Америкт хэвлэмэл номын борлуулалт 2020 онд 2004 оноос хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлэв. Есдүгээр сараар төгсгөл болсон 12 сарын үзүүлэлтээс харвал цахим, аудио номын борлуулалт арав давсан хувиар өссөн бол хэвлэмэл номын худалдаа долоон хувиар нэмэгджээ. Хөл хорионы үеэр олон номын дэлгүүр хаалттай, паблишинг компаниуд шинэ номын нээлтүүдээ хойшлуулсан, Amazon сүүлд хэвлэгдсэн шилдэг борлуулалттай номын оронд гар ариутгагчийн захиалгыг илүүд үзсэн цаг үед энэ бол урьдчилан таашгүй эргэлт байсан юм.

Гэвч цар тахал номыг цагийг зугаатай өнгөрүүлэх, шинэ юм сурах сонирхолтой арга болгон хувиргав. Залхталаа дэлгэц ширтсэн хөгшин, залуу бүх хүнд хэвлэмэл болон аудио ном амралт боллоо. Барак Обамагийн намтрын эхний боть зэрэг улс төрийн олон номны нээлт болон иргэний эрх, арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаарх хуучны баримтат номууд руу хүмүүсийг хошуурахад хүргэсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанууд номын худалдаанд эергээр нөлөөлөв. Номын зах зээлийн хувьд аймшигтай, гялтайх зүйлгүй асар хүнд харагдаж байсан жил амжилтаар дүүрэн өнгөрөв.

Цаашид юу болох вэ? 2020 онд бодит байдлаас холдуулах ном эрэлттэй байсан бол 2021 онд гэмт хэрэг, хайр дурлалын зохиолууд сайн борлогдоно. Мөн намтар, хүүхдийн ном, зурагт номууд ч дутахгүй. Шинэ номоос илүүтэйгээр цаг хугацааны  шалгарлыг давсан хуучны номыг уншигчид илүү сонгож унших чиг хандлагатай байна. 2019 онд борлогдсон номын 64 хувь хуучны ном байсан бол 2020 онд энэ тоо 68 хувь болж өссөн талаар судалгааны Kristen McLean of NPD компани дурджээ.

Хүмүүс 2020 онд онлайнаар илүү их ном авсан дадал 2021 онд ч үргэлжилнэ. Amazon болон Bookshop.org сайт зэрэг компаниуд ч эл хандлагын үр шимийг хүртэв. Аудио номын борлуулалт ихсэхийн зэрэгцээ аудио ном болон подкастын шинж чанарыг агуулсан шинэ төрөл улам олон хүнд хүрнэ. Дэлгэц ширтэж ядарсан хүмүүс ихсэх тусам хэвлэмэл номын бусдыг соронздох хүч өснө. Номын зах зээлийн 27 хувийг эзэлж буй цахим ном одоогоор нэр хүндтэй дижитал компаниудын таамаглаж байсан хэмжээнд хүртэл хэвлэмэл номын орон зайг эзлээгүй л байна.

Александра Суич Басс, The Economist ДАЛЛАС улстөр, технологи, нийгмийн сэдвийн ахлах нийтлэлч 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Үнэнч хэрэглэгчийг бий болгох 4 алхам 

Previous article

Монгол Улсад гадаадын банк орж ирэхэд анхаарах асуудлууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Ном