Хүний нөөцийн менежментийн (HRM) системийг нэвтрүүлснээр үйл ажиллагаа автоматжихын хэрээх байгууллагын ачаалал буурч, бүтээмж хэрхэн нэмэгдэхийг онцолсон сурталчилгааг та олонтаа сонссон байх. Магадгүй нэвтрүүлж ч үзсэн байх. Харамсалтай нь үр өгөөжийг нь бүрэн дүүрэн хүртэж чаддаг нь компани тийм ч олон биш. 

Үүнд хэрэгцээ шаардлагаа тодорхойлоогүй эсвэл буруу тодорхойлсон, системийн сонголт, нэвтрүүлэхдээ ашигласан арга зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хэрэв та байгууллагадаа тохирох HRM систем хайж байгаа эсвэл нэвтрүүлэх гэж оролдоод нэг л болж өгөхгүй байвал дараах зүйлсийг хэрэгжүүлсэн эсэхээ нягтлаад нэг үзээрэй. 

Хэрэгцээгээ тодорхойлох нь

Ихэнх байгууллага систем сонгохдоо хэрэгжүүлж, бий болгохыг хүсэж буй зүйлс буюу мөрөөдлийн жагсаалт гаргадаг нь эхний алдаа болдог. Гэтэл систем сонгох хэрэгцээ шаардлагыг тухайн байгууллагын алсын хараанаас хайх ёстой бөгөөд нөөц бололцоог тооцсон байх хэрэгтэй. 

Одоо буй бодлогодоо ямар өөрчлөлт оруулах вэ? Энэ биднийг алсын хараа, зорилгодоо хүрэхэд хэрхэн туслах вэ? гэсэн асуултыг тавих зарчмаар шаардлагаа тодорхойлоорой. Юуг өөрчилмөөр байгаа, энэ нь ямар үр дүнд хүргэх вэ гэдгээ нарийн тооцоолохгүй бол систем нэвтрүүлэх процесс тэр чигтээ үргүй зардал болох эрсдэлтэй. Түүнчлэн, өөрчлөлтийг өрнүүлэхэд шаардагдах төсөв, хүн хүч зэрэг байгууллагын нөөц бололцоотой холбоотой хязгаарлалтуудыг тооцож системээ сонгосноор илүү үр өгөөж хүртэх боломжтой.

Сонголт хийхэд тавих шалгуур

Өөр өөрийн онцлог, давуу талаа онцолсон олон сонголтоос алийг нь сайн гэж сонгох вэ гэдэг бас л төвөгтэй асуудал. Оновчтой сонголот хийхийн тулд нийлүүлэгчдийг шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж үзэх нь үр дүнтэй байдаг. Тухайн байгууллагын нэвтрүүлэлтийн туршлага, системийн тогтвортой хөгжүүлэлт, хэрэглэглэхэд амар байдал, интеграци, уян хатан байдал зэрэг шалгуураар хэмжих нь үр дүнтэй. 

Систем нэвтрүүлнэ гэдэг нэг удаа худалдаж аваад, ашиглаж сураад дуусчихдаг процесс биш учраас нийлүүлэгч компанийн дэмжлэгийн үйлчилгээ сайн эсэхийг чухалчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, системээ зарсан хойно сураггүй алга болохооргүй, асуудал тулгарсан үед тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн компанийг сонгох нь чухал.

Нэвтрүүлэлт бол нэг удаагийн ажил биш

Дээр хэлсэнчлэн энэ бол нэг удаагийн ажил бус тасралтгүй үргэлжлэх, сайжруулалт, хөгжүүлэлтийн процесс тул зөв арга барил баримтлахгүй бол амжилттай нэвтрүүлж чадахгүй. Урт хугацаагаар үргэлжлэх өөрчлөлтийн иймэрхүү ажилд ажайл аргачлал хамгийн үр дүнтэй байдаг. Хүрэх зорилго, хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваан үр дүнгээ дор бүр нь хэмжээд явдаг энэхүү арга барил нь хүмүүс залхаж, шантрах эрсдэлээс сэргийлнэ. Тухайлбал, өдөр бүрийн шуурхай хурал дээр нэг ажилтан нэг минут гэх зарчмаар чухал асуудлаа ярина. Өчигдөр хийсэн ажил, өнөөдөр хийх ажил, үүнд багийн гишүүдээс нь ямар туслалцаа шаардагдаж буйгаа мэдэгдэх гэсэн зарчмаар явах боломжтой. 

Үр өгөөжөө хүртэх нь

HRM систем нэвтрүүлснээр гарах үр өгөөж маш өндөр байх боломжтой. Тухайлбал, ажилтны сэтгэл ханамж, борлуулалт, бүтээмж нэмэгдэх, зардал буурах, үр ашиггүй процессыг илрүүлэх зэрэг. Гэвч энэ бүх үр дүнд өгөдлийн шинжилгээг зөв хийснээр л хүрэх боломжтой. Аливаа үйл ажиллагааг автоматжуулснаар өгөгдөл цуглуулах нөхцөл бүрддэг бөгөөд өгөгдлөө хэр цэгтэй цуглуулж, зөв шинжилгээ хийж чадсан бизнес хожиж буйг дэлхийн топуудын жишээнээс харж болно. Иймд орчин үеийн газрын тос гэгдэх болсон өгөгдлөө зөв шинжилж сурснаар хүртэх боломжтой үр өгөөж тэр чинээнээр өсөх болно.

HRM системийн үр өгөөжийг бүрэн хүртэхэд туслах эдгээр болон бусад аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Дижитал Воркс компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн танилцууллаа.  ERP- Хүний нөөцийн үйл ажиллагааны автоматжуулалт сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Менежментийн зөвлөх Г.Батханд “Ажилтны карьер хөгжил, сэдэлжүүлэлтийн аргууд” сэдвээр хичээл орно. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Тав дахь үүрэн холбооны компанийн 5G технологи

Өмнөх нийтлэл

Азийн хөгжлийн банк: 2021, 2022 оны эдийн засгийн төлөв

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.