Цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнесийн орчин байгууллагуудыг илүү хурдан шуурхай, өөрчлөлтөд мэдрэмтгий, уян хатан байхыг шаардаж буй. Хямралыг даван туулахад хамгийн тохиромжтой арга барилд ажайл удирдлагын зарчим тооцогддог. Учир нь ажайл байгууллагыг тодорхойлогч гол шинж чанар нь уян хатан бөгөөд хурдтай ажиллах чадвар юм. 

Дэлхий даяар 1000 гаруй компанийн дунд жил бүр явуулдаг “State of Agile” судалгаанд оролцогчдын 90 хувь нь байгууллагын өсөлтийг хангах, үр дүн амжилтад хүрэхэд ажайл зарчмаар ажиллах нь чухал байна хэмээн хариулжээ. Тэгвэл ажайл байгууллага гэж чухам ямар байгууллагыг хэлэх вэ, ажайлыг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуулт гарч ирнэ. 

Өнөөгийн орчинд байгууллагыг амжилттай удирдах эсэх нь хэр зэрэг ажайл байхаас шууд хамаарч байна.

– Жеймс МакНерни, Boeing компанийн Гүйцэтгэх захирал

Байгууллагын үндсэн үзэл баримтлал, философи, удирдлага ба ажилтнуудын сэтгэлгээ болоод соёл ажайл арга барилыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Ажайл байгууллагын гурван шинжийг хүргэж байна.

Багийн ажиллагаа

Ажайл байгууллагад удирдлагын бүтэц дээрээс доошоо болон доороос дээш чиглэсэн, уялдаа холбоотой байхаас гадна удирдлагууд санал шүүмжийг нээлттэй хүлээн авдаг. Уламжлалт хандлагаар байгууллагууд чиг үүргүүдэд хуваагдсан багууд тус тусдаа ажилладаг бол ажайл байгууллагад чиг үүргүүд нэгдсэн холимог багууд ажилладаг. Иймд “Миний хийх ажил биш” гэсэн хандлага ажилтнуудаас гардаггүй бөгөөд тэд нэгдмэл зорилгын төлөө хамтарч ажиллах ёстойгоо ухамсарласан байдаг. 

Өндөр бүтээмж

Явцын үр дүн гаргахаар ажлаа зохион байгуулж, тодорхой давтамжтайгаар тайлагнаж, тогтмол хянадаг тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхээс гадна өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрддэг. Мөн үйл ажиллагаа нь сүлжээний зарчмаар явагддаг тул бүх зүйл ганц удирдагчаас хамаарах бус алба нэгжүүдийг хариуцсан менежер, цаашлаад багийн гишүүд шийдвэр гаргах боломж бүрдсэн байдаг. Энэ нь шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлж, улмаар илүү үр дүнтэй ажиллах суурь нөхцөл болдог.

Эргэх холбоо

Аливаа ажлыг хоёр 7 хоног тутамд эргэн харж, дотоод мэдээллийн самбарыг идэвхтэй хөтөлж явна. Мөн харилцагчтай байнгын холбоотой байж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай нөхцөлд төлөвлөгөөгөө өөрчлөх зэргээр уян хатан зарчмыг баримтална. Ийнхүү багийн гишүүд болон харилцагчтайгаа эргэх холбоотой байснаар “Үйлчлүүлэгч бол хаан” гэх зарчмыг ягштал баримтлахаас гадна ажлаа тасралтгүй сайжруулахад тус болдог.

Байгууллагаа ажайл зарчмаар ажиллаж чадаж байгаа эсэхийг дүгнэх үзүүлэлтүүд, уг зарчмыг нэвтрүүлснээр гарах үр дүн зэрэг ажайл байгууллагын шинж чанаруудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр GSMi институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал танилцууллаа. “Ажайл удирдлагын зарчмаар бизнесээ сайжруулах нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг үзэж илүү нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-иин гүйцэтгэх захирал  Г.Өлзийбуян Гар нийлсэн удирдлагын багийг хэрхэн бий болгох вэ?” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Гар нийлсэн удирдлагын багийг бий болгох нь (№95)

Өмнөх нийтлэл

Азийн зах зээлд нэвтрэх таны гүүр: Сингапур. Яагаад?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.