“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэртэй онлайн арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж буй.  Арга хэмжээний хүрээнд НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, Судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг компаниуд нийгмийн даатгалын байгууллагад тайлан, мэдээ өгөхдээ ямар түгээмэл алдаа гаргадаг талаар ярилаа.

  1. НДШ ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг буруу тодорхойлох. Жишээ нь, НД-ын хуулинд хоол, унааны хөнгөлөлтийг мөнгөн хэлбэрээр өгч байга бол шимтгэл ногдуулна гэж заасан байдаг ч шимтгэл ногдуулдаггүй тохиолдол бий. Жирэмсний амралтын тэтгэмжээс шимтгэл авах ёсгүй ч авдаг жишээ байдаг аж.
  2. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлсөнд НДШ ногдуулан төлдөггүй.
  3. Даатгуулагчийн төрөл, кодоор шимтгэлийн хувь хэмжээг буруу тодорхойлдог.
  4. Гадаадын иргэнд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос НДШ төлдөггүй. Монгол Улстай НД-ын хэлэлцээр байгуулсан зургаан улсаас (Орос, Солонгос, Унгар, Польш, Турк, Чех) бусад улсын иргэдийг ажиллуулж байгаа бол НДШ төлөх үүрэгтэй.
  5. Шимтгэлийг хугацаанд нь төлөхгүйгээс өр үүсдэг. Сүүлийн хоёр жилд өрийн хэмжээ нэмэгдэж 200 гаруй тэрбум төгрөгийн НДШ-ийн өр бий болсон. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид энэ хэмжээний тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүй байна гэсэн үг.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Х.Наранбулаг: Гадаадын хөрөнгө оруулалт татъя гэвэл гэрээгээ ягштал биелүүлэх ёстой

Өмнөх нийтлэл

В.Оюу: Монгол Улс 10 мянга гаруй нэр төрлийн барааг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой болсон

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.