Шинэчлэн батлагдсан Татварын багц хуульд орсон өөрчлөлтийн дагуу олон байгууллага өнгөрсөн онд татварын хөнгөлөлтөө эдэлж чадаагүй. Тухайлбал, жижиг дунд бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь эдэлж болох хөнгөлөлтөө бүрэн дүүрэн эдэлж чадаагүй болохыг Монголтакс ТМЗ ХХК онцолжээ. Ихэнх тохиолдолд татвар төлөгч тухайн бүрт нь татвараа төлж эсвэл тайлагнаж яваагүйн улмаас өөрийнхөө боломжийг хязгаарлаж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэсэн юм. Иймд, бизнес эрхлэгч танд боломжоо дахин нэг нягтлахыг зөвлөж, тус хуульд орсон шинэчлэлийн заримыг нь хүргэж байна: 

Тайлангийн тоо 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогын хэмжээ 6 тэрбумаас доош бол жилд 2 удаа, 6 тэрбумаас дээш бол жилд 4 удаа тайлан гаргана. Мөн жилийн орлого нь 50 саяас доош бол жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан өгнө. 

Татварын хувь хэмжээ

Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд татавар ногдуулах орлогын нэг хувиар татвар төлөх боломжтой. 

Татварын хөнгөлөлт 

Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлогтой ААН-үүд татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой.

Татварын хяналт

Бүх татвар төлөгчийг бус зөвхөн эрсдэлтэй буюу татвараа нуусан, бууруулсан, буруу гаргасан татвар төлөгчид татварын хяналт шалгалт хийхээр болсон.

Татварын өр төлөх хугацаа 

Татварын өр төлөх хугацацааг 60 хүртэл хоногоор сунгададг байсныг нэг жилээр хүртэл удаа сунгах боломжтой болсон. Сунгасан хугацаанд ногдох алдангийг 20 хувиар хөнгөлнө. 

Жилийн нэг тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компани өнгөрөгч онд татвар ногдуулах орлогын 10 хувьтай тэнцэх буюу 100 сая төгрөгийн татвар төлж, үүнийхээ 90 хувийг буцаан авах боломжтой. Гэтэл цар тахалтай холбоотой эсвэл өөр ямар нэг асуудлын улмаас татвараа төлж чадаагүйн улмаас хөнгөлөлтөө эдэлж чадаагүй гэж бодъё. Тэгвэл татварын өр төлөх хугацаагаа сунгаж, тайлагнаад явбал хөнгөлөлтөө эдлэх боломжтой эсэхийг лавлах гэх зэргээр хуульд тусгасан хөнгөлөлтүүдийг ашиглан гарц гаргалгаа олох боломжоо эрэлхийлэх хэрэгтэй хэмээн татварын мэргэшсэн зөвлөх Х.Тунгалагмаа зөвлөж байна. 

Түүнчлэн цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ААН-үүдэд тодорхой хөнгөлөлтүүдийг эдлүүлсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн татвар ногдох орлогын хэмжээ нь 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан хуулийн этгээдийн  2020.04.01-2021.01.01 хугацаанд олсон орлогод ногдох орлогын албан татварыг чөлөөлнө гэсэн ч үүнийг ашиглаж чадаагүй байгууллага цөөнгүй байсан аж. Маш олон байгууллага энэ мэтчилэн цар тахлын хүнд үед бага ч гэсэн дэм болох хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх боломжоо алдсаар байгааг тэрбээр онцолсон юм.

Ковидын үеийн хөнгөлөлт, чөлөөлөлт 

НДШ– Ажил олгогч, даатгуулагч тус бүр дараах хувь хэмжээгээр НДШ төлнө:

  • 2020.04.01 – 10.01 хугацаанд ЭМД 2%
  • 2020.04.01 – 2021.01.01 хугацаанд тэтгэврийн даатгал 5%+ЭМД 2%=7%
  • 2021.01.01 – 2021.07.01 хугацаанд тэтгэврийн даатгал 8.5%+ЭМД 2%=10.5%

НӨАТ- 2020.02.19 – 06.30 хугацаанд бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа болон бусад), элсэн чихэр, мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход, 

2020.12.04 – 2021.07.01 хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, дотоодод борлуулсан мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, бүх төрлийн хүнсний будааг НӨАТ-аас тус тус чөлөөлнө. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Энтрепренершип бол амьдрал: Business.mn-ий шинэ дугаараас юу унших вэ?

Previous article

Таныг байхгүйд ч ажилладаг бизнесийг бүтээх нь

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Санхүү