Бидний ихэнх нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдчихсэн байхад хэн ч бизнес эрхэлчихнэ гэж бодох нь бий. Гэтэл АНУ-ын Idealab технологийн инкубатор төвийн судалгааны үр дүн үүнээс зөржээ. Тэд амжилттай болон амжилтгүй 200 компанийн дунд судалгаа явуулахад цаг үеэ олсон байх нь амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн бизнесийн санаа цаг үеэ мэдэрсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд сайтар зохицсон байвал амжилт олох магадлал нэмэгддэг байна.

Харин судалгааны үр дүнгийн хоёрдугаарт, баг хамт олныг онцолжээ. Багаа зөв бүрдүүлэхээс эхлээд багийн гишүүдээ нэг зорилго, алсын хараа руу чиглүүлж, нэгдмэл үнэт зүйлд хөтөлж чадвал амжилтад хүрэх зам дөт болох юм. 

Гуравт, санаа. Бизнесийн санаагаа л олчихсон байхад асуудалгүй гэж боддог олон хүн бий. Гэтэл уг судалгаагаар ‘Санаа’-г гуравдугаарт авч үзжээ. Яагаад гэвэл аливаа бизнесийн санаа гэдэг цаг үеийн шаардлагаар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг ёсондоо, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд бизнесийн санаагаа улам бүр зүлгэж, өнгөлж, боловсронгуй болгон хөгжүүлж байх хэрэгтэй. 

Дөрөвт, бизнес модель. Ялангуяа, гарааны компаниуд уламжлалт компанийг бодвол бизнес моделио өөрийн хүссэнээр өөрчилж, шинэчлэх, шинэлэг шийдлийг хурдан нэвтрүүлэх боломжтой байдгаараа онцлог. Хурдтай, уян хатан, цаг үеэ мэдэрч ажилладаг нь энтрепренер хүмүүсийн ч онцлог юм. 

Тавдугаарт, хөрөнгө оруулалт. Дээрх дөрвөн алхмыг бүгдийг нь ягштал дагасан бол хамгийн сүүлчийн алхам болох хөрөнгө оруулалт олох нь өөрөө харьцангуй хялбар болдог. Товчхондоо, бэлтгэлээ сайн хийчихсэн байхад хөрөнгө оруулалт тийм ч хүндрэлтэй асуудал биш болно. Багахан хэтрүүлэгтэй хэлэхэд, хөрөнгө оруулагч өөрөө л ороод ирнэ гэсэн үг. 

Startup Marketing Space компанийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа

Энэхүү судалгааны үр дүнг бидэнтэй хуваалцсан Startup Marketing Space компанийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “Манай компани энэ зөвлөмжийн дагуу ажиллаж, бэлтгэлээ сайн хангасан учраас хоёр хоногийн дотор л анхны хөрөнгө оруулалтаа босгож чадсан түүхтэй” хэмээн өөрийн туршлагаа бидэнтэй хуваалцсан юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр компаниараа дамжуулан мянга мянган залууст бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, салбар салбарын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ. Үүний үр дүнд 170 гаруй бизнес эрхлэгч төрөн гараад буй. Мөн Startup Marketing Space-ийн гишүүнчлэлд  байсан нийт бизнесийн 40 хувь нь амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

 Ковид-19 цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон цагаас эхлэн Ж.Золзаяа олон тооны судалгааны ажилтай танилцаж, зах зээлийн орчныг багагүй судалсны үр дүнд бизнесийн 5N аргачлалыг боловсруулжээ. 

  1. New normal буюу шинэ хэвийн байдалд дасан зохицох
  2. New challenge буюу шинэ сорилтыг даван туулах
  3. New opportunity буюу сорилтоос шинэ боломжийг олж харах
  4. New idea буюу олж харсан боломждоо тулгуурлан шинэ санаа эрэлхийлэх
  5. New solution буюу шинэ шийдэл боловсруулж, улмаар зах зээлд тэсэж үлдэх

Цар тахлын хөл хорионы улмаас бизнес нь доголдож эхлэхэд олонх удирдлагын жанжин нуруу алдагдаж, хүчээ тарамдах байдал ажиглагдаж байсан. Харин үүний оронд үүссэн нөхцөл байдалд аль болох хурдан дасан зохицож, шинэ боломжийг эрэлхийлэх нь маш чухал гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Тэр дундаа зах зээлийг том зургаар харж, ямар салбарт шинэ боломж байгааг сайтар судалж, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж, дахин шилжилтийг заавал хийх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Дата шинжилгээнд үндэслэн бизнесээ хөгжүүлэх арга (№ 71)

Previous article

Бусдыг дуурайж бизнес эхлэх буюу зорихын хазгай

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like