Монголд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газруудын 80 орчим хувь нь менежментийн үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулаагүй бөгөөд зочин бүртгэх ямар нэг систем ашигладаггүй, цаасан дээр л бүртгэл хөтөлдөг. Зориулалтын системийг ашигласнаар бүртгэл, үйлчилгээний процессыг хөнгөвчлөхөөс гадна, дата цуглуулж түүндээ тулгуурлан бизнестээ дүн шинжилгээ хийх, төлөвлөх, цаашлаад онлайн борлуулалт хийх зэрэг олон давуу тал үүсдэг. Хэрэв та зочид буудал эсвэл амралт, сувилалын газартай бол таны бизнесийн онцлогт тохирсон программыг HorecaSoft компани хөгжүүлжээ. 

HorecaSoft өрөө удирдлагын программ хангамж нь зочин захиалга өгөхөөс эхлэн буух, худалдан авалт хийх, төлбөр тооцоо, гарах хүртэлх бүхий л процессыг бүртгэлжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай. Хэрэглэгчид QR код ашиглан хялбар аргаар захиалга хийх боломжтой бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын бүртгэлтэй уялдсан байх тул зарагдсан өрөөнд давхардаж захиалга авахаас сэргийлдэг. Иймд нэг талаас хэрэглэгчдэд захиалгаа хийхэд амар болохоос гадна үйл ажиллагаа автоматжихын хэрээр хүний нөөцтэй холбоотой олон асуудлаа шийдэж, өгөгдөлд тулгуурлан бизнесээ удирдах боломж бүрдэх юм. Одоогоор тус системийг 80 гаруй зочид буудал, амралтын газар ашиглаж байгаа бөгөөд байнга давтагддаг асуудлуудаа шийдэхэд нь тусалсаар байна. Тэд ирэх есдүгээр сард “version 2” хувилбараа  зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байна. 

Уг төслийг гурван компани нэгдэн хэрэгжүүлж байгаа бөгөөд зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөтгөсөн баг ажиллаж байна. Аялал, амралтын нэгдсэн joinme.mn платформыг хөгжүүлсэн Travel Hub Mongolia компани, CU аpp, U point, Emonos зэрэг системийг хөгжүүлсэн IO Tech компани болон зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг сургадаг Horeca Institute-ын хамт олон нэгдэн уг төсөл дээр хамтран ажиллаж буй. Нэгдэх тухай ярилцаад удалгүй тэд гар нийлэн ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард эхний хөрөнгө оруулалтаа босгож зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Хэрэглэгчдийн сонирхлыг татах замаар борлуулалтаа өсгөх аргууд (№98)

Өмнөх нийтлэл

Борлуулалтыг тань өсгөх контентийг хэрхэн бүтээх вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.