ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан 2021 оны зургадугаар сарын 16-ны УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Мах бэлтгэл, махны үйлдвэр болон махны экспортын үйл ажиллагааны тухай УИХ-ын тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл сонсгохдоо доорх асуудлыг ярив.

Мах импортлогч орон өөрөө экспорт хийх аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг өгч байгаа. Өөрсдийн хорио цээрийн шаардлага, стандартыг хангасан ААН-үүдэд мах экспортлох эрхийг шалгалт хийгээд зөвшөөрлийг олгодог.

Монголд энэ зөвшөөрлийг эзэмшиж байгаа ААН-үүдийн тоо цөөхөн, давхардсан тоогоор 20 орчим компани байгаа юм. Одоогоор тэдний тоог өсгөх шаардлагатай байна. Одоо манайхаас зөвхөн Хятад Улс мах авч байна шүү дээ. Оросын Холбооны Улс авахгүй байгаа. 

Хятадын Элчин сайдын яамаар дамжуулаад асуудлыг шийдээд явж байсан юм. Энэ жил хамгийн анхны шалгалтаа хийгээд шинээр ААН-үүдэд зөвшөөрөл олгох гэж байтал Мэргэжлийн хяналтын дэд дарга гэдэг нөхөр хувийн ашиг сонирхлоор баахан бичиг явуулсан. Энэ энэ компанид экспортлох эрх олгож өгнө үү гээд.

Энэ ойлгомжгүй байдлаас болоод Хятадын гаалийн хорио цээрийн байгууллага асуудлыг дахин зогсоосон. Ингээд мэргэжлийн хяналтын нэг албан тушаалтан хариуцлагагүй үйлдэл гаргаж бүтэн жил биднээр тоглоод хаячихаж байгаа юм. Энэ дээр Мэргэжлийн хяналтын даргатай ярьсан. Хүнсний экспортын асуудал манай яамны асуудал, мэргэжлийн хяналт зөвхөн тэр хяналт шалгалтын асуудлаа хариуцъя гэж даргатай нь тохиролцсон.

Тэгээд тэр даргынхаа үгэнд ордоггүй юм уу, мэдэхгүй. Эсвэл тийм том албан тушаалтан байдаг юм уу. Ингээд л Монгол Улсыг бүхэлд нь хорлоод байна.  Энэ дээр Байнгын хороо, Их Хурлын гишүүд анхаарч үзээч ээ гэж хэлэх байна.

Мах экспортлогч ААН-үүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр нийтдээ 54 аж ахуйн нэгжээс хүсэлт ирсэн. Бүгдийг нь жагсаагаад ХХААХҮ-ийн сайдаас Хятад дахь манай Элчин сайд Т.Бадралд хүргүүлээд энэ ажлыг ажил хэрэг болгоод эхний 11 компанийг шалгахаар хоёр талаас тохиролцоод бэлтгэл ажлыг хангаад явж байтал Мэргэжлийн хяналтаас бичиг очоод  хамаг ажлыг нураагаад, ахиад эхлэхээс аргагүй болж байна.

Энэ нь Хятадын Хорио цээрийн байгууллагад ойлгомжгүй байна. Сайд нь төлөөлөөд байгаа юм уу, Гадаад хэргийн яам төлөөлөх юм уу, Мэргэжлийн хяналт хүлээлгэх юм уу, үүнийгээ эцэслэ гээд буцаачихаж байгаа юм.

Энэ ажлыг ингээд буцааснаас болоод бид дахиад энэ асуудлын харилцааг сэргээгээд, ажлын хэсгээ байгуулаад эцсийн байдлаар эхний таван компаниа шалгаруулалтад оруулах гэж байна. Хятадын Элчин сайдтай хоёр, гурван удаа би уулзсан. Та нарын тавьж байгаа хүсэлтийг бид бүрэн шийдвэрлэх боломжтой байна. Нэгдүгээрт, нэгдсэн бодлоготой баймаар байна” гэж хэлсэн.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Аж үйлдвэрийн пионер

Өмнөх нийтлэл

Дүүргүүдийн өрсөлдөх чадвар буурсаар байна. Яагаад?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.