“Амжилтын эзэд” буланд:

Business.mn сэтгүүлийн анхны гадаад онцлох зочин Тацуяа Хамада. Мобиком корпорацийн Ерөнхий захирал түүнийг анх удаа 2016 онд тус компанийг удирдахаар томилогдон ирэхэд ямар сорилтуудтай тулгарсан, ямар зорилгуудыг өмнөө тавьсан, Монголын үүрэн холбооны ууган ААН болсон энэ том корпорацийг цаашид хааш нь хөтлөх талаар дэлгэрэнгүй өгүүллээ. Хамада-гийн Мобиком корпорацийг удирдаж байгаа “Бизнесийн хоёр талт менежмент” хэмээх нь юу болох талаар эндээс уншаарай.

  • “Мобинет: Зах зээлийг либеральчилна” нийтлэлээс тус корпорацид дижитал шилжилтийн үр дүнд бүтээмжийг хэрхэн өсгөж, өртгийг яаж бууруулж байгаа, түүнчлэн Мобиком видео стримингийн салбарт ямар стратегитай ажиллаж буйг сонирхоорой.
  • “MonPay: Сэтгэлгээний хувьслыг түүчээлнэ” нийтлэлд Монголын финтекийн зах зээлийн бас нэгэн шинэ, нөлөөтэй тоглогч, Монголын анхны албан ёсны цахим мөнгөний үргэлжлэл MonPay аппликэйшний төсөл төлбөр тооцооны системд өөрийн орон зайг яаж тодорхойлсоныг өгүүлэв.
  • “Шилэн кабель доторх “адал явдлууд” нийтлэлээс Мобиком корпорацийн дэд бүтцийн охин компани болох Мобиком Нетворкс компани Ази-Европыг холбосон мэдээллийн транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэн экспорт хийж байгаа талаар бичлээ.
  • Харин Мобиком корпорацийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Баярманлай Мобикомын хамт олны бүтээж буй үнэ цэн, компанийн соёлын талаар ярилаа.

Манлайлагч буланд:

  • Монголын залуу үеийн шилдэг боловсон хүчний нэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өөрийн карьер, үзэл бодол, ажлын арга барил, Монголын уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж буйгаа дэлгэрэнгүй ярилаа.
  • Мөн энэ буланд зочлох үйлчилгээний салбарыг мэдээллийн технологиор зэвсэглэхээр эрс шийдсэн HorecaSoft компанийн гүйцэтгэх захирал Г.Гантулга, түүний багийнхан оролцлоо. Тэдний төсөл зочлох үйлчилгээний салбарт ямар том хувьсал авчрахыг энэ ярилцлагаас уншаарай.

Ковид ба бизнес буланд:

  • mn сэтгүүл цаг үеийн тулгамдсан сэдэв, тэр тусмаа тээвэр, логистикийн зардал өсч байгаа цаад шалтгааны талаар манай сэтгүүлийн шинэ эксперт Д.Энхтүвшингийн “Хол мөртлөө ойрхон тээвэр логистикийн ертөнцөөр” нийтлэлийг хүргэж байна. Эндээс уншигч та цар тахлаас үүдэлтэй дэлхийн худалдаанд гарч буй том өөрчлөлтүүд монголчууд бидний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлөх тухай олж мэдэн, цаашдын ажил хэргээ төлөвлөөрэй.
  • Манай сэтгүүлийн бас нэгэн шинэ эксперт, IGEREE.MN төслийн зөвлөх С.Батбуян цар тахлын нөлөөгөөр бий болсон нэгэн чиг хандлага болох зайнаас ажилтныг ажиллуулахад эрх зүйн хувьд юуг анхаарах талаар зөвлөлөө.

Дижитал шилжилт буланд:

Сэтгүүлийн эксперт Д.Отгонбат зах зээлд түгээмэл байдаг нээлттэй эхийн программууд (open source) –ыг хэрхэн хямд төсрөөр, эрсдэл багатай, заримдаа үнэгүйгээр ашиглан компани дахь төрөл бүрийн процессыг хэрхэн удирдаж, бүтээмжээ нэмэгдүүлэх аргыг хуваалцлаа.

Манлайлал буланд:

Эксперт Ц.Оюунжаргал цаг тутам өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд манлайллын шалгарсан арга болоод буй Ажайл манлайллын тухай сонирхолтой нийтлэл бичлээ.

Маркетинг буланд:

Business.mn-ий бас нэгэн шинэ зөвлөх, брэнд, PR-аар мэргэшсэн О.Гэрэл брэндийг нийгмийн оюун санаанд бат суулгахад PR-ийг яаж ашиглах технологийн талаар нийтлэв.

Өсөлттэй бизнес буланд:

“Оюуны хүрээ” компанийн захирал Х.Ганбаатар Business.mn сайтын ачаар Японы хөрөнгө оруулагчаас хэрхэн хөрөнгө оруулалт авсан тухай, тоглоомоор дамжуулан монгол уламжлалыг хүүхдүүдэд хүргэж байгаа тухай, мөн өөрийн жижиг бизнестээ яаж дижитал шилжилт хийж байгаа тухай “Монгол агуулгыг өвлүүлнэ” нийтлэлээс сонирхоорой.

Брэндийн түүх буланд:

Уламжлалт япон торгыг уламжлалт монгол технологитой хослуулж, шинэ инновацилаг бүтээгдэхүүн гаргасан Б.Оюунцэцэгийн түүхийг “Япон торгоны монгол нөү-хау” нийтлэлээс уншаарай.

Санхүүгийн буланд:

Business.mn сэтгүүлтэй урт хугацаанд хамтран ажиллаж буй зөвлөх Ч.Мөнхбадрах энэ удаа ХАА-н бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тооцох тухай зааврыг Зөгийн балны жишээн дээр мэргэжлийн зөгийч Томокотой хамтран дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Хүний нөөцийн буланд:

  • Германд амьдардаг, Герман-Монголын хамтарсан боловсролын төслүүд дээр ажилладаг Т.Болдгэрэл дэлхийн боловсрол чадамжид суурилж эхэлсэн тухай, карьер, ажлын байр гэдэг ойлголтыг амьдралын зорилго, мөрөөдөлтэй хэрхэн уяж, нэг үгээр яаж аз жаргалтай ажиллах талаар сонирхолтой ярилцлага өглөө.
  • Харин хүний нөөцийн мэргэжилтэн П.Гандолгор хүний нөөцийг системчлэх аргачлалын талаар бичлээ

Бизнес.мн сэтгүүлийг W+ платформыг ашиглан уншиж болно.

Редакциар захиалах линк:
https://biz.mn/subscription

Шуудангаар захиалах бол:
https://business.mn/subscription/

Лавлах утас: 80434408

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Б.Дөлгөөн: ЖДБ-ийн экспортын чадавхыг бэхжүүлэх сургалтыг үнэгүй зохион байгуулна

Previous article

Ш.Нэргүй: Мөрөөдлийн чанартай бодлогын улмаас аялал жуулчлал хөгжихгүй байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like