Замын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийж дараах шийдвэрүүдийг танилцуулав: 

  • Өнөөдрөөс /2021-08-05/ эхлэн жолооч нартай Хариуцлагын гэрээ байгуулж Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоолоо.  Жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлнэ. Өнөөдрөөс эхний 90 авто машиныг улсын  хилээр нэвтрүүлж эхэлнэ.
  • Замын-Үүд сумын тагнуулын байгууллагад 70527305 гэсэн утсаар мэдээлэл өгч болно. Жолооч нар гэрээний үүргээ биелүүлээгүйг тогтоовол улс хоорондын В зөвшөөрлийг зургаа болон түүнээс дээш хугацаагаар олгохгүй байх арга хэмжээ авна.   
  • Дараалалд зогсож буй тээвврийн хэрэгслийн мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн фэйсбүүк дэх хуудсанд ил байршуулна. Хил гарахаар зогсож буй тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн утасны дугаарыг дээрх фэйсбүүк хуудсандаа нийтлэх бөгөөд тус хуудсаар дамжуулан АТҮТ-тэй холбогдож болно.
  • Замын-Үүд суман дахь гаалийн газар 08.00 цагаас 22.00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогийн байдлаар урд хилийн боомт дээр 20 мянган тонн ачаа үлдээд байгаа бөгөөд наймдугаар багтаан бүгдийг нь татаж авна. Гаальтай холбоотой ямар нэг гомдол санал байвал 96361281 утсаар холбогдоно.
  • Хилийн хяналтын цэгт улаан, шар, ногоон бүс тогтоолоо. Хяналтын цэгийг үйлчилгээ авч буй иргэд, жолооч нарт ойртуулна. Халдвар хамгааллын дэглэм сахиулахын тулд улаан бүсэд термо камер, тусгаарлах байр, хамгаалах хувцас тайлах цэг, аюултай хог хаях цэг зэргийг байгууллаа. Мөн хяналт шалгалтыг 12 бүсэд хийж байна. 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

ХАА-н бүтээгдэхүүний өртөг тооцох жишээ: Зөгийн бал

Өмнөх нийтлэл

O’tori design: Япон торгоны монгол нөү-хау

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.