“Болж байна” гэж хэлэхээр нэг таатай мэдээ нүүрсний салбараас ирэв. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газар 185 дугаар тогтоол баталж, хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэг тээврийн терминал байгуулахаар шийдсэн. Гурван сарын дараа энэ шийдвэр биелж Гашуунсухайтын боомт дахь чингэлэг тээврийн терминалыг улсын комисс хүлээн авлаа.

Бас нэг онцлог нь уг ажил төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжсэн бөгөөд “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна. Гашуунсухайт боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай гэж үзэж байна. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 8- 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа байна.

Төмөр замгүй ч гэсэн чингэлэг тээвэртэй болно гэдэг яах аргагүй том алхам. Цаашдаа чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралтыг хийх шаардлагатай байгаа. Энэ ажлыг бас төр, хувийн хэвшил хамтран хийхээр болж УУХҮ-ийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн удирлагууд гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж байна

Өмнөх нийтлэл

Б.Эрдэнэдэлгэр: ХААН Банк ЖДБ-ийг дэмжихэд 80 сая ам.долларыг нэмж зарцуулна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.