Ковид-19 цар тахлаас үүдэн бизнесийн орчин бүхэлдээ хувьсан өөрчлөгдсөөр байна. Дэлхий даяар ийм байгаа. Харин манай улсын хувьд бизнесүүдэд шинэчлэгдэн, өөрчлөгдөх завдал, боломж өгөлгүй хөл хорьчихов уу гэлтэй дүр зураг сүүлийн үед идэвхтэй ажиглагдаж байгаа билээ. 

2020 оны эдийн засгийн хасах үзүүлэлтүүд энэ оны ерөнхий төлөвт ихээхэн нөлөөлөх учир бизнес эрхлэгчдэд хямралыг гэтлэх А, B, C төлөвлөгөөнөөс гадна менежментийн арга барилаа эргэн нягталж, цааш алхах шаардлага тулгарсаар байх нь. Мөн нэг талдаа боломж, нөгөө талдаа эрсдэлийг олж харах давхар линз зүүсэн байхыг энэ цаг үе удирдагчдаас шаардаж байна. 

Санхүү, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн Их дөрвөлийн нэг PwC компанийн зүгээс хямралын үеэр дараах гурван алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

   1. Уян хатан байдлыг төгөлдөржүүл

Компанийнхаа үйл ажиллагааны гол чиглэл, гол нөөцийг тодорхойлж, түүндээ бүрэн анхаарал хандуул. Харин үр дүн, үйл явц сайнгүй байгаа сул хэсгүүдийг олж тогтоон хүнд үеийг давтлаа түр орхиход гэмгүй. Стратегиа илүү уян хатан болгож, эрсдэлийн менежменттэйгээ холбон төгөлдөржүүлэхийг хичээгээрэй. 

   2. Боломжийг эрэлхийлэх замаар шат ахь

Бизнес төлөвлөгөөгөө ахин нягталж, шаардлагагүй зүйлсэд цаг алдах хэрэггүй. Алдагдсан боломжуудыг ардаа үлдээгээд шинэ боломжийг эрэлхийлэх цаг нэгэнт иржээ. Өнөөдөр компанид учирч болох эрсдэл, хүндрэлийг тооцоолж, технологийн тусламжтайгаар хурд, боломжоо нэмэгдүүлээрэй. 

   3. Айсуй сорилтод бэлтгэ

Сорилт удаан үргэлжилнэ. Энэ хугацаанд үйл ажиллагааныхаа гол цөмд анхаарал хандуулах нь хямралаас гэтлэх чухал арга зам хэдий ч хэрэглэгч болон түнш байгууллагуудын зүгээс ирэх шаардлага өндөрсөх магадлалтайг мартаж болохгүй. Тэгэхээр тал талын сорилтод бэлтгэлтэй байж, төлөвлөгөөндөө үүнийг ч мөн тусгаж өгөөрэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.25 out of 5)
Loading...
Х. Цолмон

Сэтгэл зүйн гэрээний ач холбогдол. (№68)

Өмнөх нийтлэл

Ном бичихэд юу анхаарах хэрэгтэй вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19