Санхүүгийн зах зээлд шинээр гарч ирж буй, өртөг багатай зээлийн чухал бүтээгдэхүүн бол ногоон зээл. Хөгжингүй орнуудын Засгийн газар, олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд, тогтвортой хөгжлийг дэмждэг сангууд ногоон зээлийн чиглэлд асар их хөрөнгө оруулалт хийж, хүү багатай төрөл бүрийн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Business.mn сайт Монгол Улсад хэрэгжиж буй ногоон зээлийн хөтөлбөрүүд, тэдгээрийн нөхцлийн талаар мэдээллийг багцлан танилцуулж байна.

  1. ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн зээл. /Японы Засгийн газар, JICA/.

Хэмжээ – 800 хүртэл сая төгрөг

Хугацаа – 10 хүртэл жил. 3 хүртэл жил хөнгөлөлттэй.

Хүү – төгрөг 8%, ам.доллар 4.98%

Олгож буй банкууд:

Уг зээлийг бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний барилга барих, худалдан авах, засварлах, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл, техник, машин, механизм худалдан авахад олгоно.

Шаардлага:

  • Нийт төслийн өртгийн 20%-г өөрөө санхүүжүүлэх
  • Хөрөнгө оруулалтын өгөөж 13%-с өндөр байх
  • Өрийн харьцаа 1.3-с их байх
  • Байгаль орчны үнэлгээ хийлгэж дүгнэлт авсан байх
  • Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх
  • Хувийн өмч давамгайлсан (>=51%) аж ахуйн нэгж, байгууллага байх
  • Үндсэн ажилчдын тоо 299 ба түүнээс бага байх
  • Санхүүжүүлэх төслөө бичсэн байх
  • Банкны бусад шаардлага.

Байгаль орчин, нийгмийн ёс суртахуунд сөрөг нөлөөтэй, зээлийн муу түүхтэй, үл хөдлөх болон барилгын, жижиглэн болон бөөний худалдааны бизнест олгохгүй. Мөн хэрэглээний зээл, хувь хүний бизнес, уул уурхайн бизнес, архи тамхины бизнесийг санхүүжүүлэхгүй юм байна.

  1. Бичил, ЖДБ-ийг дэмжих төслийн зээл. /Нидерланд. Ledahand/

Хэмжээ – 600 000 хүртэл евротой тэнцэх төгрөг

Хугацаа – 2.5 жил хүртэл

Хүү – еврогоор жилийн 8.50%

Олгож буй банк:

Нидерландын “Лэндаханд” хамтын сангийн эх үүсвэрээр олгох уг зээлийг байгаль орчин, нийгэмд ээлтэй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд олгоно.

Шаардлага:

  • Хүний эрх зөрчөөгүй, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтгүй
  • Байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй
  • Нийт ажилтны тоо 2-с доошгүй
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх
  1. ХАА, ЖДБ-ийг дэмжих төслийн зээл. /АНУ, OPIC/

Хэмжээ – 100 000-2 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөг

Хугацаа – 3-7 жил

Хүү /хувьсах/ төгрөг – Бодлогын хүү+маржин /Бодлогын хүү: 6% (2021 оны 2 сарын 15 байдлаар)/

Олгож буй банк:

Уг зээлийн төсөл нь АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг /OPIC/-ийн баталгаатай, WORLD BUSINESS CAPITAL INC.-ийн санхүүжилтийн эх үүсвэрээр хөдөө аж ахуй болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Шаардлага:

  • ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДБ эрхлэгч, ААН байх
  • 1 жил ба түүнээс дээш хугацаагаар тогтвортой үйлажиллагаа эрхэлсэн
  • Байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй [AB1]
  • Нийт ажилтны тоо 300 хүртэлх
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх

Зээл олгосны дараа байгаль орчны шалгуур, нөхцөлтэй холбоотой зөрчил гарвал зээлийг эргэн татна. Хувьсах маржин ойролцоогоор 5% байна.

  1. Бизнесийн ногоон зээл.

Хэмжээ – 200 сая хүртэл төгрөг

Хугацаа – 5 жил хүртэл, хөнгөлөлтийн хугацаа – 12 хүртэл сар

Хүү (жилээр) – төгрөг – 8%

Олгож буй банк:

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор бизнес эрхлэгч иргэн болон ААН-д дараах төслийг санхүүжүүлэх болон энэхүү төсөлтэй холбоотой бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч суурилуулахад зориулна. Үүнд:

  • Байшин дулаалах дулаалгын төсөл
  • Нүүрсээр ажилладаг халаалтын уурын зуухыг шинэчилж цахилгаан, хийн зуухаар солих төсөл
  • Халаалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр /газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэрэг/ халаах төсөл
  • Халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн халаалтад холбох төсөл
  • Халаалтын уурын зууханд шүүлтүүр суурилуулах төсөл
  • MNS 5216 стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан зуух үйлдвэрлэх төсөл
  • Бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулах төсөл
  • Стандартын шаардлага хангасан жорлон, ариун цэврийн байгууламж суурилуулах төсөл
  • Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж

Шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг монгол улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх
  • Нийт санхүүжилтийн 30-аас багагүй хувийг өөрөө санхүүжүүлэх боломжтой байх
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх
  • Бусад
  1. Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгох бизнесийн зээл /УАНС+ЭСБХБ+GCPF/

Хугацаа – 5 хүртэл жил, хөнгөлөлтийн хугацаа – 12 сар хүртэл

Хүү /жилийн/ – төгрөг 14.4%* – 15.0%, ам.доллар 9.0%* – 10.2%.

Олгож буй банк:

Уг зээлийг эрчим хүчний хэмнэлттэй эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан олгоно.

Шаардлага:

20 болон түүнээс дээш хувиар эрчим хүчийг хэмнэх эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулснаа баталгаажуулсан байх.

*Эмэгтэй бизнес эрхлэгчдэд дараах нөхцөлийн аль нэгийг хангаснаар хөнгөлөлттэй зээлийн хүүнд хамрагдах боломжтой:

  • Тухайн компанийн 51%-аас дээш хувийг эмэгтэй эсхүл эмэгтэйчүүд эзэмшдэг байх
  • ТУЗ-ийн гишүүдийн болон удирдлагын багийн аль нэгийг хамгийн багадаа 30% эмэгтэйчүүд эзэлдэг байх
  • Хамгийн багадаа нийт ажилчдын 40% эмэгтэйчүүд байх

Холбоо барих болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Петр Дракер: Өөрийнхөө эзэн бол

Өмнөх нийтлэл

Айрагны франчайз (№87)

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. хуйлмал амьд зүлэг тариалалт

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.