Компани жижиг, том байхаас үл шалтгаалан баг удирдаж буй хүнд тавигдах шаардлага адилхан байдаг. Та хэдэн ч хүнтэй баг удирддаг байсан орчин үеийн менежерүүдээс шаардаж буй гол ур чадвар бол “soft skills” буюу хувь хүний зан төлөвийн чадамжууд юм.

Байгууллагынхаа гүүр бай

Менежер хүн өөрийгөө удирдлага ба ажилтан хоорондын гүүр гэж боддог байх хэрэгтэй. Дээрээс ирсэн чиглэл, шаардлагыг ажилтнууддаа зөв ойлгуулахаас гадна уур бухимдал, стрессээ шууд дамжуулахгүй байхад мөн анхаарахах нь чухал. 

Өөрийгөө ажигла

“Би энэ албан тушаал дээр хэр удсан билээ?”, “Удирдлага дор байгаа хүмүүс минь хэр сэтгэл ханамжтай байдаг бол?” зэрэг асуултыг өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Өдөр тутмын ажлаасаа хэсэг завсарлаад ийм маягаар өөртөө анализ хийж байх нь таны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна өөрийгөө болон хамт олноо мэдэрч ажиллахад туслах болно.

Бусдыг сонс

Хүмүүс албан тушаал ахих тусам ярих нь ихэсдэг бөгөөд тэр хэрээр сонсох нь багасдаг талтай. Ажилтнуудаа сонсож чаддаг байх нь менежер хүний чухал ур чадваруудын нэг. Ингэхдээ та яг жинхнээсээ сонсож байна уу эсвэл зарим зүйлийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байна уу гэдэгээ ажиглаад үзээрэй. Мөн харц болон биеийн хэлэмжээрээ “би таныг сонсож байна” гэдэгээ илэрхийлэх нь итгэлд суурилсан харилцааг бий болгоход чухал нөлөө үзүүлдэг байна.

Тасралтгүй хөгж

Онгоцны үйлчлэгчид “хүчилтөрөгчийн маскаа эхлээд өөртөө дараа нь бусдад зүүлгэнэ” гэсэн зөвлөмжийг өгдөг. Менежерүүд яг энэ зарчмын дагуу өөрийгөө дараа нь багаа хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас та өөрийгөө хөгжүүлэх замаар багаа хөгжүүлж байдаг аж. Учир нь таны удирдлага дор ажиллаж буй хүмүүс үргэлж таныг харж, үлгэр дуурайл авч байдаг. Иймд та өөрийгөө тасралтгүй хөгжүүлж багийнхандаа үлгэрлэж яваарай.

Багийнхаа оролцоог нэмэгдүүл

Удирдлагууд голдуу сайн ажилтандаа хамаг ажлаа өгч ачааллыг нь улам нэмэгдүүлдэг. Ингэснээр бусад ажилтны оролцоо буурч, компанидаа үнэ цэнгүй болсон мэт мэдрэмжтэй үлддэг байна. Иймд менежерүүд удирдлага дор буй хүмүүсийнхээ тэгш оролцоог хангаж, бүх хүнийг идэвх санаачлагатай ажиллах зохицуулалтыг хийж байх хэрэгтэй. 

Түүнчлэн, хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ ямар харилцаатай болохоо гэрлэн дохионы өнгөөр ангилах нь зураглал гаргахад тус болдог байна. Тухайлбал, сайн харилцаатай, ямар ч асуудалгүй ойлголцдог нэгнээ ногооноор, бага зэргийн зөрчилтэй хүнээ шараар гэх зэргээр тэмдэглэж бүхий л харилцаагаа “ногоон” болгож сайжруулах тал дээр ажиллах нь үр дүнтэй болохыг Гүрэн Академийг үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр зөвлөлөө. “Дэлхийн түвшний менежерийн ур чадварт суралцах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү вэбинарыг энэ линкээр орж үзээрэй.  

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс долоо хоног бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар нэгдүгээр сарын тавны Мягмар гарагт “Туршлагаа хуваалцах арга ба ном бичих 10 алхам” сэдвийн хүрээнд болох бөгөөд лектороор Ганабелл Институтын үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор оролцоно. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/ 

“Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор аваарай

web: http://gurunacademy.edu.mn/ 

Facebook: @gurunacademy

Утас: 9909 2925

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 2.50 out of 5)
Loading...
Б.Мишээл

Бенчмаркингийн аргаар өрсөлдөх чадвараа ингэж сайжруул

Previous article

З.Уянга: Хүний нөөц бол компанийн хамгийн үнэ цэнтэй баялаг

Next article

2 Comments

  1. 👍👍

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like