Ажил хэргийг удирдах тухай ойлголт тогтмол хувьсан өөрчлөгдсөөр байна. Анх 1760-аад онд Америк, Европт эхэлсэн Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал үүнийг дэлхий дахинд мэдрүүлсэн бол түүнээс хойш тасралтгүй өрнөсөн аж үйлдвэрийн эрин дахин баталгаажуулсан билээ. Харин өдгөө бидний туулж буй технологийн, дижитал эрин ажил хэрэг, бизнесийг удирдах арга барилаа өөрчлөхийг хүн төрөлхтөнд давтан сануулсаар байна.

Шинэ тутам хөгжиж буй техник, технологиудын нөлөөгөөр бизнесийн ертөнц дисраптив шинж чанартай хувьсаж, нэн шинэ үүсэж буй орчин нөхцөлд төслийн удирдлагын арга зүйн ач холбогдлыг бизнесүүдэд улам бүр ойлгуулж буй. Хийсвэр санааг бодит хөрсөн дээр амжилттай буулгахаар тодорхойлогдох төслийн удирдлагын ач холбогдол урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна.

Олон улсын PMI байгууллагаас эрхлэн гаргасан 11 дэх удаагийн “Project Management Salary Survey” тайланд дурдсанаар эл судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 75 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд цалин хангамж нь өссөн гэдгийг онцолжээ. Төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний эрэлт өсөж, байгууллагын бүтцийн хаана харьяалагдаж, эрэмбэлэгдэж байгааг үл харгалзан ахиж дэвших боломжтой гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд батлан харуулж буй. PMI-ийн судалгаагаар төслийн мэргэжилтнүүд хамгийн өндөр цалинтай байдаг Герман улсын хувьд дижитал шилжилт эрчимжих хэрээр төслийн удирдлагын мэргэжилтнүүдийн хэрэгцээ өсчээ. Ерөөс хүн бүр бизнесээ хэрхэн дижиталчлах, уламжлалт бизнесийг технологитой хэрхэн холбох тухай анхаарч буй энэ цагт бүхий л салбарт, эдийн засгийн бүх түвшинд төслийн менежмент хэрэгтэй төдийгүй хэрэгцээ нь богино хугацаанд буурах хандлага ажиглагдахгүй байгаа юм. Ялангуяа бизнесийн ландшафтад үүссэн үлэмж хэмжээний дисраптив шинжтэй үйл явц үүнд нөлөөлж байна.

Товчхондоо, тогтмол хувьсан өөрчлөгдөж буй шинэ эрин, шинэ орчинд салбар, мэргэжил, хүйс, шашин харгалзахгүй төслийн удирдлага нь хүн бүрийн өдөр тутамд хэрэгцээтэй мэдлэг болон хувирлаа. Төслийн удирдлага нь зөвхөн хөдөлмөрийн насны хүн ам төдийгүй 5-75 насны бүх хүнд хэрэгцээтэй чадвар хэмээн тодорхойлогдож байна. Төслийн менежмент гэдэг нь техникийн шинжтэй ур чадвар биш харин таны үнэ цэнийг, таны амжилтыг өөрчлөх чухал чадвар болон хувирлаа.

Дэлхий даяар ийнхүү анхаарал татаж буй төслийн удирдлагын тухай, төслийн эдийн засгийн тухай олон улсын цахим хурлыг PMI Mongolia Chapter-аас энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын үеэр:

  • Дэлхийн түвшний чансаатай илтгэгчид нэг дор цуглана
  • Олон улсын хэмжээний төслүүдийг амжилттай удирдаж буй гүйцэтгэх удирдлагууд хэлэлцүүлэг хийж, өдгөө бизнест тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах стратегийнхаа тухай хуваалцана
  • Цахимаар зохион байгуулагдах учраас та хурлыг 7 хоногийн хугацаанд хэзээ ч, хаанаас ч, хэдэн ч удаа нөхөн үзэх боломжтой

Та бүхэн тасалбараа амжиж аваарай.

Тасалбар захиалах

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлнэ

Өмнөх нийтлэл

Юу биднийг ажлаа сайн хийх хүсэл эрмэлзэлд хөтөлдөг вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.