Гэрү Апп А.Хулангоо, Г.Түвшинбат

“Гэрү апп”-ын үүсгэн байгуулагч А.Хулангоогийн анхны гарааны бизнес нь нурж байсан ч нөхөр Г.Түвшинбатын хамт одоогийн эрхэлж буй онлайн худалдааны бизнес нь тун амжилттай явна. Ковидоос өмнө 2, 3 сая төгрөгөөс дээшилж үзээгүй ч өдгөө борлуулалтын орлого нь 10 дахин нэмэгэж 34 саяд хүрч тогтмол өсөлттэй явна. Гэрү апп-ын хөгжүүлэлтийг 2018 оны 10 сараас эхлэн, 2019 оны тавдугаар сард хэрэглэгчиддээ нээлтээ хийж байсан. 

Залуу эзэгтэйн хувьд гэрээ тохижуулах явцад уг бизнесийн санаа анхлан төрж, хэрэглэгчдийн тэр бүр мэддэггүй, хаа нэг урлангаас олж авах тэдгээр бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд ил болгохыг зорьжээ. Нөгөө талаас, уран бүтээлчид бүтээгдэхүүнээ борлуулах, хүргэх боломж, цаг зав төдийлэн гардаггүй бөгөөд хамаг цагаа урлан дээрээ зарцуулдаг гэдгийг тэрбээр олж харжээ. Монголд ховор, чамин гоё бүтээгдэхүүн урладаг олон хүн байдаг ч харамсалтай нь хүн бүр худалдан авах боломж нь хязгаарлагдмал тул нөхөртэйгээ хамт тэдгээр барааг онлайнд байршуулж эхэлсэн байна. Ийнхүү анхны концепцийнхоо дагуу монгол уран бүтээлчдээ таниулах зорилгоор гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийг барьж явна. А.Хулангоогийн хувьд ээжүүдэд гэртээ суух хугацаандаа урласан бүтээл, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад нь тусалдаг болохоор бизнес гэхээсээ илүүтэй тэр хүмүүст тусалж байгаа гэдэг үнэ цэнийг тэргүүнд тавьдаг нэгэн.

Гэрү Апп-ын ард 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй бөгөөд хүргэлтээ Могул экспресс болон Монгол шуудан компанитай хамтран хийж байна.

Цар тахал бизнест нь эерэгээр нөлөөлж буй цөөн хэдэн салбарын нэг нь цахим худалдаа. Монголчууд хөгжингүй улс орнуудын иргэд шиг онлайн худалдаанд дасаагүй ч цар тахал үүнийг хурдасгасан. Энэ нь “Гэр Апп”-ынханд сайнаар нөлөөлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас борлуулалтын орлого нь өмнөх үеэс тав дахин өсч, 12 дугаар сард бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалтыг хийжээ. 

Энэ цаг үед тэд бизнес загвар болон санал болгож буй бүтээгдэхүүнээ илүү олшруулах тал дээр анхаарч байгаа аж. Дизайнеруудын зурсан дижитал контентуудыг хэрэглэгчдэд хэвлэмэл байдлаар авах боломжийг олгож эхэлнэ. Одоогоор 30 орчим дизайнер 100 гаруй бүтээлээ “Гэрү апп”-д байршуулахаар тохирчээ. 12 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр хэвлэл хийж байгаа бөгөөд энэ нь ковидоос төрсөн цоо шинэ бизнес загвар гэдгийг А.Хулангоо онцолсон. 

Ковидоос өмнө борлуулалтын орлого нь 2, 3 сая төгрөгөөс дээшилж үзээгүй ч өдгөө 10 дахин нэмэгдэж 34 саяд хүрчээ.

Тус апп-ын хувьд нээлтээ хийснээс хойших сүүлийн хагас жил нь цар тахлаас шалтгаалсан төдийгүй сөрөг нөлөөлөл ч цөөнгүй бий. Тэд гар урлал, арт коллектив хийдэг 200 орчим хүнтэй хамтарч ажилладаг бөгөөд цар тахлын нөлөөгөөр 40 орчим урлан үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн 30-аад урлан түр зогсолт хийн тахлын дараа эргэн ажиллахаа мэдэгдээд байна. Бизнесийн эзний хувьд А.Хулангоо уран бүтээлчид ингэж урлангаа хаах хэмжээнд хүрч буй нь хамгийн том асуудал гэж харж буй. Гэсэн ч бусад урлан дахь уран бүтээлчид энэ цаг хугацааг бүтээлчээр ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж, шинэ сонирхолтой бүтээгдэхүүн олныг санал болгоод байгаа аж. 

Энэ төрлийн бүтээгдэхүүн урлалын дэлхийн чиг хандлага нь хувь хүнд зориулсан цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэл болоод байгаа бөгөөд хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж байгаа гэв. “Гэрү”-тэй хамтран ажилладаг ихэнх урланд энэ төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү хийдэг болжээ. Тиймээс тэд 2021 онд олны танил хүмүүсийн Merchandise болон дизайнеруудын бүтээл дээр илүү төвлөрч ажиллана. Мөн сошиал медиа дээрээ төвлөрөх бөгөөд гадна, дотроос хөрөнгө оруулалтууд яригдаж эхлээд буйгаа ярилаа. Гэрү апп 2020 оны 11 дүгээр сард Старт Монгол ХХК-аас 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч байсан. Тус хөрөнгө оруулалт нь олон улс руу гарах, танилын хүрээгээ тэлэх, Монголдоо бизнес загвараа сайжруулах консалтингийн чиглэлийнх бөгөөд бизнесийн хүрээнд тусалж дэмжсэн хөрөнгө оруулалт байсныг А.Хулангоо хэллээ.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Ажил хэрэгч тойм: Ноолуурын урамшуулал, цахим үзэсгэлэн, боомтын гацаа

Өмнөх нийтлэл

Т.Лхагвадорж: Монголын залуу боловсон хүчин Сингапурын зах зээлд дэлхийн брэнд бүтээх чадвартай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.