Монгол Улсын хувьд мэдээллийн аюулгүй байдал тулгамдсан асуудлуудын нэг болсныг төр, хувийн хэвшлийн хүрээнд хүлээн зөвшөөрч Монгол Улсын “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт оруулсан билээ.

Үүнтэй холбогдуулан Монголд үүлэн технологийн дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ФИБО КЛАУД компани нь АНУ-ын төрийн мэдээллийн системд тавигддаг мэдээллийн аюулгүй байдлын стандарт болох NIST 800–53 аюулгүй байдлын стандартыг 2021 оны 6 дугаар сард үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээд буй. Энэхүү стандартыг нэвтрүүлэхээр тэд Сингапурын Athena Dfenz компанитай хамтран 2020 оны 11 дүгээр сараас хойш ажиллажээ.

Ингэснээр ФИБО КЛАУД-с дата төвийн үйлчилгээ авдаг байгууллагууд үйл ажиллагаа, хөрөнгө, хувь хүний мэдээлэл, цахим халдлага, хүнээс шалтгаалсан алдаа, байгалийн гамшиг зэрэг олон төрлийн эрсдлээс хамгаалахаас гадна системийн тасралтгүй ажиллагааг хангахад чиглэсэн давуу талуудыг ашиглах боломжтой болжээ.

Одоогоор тэдний дата төвийн виртуалчлалын бүтээгдэхүүнийг Айтүүлс ХК, Үндэсний Дата Төв, И-Клиник, ШУТИС, Ай Си Ти грууп зэрэг байгууллага ашигладаг бөгөөд нийт 300 гаруй вэб, мобайл платформын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, тэдгээрээр дамжуулан 3 сая гаруй хүнд хүрч үйлчилж байна.

Вебсайт: www.fibo.cloud

Amazon Web Services: https://partners.amazonaws.com/

Клауд сургалт: www.fibo.edu.mn

Фэйсбүүк: FIBO CLOUD

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Гэрээсээ нөхөрлөнө

Previous article

Тэд зөвлөж байна: Төлөвлөгөөг дадал болго

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like