Барилгын салбарын бизнест бариад л байвал зараад л байна гэж бодох нь том эндүүрэл гэдгийг туршлагатай захирлууд сайн мэднэ. Барилга, орон сууц ашиглалтад орсноос хойш 3-5 жилийн дараа үнэ нь 18-30 хувь буурдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь төслийг эхлэхдээ судалгаа дутуу хийдэг, төслийн үнэ цэнийг удаан хадгалах дээр бага анхаардаг дутагдал байсаар байгааг илтгэнэ. Тиймээс сүүлийн жилүүдэд төсөл хэрэгжүүлэгчид болон үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд үл хөдлөхийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалах тал дээр анхаарч, нэг нэгэндээ мэдлэг, туршлагаа хуваалцах нь нэмэгдсэн билээ. 

Энэ давалгаанд хүч нэмэх нэгэн үйл явдал бол 2021 оны 10 дугаар сарын 23-нд болох “Үл хөдлөхийн ДАЛЬТОНИК өнцөг” EXECUTIVE FALL RETREAT уулзалт арга хэмжээ юм. Үл хөдлөхийг өөр өнцгөөс эргэн нэг харъя гэсэн утгатай аж. (бүртгүүлэх холбоос)

Highland Park Mongolia-д зохион байгуулагдах дээрх арга хэмжээг барилгын интерьер дизайн, архитектур төлөвлөлт болон маркетинг, борлуулалт чиглэлээр мэргэшсэн гурван хүн хамтран зохион байгуулна.

Монголын томоохон компаниудын олон төсөл дээр амжилттай ажилласан Ж.Чинтулга нь аливаа барилгын төслийн интерьер дизайнерын “шинжээч” гэж болно. Түүнийг салбарынхан нь MCS-ийн төслүүд, Асем клаб хаус, Скай ресорт, Орчлон сургууль, Юнител-ийн салбарууд, Их Монгол цогцолбор, Мобикомын MPM төв, Петровисын төв оффис, Asiana ресторан, British school of Ulaanbaatar зэрэг олон төслүүдээр нь андахгүй. Тэрээр нэгд зохиомж, хоёрт хэлбэр ба галбир, гуравт өнгө гэсэн гурван чиглэлээр энэхүү арга хэмжээнд оролцоно. 

Барилгын дизайнерууд нь энэ салбарын ирээдүйн чиг хандлагыг хамгийн түрүүнд мэдэрдэг, судалдаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэд хэрхэн хүний амьдралын цикл, хэрэгцээ, өөрчлөлтийг даган хувьсах чадвартай, үнэ цэн нь байнга өсөх ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ-ийг бүтээхийг мэднэ. Тухайлбал, барилгын төслүүдэд эко хандлага хүчээ авна гэдгийг эртнээс мэдэж байв. Тэдний санаа үл хөдлөхийг бусдаас ялгарах онцлогтой, амьд байлгадаг. 

Харин төслийн борлуулалтаар мэргэшсэн Мэско консалтинг компанийн үүсгэн байгуулагч П.Одгэрэл нь төслийн борлуулалтыг хэрхэн хийх талаар өөрийн гэсэн нөү хау гэж хэлж болохоор процессжсон систем, арга барилыг 10 гаруй жилийн хугацаанд боловсруулжээ. Тэрбээр Emerald Residence, Морьтон цогцолбор, Сэлбэ хотхон, Хан-Уул тауэр, Vip Residence гэх мэт төслийн борлуулалт, маркетингийг гардан гүйцэтгэсэн. Сардаа ганц хоёрхон байр зардаг, заримдаа зарж чаддаггүй байсан төслийг ч 1.8 жилийн дотор 98 тэрбум төгрөгийн орлогод хүргэж байв. Уг төсөл дээр хэрхэн ажилласан талаарх материалаа ч арга хэмжээний үеэр дэлгэрэнгүй танилцуулна гэдгээ тэр хэллээ.

Архитектор, Мэско консалтинг компанийн зөвлөх Б.Батжавын хувьд үл хөдлөхийн төслийг орон зай, хөдөлгөөн доторх хөдөлгөөн, олон өнгөний талаас хэрхэн үр дүнтэй төлөвлөж, түүнийгээ яаж амьдрал дээр хэрэгжүүлэн, үл хөдлөхийн үнэ цэнийг нэмэх талаар ярина. Тэрбээр Япон, Солонгосын архитекторчдын институтын гишүүн, Монголын болоод Азийн архитекторуудын холбооны дэд болон хүндэт ерөнхийлөгч, Азийн шилдэг архитекторыг шалгаруулахад хоёр удаа шүүгч гээд хилийн чанадад ч хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ажээ. Б.Батжав “Хүн насан туршдаа тоглодог” гэсэн философийн дагуу орон сууцыг ч хүний амьдралын хэв маяг, хувьсал өөрчлөлтийг даган өөрчлөх тухай өөрийн өөрийн мэдлэг, туршлагын дээжийг хуваалцах юм.

Энэ мэт “Үл хөдлөхийн ДАЛЬТОНИК өнцөг” EXECUTIVE FALL RETREAT уулзалтаар салбарын УДИРДЛАГУУД нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн хүнд хэцүү, менежментийг сегмент тус бүрд нь өөр өнцөгөөр харж, хэрхэн мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, ашиг орлогоо эрс нэмэгдүүлэх бодлого, системийн тухай яригдах аж. Дүгнээд хэлбэл, уг арга хэмжээ нь барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд өөрийгөө шинэ соргог мэдлэгээр “цэнэглэх” нэгэн өөр өнцөг “дальтоник” уулзалт болох нь ээ.

ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Б.Эрдэнэдэлгэр: ХААН Банк ЖДБ-ийг дэмжихэд 80 сая ам.долларыг нэмж зарцуулна

Өмнөх нийтлэл

Харилцан ярилцах буюу мэтгэлцэх соёл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.