Коронавирусийн цар тахлын үр нөлөө нь Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүндээр тусч, томоохон аж ахуй нэгжүүдтэй харьцуулахад бичил болон жижиг бизнесүүд илүү хүчтэй цохилтод өртжээ. 

Тэдний нэг бол “Алиман сар” нарийн боовны үйлдвэрийн эзэн Н.Дулмаа. Цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 оны сүүлчээр тэрбээр бага хэмжээний зээл ЖДҮХС-гаас үйлдвэрээ шинэчлэх зорилгоор авсан байсан ч Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж, хөл хорио тогтоосны улмаас түүний бизнес доголдож эхэлжээ. Компанийн борлуулалт 40-50 хувиар буурч, хэд хэдэн гэрээ цуцлагдав. Гэтэл удалгүй дотоодод халдвар гарч, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа тэдний хувьд хамгийн хүнд үе иржээ. Учир нь хатуу хорио цээрийн дэглэмийн үед ажилтнууд нь ажилдаа очиж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж чадахгүй болсон юм. Хэдийгээр хүнсний үйлдвэрлэл эрхлэх, хүргэлтийг зөвшөөрсөн боловч Дулмаад энэхүү давуу талыг ашиглах шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болон бусад нөөц боломжууд нь байсангүй.

Жижиг болон албан бус бизнес эрхлэгчид цахим орон зайд нэвтрэн орж үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Монгол Улсын Засгийн газар Ковид-19-ийн  тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч, хариу арга хэмжээ болон хамгаалах ажлыг амжилттай зохион байгуулсан боловч бизнесийн салбарт үзүүлсэн эдийн засгийн сөрөг нөлөө өндөр байна.

АХБ-наас явуулсан “Монгол Улсын бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийн тогтвортой сэргэлтийг хангах арга замууд” сэдэвт судалгаа хийгээд цар тахлын дараа  БЖД ААН-үүд, ялангуяа албан бус бизнесүүд сэргэх дараах гурван зөвлөмжийг санал болгожээ.

1. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, төлбөрийн чадварыг хангах 

Богино хугацааны арга хэмжээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, ложистик гэх зэрэг чухал салбарт төсвөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бусад дэмжлэгтэй хослуулан хэрэгжүүлэх, хувь хүний хамгаалалтын хэрэгсэл, ариутгалын бодис, материал, бизнес явуулах аюулгүй ажиллагааны удирдамжаар хангах гэх зэрэг бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 

Дунд хугацааны арга хэмжээ. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаар төсвөөс хийх санхүүжилтийг тогтворжуулан сангийн өөрийн хөрөнгө болон нөөц санг нэмэгдүүлэх, улмаар сангаас санал болгож буй бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, батлан даалт гаргах боломжтой болгох гэх мэт. 

Албан бус бизнесийг албан ёсны болгож хөгжүүлэх арга хэмжээ авч татвар болон зохицуулалтын дарамтыг багасгах хэрэгтэй.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлагыг институцийн хувьд бэхжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ. Үүнд сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод, илүү үр дүнтэй болгох, салбарын уялдааг хангах, шинэ үүрэг, хариуцлагын хамаарлыг сайжруулах, БЖД ААН-д үзүүлэх үйлчилгээг шуурхай ил тод болгох замаар санхүүжилтийг нэмэгдүүлэх, 

Бичил болон албан бус бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ. Бичил болон албан бус бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, финтек болон экосистемийг хөгжүүлэх, финтекийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах.

БЖДҮ эрхэлдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийн онцлог хэрэгцээг хангах арга хэмжээ. Эмэгтэй эзэнтэй бизнесийн тодорхойлолтыг манай орны нөхцөл байдалд тохируулан албан ёсны болгох болон жендэрийн статистикийг сайжруулах замаар цар тахлын үе болон түүний дараа дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдах боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож, тус боломжийг нэмэгдүүлэх.

2. БЖДҮ хөгжүүлэх орчинг бүрдүүлэх 

Жижиг бизнесийг цахим орчинд хөгжих боломжийг олгох. Ковид-19 цар тахал нь дижитал хөгжлийг хурдасгах шаардлагатайг тодрууллаа. Жижиг болон албан бус бизнес эрхлэгчид энэ орон зайд нэвтрэн орж үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, хот, хөдөөгийн бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн интернэт хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байна. 

Уул уурхайн бус салбарт үнэ цэнийн гинжин хэлхээ бий болгоход дэмжлэг үзүүлэх. Уул уурхайн бус салбаруудад өртгийн сүлжээ үүсгэх, кластер хөгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх. Хөдөө аж ахуйн салбарт хоршооллыг хөгжүүлж, эдгээр хоршоог эдийн засаг, зах зээлийн холболтод хүргэхэд ЖДҮ-ийг дэмжих 

Залуучуудын инновацыг дэмжих, бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх. Албан бус бизнесийг албан ёсны болгож хөгжүүлэх арга хэмжээ. Үүнд татвар болон зохицуулалтын дарамтыг багасгах,  тухайлбал, бизнесийн бүртгэлийн хураамжийг бууруулах, шинээр үүсэн байгуулагдсан бизнест бүртгэлийн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, хууль эрх зүйн болон бизнесийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, бүртгүүлэх боломж олгох зэрэг арга хэмжээ багтана.

3. Бизнес эрхлэгчидтэй харилцах, мэдээлэл түгээх, оролцоог нь дэмжин хангах 

Үр дүн, туршлагад үндэслэн бодлого тодорхойлох. Цаашид авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг боловсруулах, бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн салбаруудын оролцогчдын ашиг сонирхлыг тусгах, хамтран ажиллах 

Бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах арга хэмжээ. Дэмжлэг нэн тэргүүнд хэрэгтэй байгаа жижиг бизнес болон эдийн засгийн бүх оролцогчдыг цар тахал болон хариу арга хэмжээний тухай мэдээллийг түгээж, Засгийн газрын дэмжлэг, арга хэмжээнд эдийн засгийн бүх оролцогчдыг ижил тэгш байдлаар хамруулах 

Цар тахал үргэлжлэх хугацааны туршид нөлөөллийг нь үргэлжлүүлэн хянах, цаашдын хөгжлийг хангах зорилгоор БЖД ААН, албан бус сектор, хот болон хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд, эмэгтэй эзэнтэй бизнесүүд зэрэг төрөл бүрийн сегментийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудлын талаар зөв ойлголт авах нь зүйтэй юм.

Автор: Вероника М Жоффре, АХБ-ны Зүүн Азийн газар,

Л.Болормаа, Би.Эф. Эй.Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Байгууллагын хүний нөөц доголдсоныг илтгэх шинж тэмдгүүд

Өмнөх нийтлэл

Ажил хэрэгч тойм: ХАА-н зээл, тэтгэвэр тогтоох жил, ЖДҮ-гийн үнэгүй сургалт

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.