Цар тахлаас үүдэн эдийн засгийн хямрал, ажилгүйдлын түвшин нэмэгдэж, инфляци нүүрлэсэн энэ цаг үед Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт энэ долоо хоногийн эхээр Төрийн ордонд болж өндөрлөсөн билээ. Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачлагыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго байсан. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцсон юм. Тухайлбал, хувийн хэвшлийг төлөөлөн олны өмнө тэр бүр гардаггүй бизнесмэнүүдийн нэг “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан байр сууриа илэрхийллээ.
 “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан: 

 Цар тахлын дараа дэлхий хоёр хэсэгт хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, харин нөгөө талаас тахлын өмнө эдийн засаг нь туйлдаа хүрсэн улс орнууд гэж. Энэ сорилтыг даван туулах үүрэг бидний үеийнхэнд ирээд байна. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Нийгэм, эдийн засгийн энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх эсэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна.

Бидний цөөхөн монголчууд мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байсан. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаж, эргэн түүнээсээ ухрах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд иргэдийг цөөн хүн удирдаж, тэдний үзэл санааг олонхынх гэж андуурах нь элбэг байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрсээр ирлээ. Цаашид ч үүрэх ёстой гэдгээ бид ухамсарлаж байна. Яг одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. УИХ, Засгийн газрын гишүүд та бүхэн иргэний манлайлал үзүүлж, шинэ хэв маягт дасан зохицох нөхцөлийг бий болгохоос өөр аргагүй. Та бүхний манлайллын хүрээнд төртэй хамтран ажиллахад бэлэн байна. Цаг алдах алдах эрх бидэнд байхгүй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Гүйцэтгэлийн үнэлгээг үр дүнтэй ашиглахад анхаарах 4 зүйл

Өмнөх нийтлэл

Г.Занданшатар: Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like