Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэхдээ энэ тоо хангалттай үзүүлэлт биш учраас цаашид зээлийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурал эдгээр өдөр тохиож байна. Энэ сарын 14-16-ны хооронд үргэлжилж буй уг цахим хурлыг Их Британид төвтэй олон улсын ашгийн бус байгууллага болох “Тогтвортой ноос ноолуурын эвсэл”-ээс анх санаачилжээ. Тус эвсэл ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч 100 гаруй гишүүдээ нэгтгэн энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй бөгөөд дэлхийн ноолуурын зах зээлийн цаашдын чиг хандлагыг мэдрэх,  салбарт тулгамдаж буй асуудлуудад шийдэл эрэлхийлэх, оролцогч талууд туршлага солилцох боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны гарц гаргалгааг нээх зэрэг олон давуу талыг бий болгож буй. Мөн хурлаар ноолуурын түүхий эдийг байгальд хор хөнөөл багатай, хариуцлагатай, ил тод зарчмаар бэлтгэн нийлүүлэх арга туршлага, чиг хандлага, сорилтуудын талаар хэлэлцэх юм. 

Тус хурлын үеэр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж: 

Бид Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран бэлчээрийн мониторинг хийж, бэлчээр ашиглалтыг уртасгах ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд ашиглалтыг сайжруулж чадсан. Энэ ч утгаараа ноолуур бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад 10 мянган тоннд хүргэхээр зорьж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгож, “Монголын хаан ширхэгт” брэндийг дэлхийн зах зээлд гаргах нь бидний дараагийн шатны зорилт. 

 Өнгөрсөн хугацаанд Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хамтын ажиллагааны томоохон гэрээнүүдийн нийлүүлэлтийн хугацаа цуцлагдах, хойшлогдох зэрэг асуудал үүсэж байсан ч бид  Европын зах зээл рүү авто тээврээр самнасан ноолуур гаргаж эхэлсэн нь 20 хоногийн дараа тус зах зээлд хүрч байгаа. Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс самнасан ноолуур дагнан экспортлохоор төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, угаасан ноолуур экспортлохгүй гэсэн үг. 

Үүнээс гадна “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг баталж, уг стандартын хүрээнд ижил нэрт тогтолцоог бий болгосон. Энэ дагуу түүхий эд бэлтгэлийг цахим системээр бүртгэлжүүлэн экспортолж эхэлсний дотор ноолууран бүтээгдэхүүн багтаж буй. Бид энэ чиглэлээр туршлагатай олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. 

Түүнчлэн тогтвортой хөгжлийн стандартыг батлуулснаар чанарын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйл явц, дамжлага тогтвортой системд шилжих боломж бүрдсэн. Энэхүү алхам Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах нэг үзүүлэлт болж буй. Цаашид бүтээгдэхүүнүүдийг Хөдөө, аж ахуйн бирж (ХААБ) -ээр дамжуулан худалдаална. Үүний тулд биржийн үйл ажиллагааг улам бүр боловсронгуй болгох юм. Мөн хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан цахим системийг бид амжилттай хөгжүүлж байна. Уг систем хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын бүхий л мэдээллийг цогц байдлаар багтааж буйгаараа онцлог. 

Тэрчлэн түүхий эд бэлтгэхэд зориулан ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэхдээ энэ тоо хангалттай үзүүлэлт биш учраас цаашид зээлийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ хангалттай түүхий эдийн нөөцтэйгөө уялдуулан цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд ээрэх болон дараагийн шат дамжлагын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Мобиком Нетворкс: Шилэн кабель доторх “адал явдлууд”

Өмнөх нийтлэл

Гүйцэтгэлийн үнэлгээг үр дүнтэй ашиглахад анхаарах 4 зүйл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like