Монгол улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өсчээ. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна. Энэ талаар МҮХАҮТ-аас гаргасан “Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага” судалгаанд бичсэн байна.

Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлага
(тэрбум төгрөг). Эх сурвалж: НДЕГ

Нөгөө талаас татварын тайлан ирүүлсэн компаниудын тоо эрс буурсан байна. 2020 онд нийт 132 мянган  ААН тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан гаргажээ. Харин энгийн тайлан ирүүлсэн ААН 34 мянга болсон нь 2019 оноос 27 мянгаар буурсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, 27 мянган компани орлогогүй болжээ.

Аж ахуй нэгжүүдийн татварын тайлангийн ирцийн мэдээлэл /мянга/. Эх сурвалж: ТЕГ

Мөн дээрх судалгаанд өнөөдөр бизнесийн өмнө тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай дөрвөн асуудлыг нэрлэжээ. Энэ нь:

  1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр
  2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр
  3. Монгол банкин дах буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн асуудал
  4. Хилийн боомтуудын асуудал
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ

Previous article

Байгууллагадаа өөрчлөлтийг өрнүүлэхэд анхаарах 3 зүйл

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like