Кармен Фратита “EU - Trade Related Assistance to Mongolia” (TRAM) төслийн багийн ахлагч

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих” (ТRАМ) төсөл нь нийт 4.5 сая еврогийн санжүүжилттэй бөгөөд 2017 оны гуравдугаар сараас эхэлж, 2021 оны долдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын гадаад худалдааг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлснээр тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах түүнчлэн ядуурлыг бууруулж эдийн засгийн гадаад хүчин зүйлийн нөлөөллийг багасгах юм.

Төслийн зорилт нь худалдааны бодлого боловсруулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага ба экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн/салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Төсөл нь бодлогын хүрээнд хийх ажлаас бүтээгдэхүүн хөгжүүлэлт хүртэл шаардлагатай арга хэмжээг тусгасан бөгөөд Худалдааны бодлого, Худалдааг хөнгөвчлөх, Экспортыг дэмжих гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт хуваагдсан бүтэцтэй.

ТRАМ төсөл нь Монгол Экспорт хөтөлбөр 2018-2022-ийг анхлан боловсруулахад зөвлөгөө өгч ажилласан ба хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлж ирсэн. Түүнчлэн төслөөс Дэлхийн худалдааны байгууллагын Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам боловсруулсан ба уг журам 2020 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Мөн төслөөс боловсруулсан “Дэмпингийн эсрэг болон нөхөн төлөөсийн татварын журам”-ын төслийг ажлын хэсэг хянан хэлэлцэж байна.

Монгол Улсад худалдааны тухай хууль шаардлагатай эсэх талаар 10 гаруй жил хэлэлцэж байгаа энэ үед ТRАМ төсөл Монгол Улсын Их Сургуультай гэрээ байгуулж, сүүлийн 10 жилд баталсан худалдааны бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж худалдааны бодлогын асуудлаар ДХБ-ын өмнө хүлээсэн амлалт, үүргээ биелүүлэхэд ямар бодлогын баримт бичиг шаардлагатай байгааг тодруулахаар судалгаа хийлгүүлсэн.

Төслөөс гурван талт кластерын бүтцийг нэвтрүүлж, төслийн Монгол талын хамтрагч байгууллагууд экспортын кластерыг хөгжүүлэх, цаашид өөр бусад салбарт нэвтрүүлж болох тохиромжтой хувилбар гэдэгт санал нэгдсэн.

Судалгааны үр дүнд үндэслэж Монгол Улсад хоёр талт гэрээ хэлэлцээр байгуулах, бүсийн эдийн засгийн интегралчдад нэгдэхэд чиглэсэн улс төрийн тодорхой чиглэл бүхий гадаад худалдааны улс төрийн шинж чанартай үзэл баримтлал, мөн ДХБ-д өгсөн амлалт, үүргээ биелүүлэхэд төр болон хувийн хэвшлийн байгууллага тус бүр ямар үүрэг хариуцлага хүлээж оролцох талаар тодорхой заасан ерөнхий агуулга бүхий гадаад худалдааны бодлогын тухай хууль гэсэн хоёр баримт бичиг шаардлагатай гэсэн зөвлөмж хүргүүлсэн.

Худалдааг хөнгөвчлөх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүрсэн гол үр дүн бол 2019 онд МХЕГ болон ГХЯ-тай хамтран боловсруулсан Хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл юм. Монгол Улсаас бүтээгдэхүүн экспортлох ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад ЕХ-ны бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаарх хууль эрх зүйн ижил түвшний орчныг ЕХ шаарддаг. Тиймээс уг хуулийг УИХ-аар батлах нь кластерын болон бусад ЖДҮ-ийн бүтээгдэхүүнийг ЕХ-нд экспортлоход нэн чухал юм. Төслөөс СХЗГ-д гоо сайхны бүтээгдэхүүний олон улсын ISO стандартыг үндэсний стандарт болгоход дэмжлэг үзүүлсэн.

ТRАМ Гаалийн ерөнхий газарт ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн С ангиллын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь тусалжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон хилийн гаалийн байцаагч нарын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ, сургалт зохион байгуулж, Гаалийн тухай шинэ хуулинд оруулах гаалийн шинэчлэлийн сэдвээр мэдлэг, мэдээлэл олгосон. Төслөөс Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны тайлбар толь бичгийг боловсруулж хэвлэн хамтрагч байгууллагуудад тараасан нь гаалийн байцаагчид, тээвэр зууч, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын талархлыг ихэд хүлээсэн. Төсөл цаашид ГХЯ-аар ахлуулсан төрийн болон хувийн хэвшлийн бүрэлдэхүүн бүхий Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны ажлыг дэмжин ажиллана.

Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв нь Европын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд мэдээлэл түгээх, төслийн экспортын кластеруудын бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулах чухал нэгдсэн төв болж ажиллана.

