Өнгөрсөн бямба гарагт / 2021-06-26/ Улаанбаатар хотын удирдлага хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй Соёлын төв өргөөнд уулзаж, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор ААН-үүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулав.

Хариуцлагын гэрээ байгуулсан ААН, иргэд шууд тэр өдрөөсөө буюу бямба гарагаас ажиллаж эхлээд байна. Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцална.

Гэрээнд тусгасан журам ёсоор ширээ хоорондын зай барьж, хүний бөөгнөрөл үүсгэн, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлнэ.

Гэхдээ Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед энэ гэрээ үйлчлэхгүй.

Ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй Хариуцлагын гэрээ байгуулах юм байна. Хэрэв уг гэрээний үр дүн сайн байвал бусад салбарын байгууллагуудаа үе шаттайгаар нээх байдлаар ажиллана хэмээн Хотын дарга мэдэгдэв.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Монгол-Солонгосын бизнес форумын тойм

Өмнөх нийтлэл

Тэвчээр тасарлаа: ААН-үүд нээгдэхгүйгээр өрөө барагдуулах боломжгүй 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like