Ази-Номхон далайн бүс нутагт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой НҮБ-ын дэргэдэх Youth Co:Lab төслийн мэргэжилтэн Дин-Лон Памын энтрепренер сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх зөвлөгөөг хүргэж байна.

“Энтрепренер сэтгэлгээ” гэдэг нь өөртөө байгаа нөөц бололцоог ашиглаж аливаа асуудал, бэрхшээлийг даван туулж, гарах үр дүн, хариуцлагыг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Ингэхдээ өөрийн ур чадварыг тасралтгүй сайжруулж, алдаанаасаа суралцаж, өөрийн санаагаа үйл хэрэг болгон тууштай үргэлжлүүлэх ёстой юм.

Юуны түрүүнд та өөрөөсөө “яагаад” гэж асуух нь чухал. Үүний тулд та юунд сайн бэ, юунд дуртай вэ, дэлхий дахинд юу хэрэгтэй байна вэ, юунд төлбөр төлж болох вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ дөрвөн асуултын хариулт нь таны “яагаад”-ыг тодорхйолж, зорилготой болоход туслана. Өөрөөр хэлбэл Японы “Икигай” буюу амьдрах шалтгаан, амьдрах ухаан гэсэн өөрийгөө хөгжүүлэх ойлголтын дагуу өөрийн зорилгоо тодорхойлох юм.

Үүний дараа таньд ашиглах боломжтой ямар нөөц, ур чадвар байна вэ гэдгийг олж мэд. Өөрт байгаа санаагаа бизнес, ТББ, старт-ап болгох зэргээр хэрхэн ажил хэрэг болгоход тань ямар нөөц, бололцоо, ур чадвар байна вэ? Ингэхдээ, миний үнэт зүйл, луужин, намайг чиглүүлэгч юу вэ? гэдгийг бодоорой. Google-ээс list of values гэж хайж үзээд тэндээс та өөрийгөө тодорхойлж болох юм. Мөн өөрийн ур чадвар, давуу талыг тодорхойлно.

Ийнхүү үнэт зүйл, ур чадвар, давуу талаа мэдэж авахад, таньд юу байна, юу байхгүй байна вэ? гэдгийг мэдэж авахад өөрийн үлгэр жишээ авдаг, шүтэж, биширдэг нөлөөлөгчөө олж харж, түүнтэйгээ өөрийгөө харьцуулж үзэх хэрэгтэй. Мөн MBTI буюу хувь хүний зан төлөв, онцлогийг тодорхойлох тестийг Google-ээс хайж өөрийгөө сорьж болно. Эцэст нь өөрийн ур чадвар, үнэт зүйлийн талаар таныг хамгийн сайн мэддэг найзуудаасаа асуухыг зөвлөж байна.

Өөрийн санааг ажил хэрэг болгоход өөрийгөө таньж мэдэн, бодитоор тодорхойлох нь чухал юм.

Сайхан санаа гаргалаа гээд уг санаагаа хэрэгжүүлэхгүй бол хэнд ч тус болж чадахгүй. Бууж өгнө гэдэг асуудлыг дуусгах хамгийн амархан арга байдаг билээ. Энтрепренер байхын тулд өөрийн санаагаа бусадтай хуваалцаж, бусдаас тусламж гуйх хэрэгтэй. Ингэснээр өөрийн зорилгоо илүү тодорхой ойлгож мэдэхэд туслана. Нөгөө талаас бусдаар өөрийгөө шахуулж, санаагаа ажил хэрэг болгох боломжийг таньд олгоно.

Том мөрөөдөл, том алсын хараатай бай. Гэхдээ жижгээс эхэл гэсэн зарчим бий. Бага багаар эхэлж, алсын хараа руугаа алхам алхмаар ойртох хэрэгтэй. Хамгийн гол нь эхлэлийг тавина гэдэг нь чухал юм. Эхлэхгүй бол бид юу ч хийж чадахгүй.

Мөн санаагаа хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байдаг. Яагаад санаагаа хэрэгжүүлэхгүй хойш суугаад байна вэ? Үүний тулд өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж буй зорилгодоо хүрэхийн тулд хийх хэрэгтэй, зөв гэж бодсон таван санааг бичиж, тодорхойлж үзээрэй.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт залуучуудын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд бий. Movers болон One-pager гэсэн платформуудад хамрагдаж өөрийн санааг хөгжүүлж, хэрхэн урагш алхам хийх заавар, зөвлөгөө, сургалтуудыг авах боломжтой байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 1.50 out of 5)
Loading...
Т.Сарангуа

З.Уянга: Хүний нөөц бол компанийн хамгийн үнэ цэнтэй баялаг

Өмнөх нийтлэл

“Төгс компани бүтээх нууц” номын тухай (№ 66)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.