Экспортыг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ТRАМ төсөл нь МҮХАҮТ болон Үндэсний хөгжлийн газарт төр хувийн хэвшлийн түншлэлийн яриа хэлцэл хийх чадавхийг бэхжүүлж, ТХХТ-ийн үндэсний үр ашигтай механизм болгоход зөвлөгөө өгч тусалсан.

Төслөөс гурван талт кластерын бүтцийг нэвтрүүлж, төслийн Монгол талын хамтрагч байгууллагууд экспортын кластерыг хөгжүүлэх, цаашид өөр бусад салбарт нэвтрүүлж болох тохиромжтой хувилбар гэдэгт санал нэгдсэн юм.

ТRАМ төсөл Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төвийг (МХДТ) Европын Холбоонд байгуулахад дэмжлэг үзүүлснээр Монгол Экспорт хөтөлбөрийн тусгайлсан нэг заалт хэрэгжсэн. Энэ төв нь Европын хөрөнгө оруулагч, бизнесийн түншүүдийг татах, тэдэнд мэдээлэл түгээх, төслийн экспортын кластеруудын бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдан борлуулах чухал нэгдсэн төв болж ажиллана. Тус МХДТ өөрийн дэлгүүрээ ХБНГУ-ын Берлин хотод 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд нээсэн боловч Ковид-19 цар тахлын хорионоос шалтгаалж түр хаагдсан. Хоёр долоо хоногийн хугацаанд бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 12,500 евро болсон нь бизнес төлөвлөгөөний борлуулалтын дүнд хүрч чадсан билээ. Борлуулалтыг Европын Холбооны бүх нутгаар үргэлжүүлэхээр ТRАМ төслийн дэмжлэгтэй онлайн дэлгүүрийг mongolian-green-labels.eu энэ оны хоёрдугаар сарын 21- ний өдрөөс эхлэн ажиллуулж байна. Мөн бүтээгдэхүүний онлайн каталог made-in-mongolia.info гаргахад туслах юм.

Түүнчлэн ТRАМ төсөл зарим төрлийн бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд борлуулахын тулд бүртгүүлэх, олон улсын баталгаажуулалтад хамруулах ажлыг хийж байна (органик бүтээгдэхүүний шошго, Oeko-Тex гэх мэт). Баталгаажуулалтын аудитыг 2021 оны долдугаар сараас өмнө хийхээр төлөвлөж байгаа ч энэ ажил олон улсын агаарын тээврийн хориг тавигдах эсэхээс шалтгаална. Одоогоор лабораторын шинжилгээ, бүтээгдэхүүнийг бүртгүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

ТRАМ төсөл хүний нөөц болон санхүүгийн нөөцийг бэхжүүлэх талаар олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, гарын авлага, удирдамж, ном товхимол боловсруулсан. Түүнчлэн орон улсын чухал баримт бичгүүдийг хэвлэн олшруулж, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг сурталчлан таниулах кампанит ажлуудыг өрнүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Бид жендэрийн эрх тэгш байдлыг хангаж эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох нь тэнцвэртэй, оролцоог хангасан, тогтвортой нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх угтвар чухал нөхцөл юм. Энэ ташрамд дурдахад манай гоо сайхны кластер Монгол Улсын хувьд цоо шинэ салбар бөгөөд бүтээгдэхүүний хувьд экспортын чадамж маш өндөртэй, ихэнх нь эмэгтэй захиралтай зэрэг давуу талтай билээ. Ингэний сүү, хонины сүүл, тэмээний чөмөг гэх мэт бүтээгдэхүүний найрлагад маш өвөрмөц түүхий эд ордог. ТRАМ төслөөс дэмждэг дөрвөн кластерийн ихэнх компанид эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд ингэснээр жендэрийн тэгш байдалд хувь нэмэр оруулж байна.

Эдгээр амжилтаас гадна 2021 оны долдугаар сард төсөл дуусахаас өмнө дараах чухал ажлуудыг гүйцэтгэхээр зорьж байна. Үүнд:

Худалдааны бодлогын үзэл баримтлал, Гадаад худалдааны бодлогын хуулийн төсөл, Дэмпингийн эсрэг болон нөхөн төлөөсийн татварын журам, ДХБ-ын ХХХ-ийн С ангилалд багтах заалтуудыг багтаасан Гаалийн тухай хууль, Хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, дөрвөн кластерын бүтээгдэхүүнийг экспортлохтой холбоотой бүтээгдэхүүн хөгжил, лабораторын шинжилгээ, баталгаажуулалтын нөхцөлүүд зэрэг баримт бичгийг батлахтай холбоотой хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрэхэд УИХ, ГХЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, МҮХАҮТ болон бусад оролцогч талтай хамтран ажиллах болно. Монгол Улсад худалдааны бодлогын үр дүнтэй механизмыг бүрдүүлснээр уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Европын Холбоо болон дэлхийн зах зээлд экспортлох чадавхыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна.

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Судалгаа: Ажилтнууд байгууллагаас хүсдэг 9 зүйл

Өмнөх нийтлэл

E-Mongolia –гаас ААН-үүдийн цахимаар авч болох 338 үйлчилгээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.