь нь хангалтгүй гэсэн байна. Энэ нь татварын хуулийн шинэчлэлийг бодит хэрэглээний түвшин хангалттай биш байгааг илтгэж буй. 

Татварын хуулийн шинэчлэл бизнес эрхлэгчдэд олон давуу талыг бий болгосон бөгөөд шинэчлэлийг дагаад тайлан, бүртгэлдээ өөрчлөлт оруулж байж давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж чадна. Тухайлбал, үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох хугацаанд өөрчлөлт орсноор 40 жил байсныг уул уурхайгаас бусад салбарт 25 жил болгон өөрчилсөн. Энэ дагуу байгууллагууд үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаа шинэ хуульд нийцүүлэн тооцох хэрэгтэй. Жишээ татвал, та ямар нэг тоног төхөөрөмжийг 40 жил ашиглана гэж тооцоод 20 жил ашигласан байхад шинэ хуулиар 25 жил болж өөрчлөгдлөө. Энэ нөхцөлд 20 жил бол 40 жилийн 50 хувь учир шинэ хуулийн дагуу энэ нь 12.5 жил гэж тооцогдоно. Энэ мэтчилэн хуульд орсон өөрчлөлт, шинэчлэлийн бизнестээ ашигтайгаар зөв хэрэглэж хэвшсэн тохиолдолд та хохирох бус давуу талаа эдлэх боломж бүрдэх юм. 

Татварын хуулийн шинэчлэлээр бий болсон өөр нэг давуу тал бол татвар ногдуулах суурийн өөрчлөлт юм. Монгол Улс анх удаа бичил, жижиг, дунд ба том гэж бизнесүүдийг орлогын хэмжээгээр сегментчилснээр бизнес эрхлэгчдэд таатай татварын орчныг бий болгосон. Ингэснээр орлогын хувь хэмжээнээс хамаарч төлөх татварын хэмжээ болон тайлагнах давтамжид өөрчлөлт оруулжээ. Эл өөрчлөлтийн хүрээнд жижиг сегментэд хамаарах буюу 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ашигт малтмал, согтууруулах ундаа, тамхи, газрын тос, шатахуун зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-д 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. Мөн татвар ногдуулах орлогын босгыг гурван тэрбум төгрөгөөс зургаа болгож өөрчилсөн нь бизнесүүдэд өргөжин тэлэх боломжийг олгох зэрэг олон давуу тал бий болсон юм. 

Татварын багц хуулийн шинэчлэлийн сул болон давуу талыг тайлбарлахын зэрэгцээ давуу эрхээ хэрхэн эдлэх тухай зөвлөмжүүдийг “Монголтакс ТМЗ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, татварын мэргэшсэн зөвлөх Х.Тунгалагмаа энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр өглөө. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс долоо хоног бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар ирэх долоо хоногт “Жижиг дунд бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх аргачлал” сэдвийн хүрээнд болох бөгөөд лектороор sanhuuch.mn-ийг үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах оролцоно. Тус вэбинарыг угтаж хийсэн подкастыг энд дарж сонсоно уу. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/ 

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Жижиг дунд бизнест санхүүгийн дотоод хяналтыг хэрхэн хийх вэ?

Өмнөх нийтлэл

Татварын хуулийн хэрэглээ, ковидын үеийн татвар. Бизнес цэнэг (№54)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.