Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын удирдлага, “Рио Тинто” групп, “Инвескор” санхүүгийн байгууллага 2.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. 

“Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаас 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж, иргэн, аж ахуй нэгжид 30 хүртэлх сая төгрөгийг жилийн 4.8 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатай олгох бөгөөд “Инвескор” санхүүгийн байгууллага, “Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-тэй хамтран олгох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: 

“Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бичил болоод өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч байна. Энэ үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлэх ёстой. Хотын иргэд, бизнес эрхлэгчид бүгд орлоготой, ажилтай байх ёстой гэж боддог.

“Рио Тинто” групп нийслэл дэх бизнес эрхлэгчдээ дэмжихээр ийм том хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлэх гэж байгаа нь маш том эхлэл. Хотын бизнес эрхлэгчдийг ажилтай, орлоготой байхад дэм болсон энэхүү хөтөлбөрийг санаачилсан “Рио Тинто” группийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч иргэдийг дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээнүүд олон болоосой гэж Хотын даргын хувьд хүсэж байна”.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Койны талаар тэд юу хэлэв?

Өмнөх нийтлэл

9 сарын сургалтын бүртгэл эхэллээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.