Ерөнхий сайд асан М.Энхсайхан “PMI Mongolia Chapter” байгууллагаас зохион байгуулж буй “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим хуралд “Төсөл хэрэгжүүлж Бялуугаа томруулья” сэдвээр илтгэл тавив. Түүний илтгэлээс зарим санааг онцлоё.

  1. Өнөөдөр Монголын эдийн засагт болж буй бензины хомсдол гэх мэт хямралт нөхцөл байдалд бид бусад улс орныг буруутгах ямар ч эрхгүй. Хэрэв бид Оросын дотоодын зах зээл дэх нөхцөл байдлыг эртнээс судалж, дүн шинжилгээ хийж байсан бол өнөөдрийн асуудлыг наад зах нь 5 жилийн өмнөөс урдчилан харж болохоор байсан.
  2. Бидний гол алдаа бол эдийн засагтаа диверсификаци хийж чадаагүй. Бидний стратеги төлөвлөлт сул, түүнийгээ хэрэгжүүлэх төсөл боловсруулах чадамж дорой, ер нь стратеги төлөвлөлтгүй явж байгаа нь өөрөө бидэнд цохилт болон ирж байна. Бензины хомсдол бол зөвхөн нэг салбарт илэрч буй шинж тэмдэг. Хэрэв стратеги, төлөвлөлтгүй яваад байвал бусад салбарт үүнээс ч том хямрал үүсч болно.
  3. Өмнөх шиг зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлыг урьдчилан таадаг үе түүх болж үлдлээ. Энэ бол “New Normal” буюу Шинэ хэвийн байдал. Бензины хямрал, ковидтой холбоотой алдаа оноог шинэ хэвийн байдалд учирах үзэгдэл. Хамгийн гол нь шоконд өгөх хариу үйлдэл, стратегитай байх явдал чухал юм.
  4. Монголын эдийн засгийг нэг том бялуу гэж үзвэл бидний дундаа хувааж иддэг бялуу маань 10 жил томорсонгүй. Энэ бол төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаатай холбоотой юм. Төсөл боловсруулж хөрөнгө оруулалт татахгүйгээр бялуугаа томруулах бололцоогүй.
  5. Өмчийн хэлбэр үл харгалзан аливаа төсөлд нэг л бодлогоор ханддаг байж хэмээн том төслүүдэд урагшах зам нээгдэнэ. Ингэхийн тулд төслийг хэрэгжүүлэх “нэг цонх”-ны бодлогыг Японы МИТИ ч юмуу, Хятадын Хөгжил Шинэтгэлийн Хороо ч юмуу тэдгээртэй адилтгаж болох хүчтэй боловсон хүчин бүхий эдийн засгийн элит байгууллага байгуулж Ерөнхий сайдын албанд хариуцуулбал нэгэн сайхан гарц шийдэл болно.
  6. Төслийн асуудлыг судалдаг бие даасан судалгааны институт хэрэгтэй.
  7. Шинэ шинэ төслүүд олноор бий болж эдийн засгийг тэлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд төсөл боловсруулах чадамжийг бий болгоход төр, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэдэн арван компаниуд төсөл боловсруулж төслийн менежерүүд бэлдэж, компаний эзэд ажлынхаа цагийн ихэнхийг төсөл боловсруулахад зарцуулах хэрэгтэй. Азийн орнуудын түргэн хурдацтай хөгжилд дээрх хөгжлийн загвар чухал үүрэг рольтой байсан.
  8. Төслийг боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, орон нутгийн оролцоог хангах явдал чухал. Энэ асуудал заавал ч үгүй бизнесийн төсөл байх албагүй.
  9. Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд төслийн эдийн засгийн концепци, төсөл боловсруулах менежерүүд, манлайлагчдыг бэлтгэх явдал чухал байна.

Төсөлд юуг анхаарах вэ?

  • Бизнесийн төслүүд дампуурах нь дэлхий даяар түгээмэл үзэгдэл ч түүнийг амжилттай болгоход сайн төслийн менежерүүд маш чухал үүрэг рольтой. Төслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй. Тийм ч учраас төслийн менежер бол бие даасан мэргэжлийн ажил гэдгийг ойлгох шаардлагатай.
  • Төсөл мөн чанараараа төр, хувийн хэвшлийн байхаас өөр замгүй. Зөвхөн хувийн хөрөнгө оруулалттай төсөлт тэр тусмаа мегатөсөл ч төрийн оролцоотой байж гэмээн амжилтанд хүрэх бололцоотой. Иймээс Төр болон хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалт нэн чухал.
  • Төсөл мөн чанараараа олон түмний эрх ашгийг урт хугацаанд хамгаалахтай холбоотой байдаг тул ил тод байх, тунгалагийн зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтой.
  • Нарийн асуудлыг нь дараа шийдье гэдэг хандлага төслийг булшилна.
  • Төгс юм байхгүй ч Төслийг эхнээсээс нь  эцсийг нь хүртэл бодсон, төлөвлөсөн байх ёстой юм. Суурь судалгаа бүрэн хангалттай байхаас гадна шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Энэ асуудлаа дутуу дулимаг шийдсэн аливаа мегатөсөл дампуурах магадлалтай.
  • Төслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй. Төслийн менежер бэлдэж авах нь компаниудад маш чухал.
  • Төсөл томрох тусам олон оролцогчийн сонирхлыг тээдэг тул харилцан буулт хийснээр хэлцэл байгуулах бөгөөд хэлэлцэж тохирсон гэрээнд аз жаргалтай оролцогч гэж байдаггүйг анхаарах хэрэгтэй
  • Төслийг боловсруулах судалгаа хийх явцад төсөл ашиггүй зомби төсөл болохоор байвал “төслийг алах” уу, цааш үргэлжлүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх үү гэсэн сонголт хийх мөчтэй учирна. Энэ бол компанийн эздэд учрах эрсдэл бөгөөд тийм сонголтоос компанийн ирээдүй хамаарна.

Дүгнэлт

  • Хөгжил бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нийлбэр, тэдгээрийн үржүүлэгч нөлөө юм.
  • Хямралаас гарч Хөгжилд хүрье гэвэл олон олон төсөл боловсруулж хэрэгжүүлэх явдал чухал юм.
  • Үүний тулд төсөл хийж сурах, олон арван төслийн менежерүүдийг бэлтгэж авах явдал чухал.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Цахим орчинд хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

Өмнөх нийтлэл

HORECA: Монголын Зочлох үйлчилгээнийхэн хоолоо таваглаад цахим ертөнц рүү урагшаа!

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. ТТ төсөл дээр байхдаа юм үзээгүй юм шиг төсвийн мөнгөөр 570 авч унаж байсныг нь бодохоор бүтэхгүй хүн санагддаг шүү.

  2. Илтгэлийг сайхан хурайнгуулан хүргэж байгаад баярлалаа. Улс орныхоо эдийн засаг, ирээдүйг бодсон ч сайн төсөл боловсруулж хэрэгжүүлэх дээр стратегийн түвшинд анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Ингэж дүгнэдэг оюун ухаан Монгол үгүйлэгдэж байна даа. Олон сайхан нийгмийг гэгээрүүлсэн илтгэл тавиарай ЕСайдаа. бэлтгэж бичсэн сэтгүүлчид баярлалаа!

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.